Миний блогоор орж гардаг, уншаад сэтгэгдлээ үлдээдэг, үлдээдэггүй ч "далдаас" уншсаар байдаг та бүхэнд үдшийн мэнд хүргэе! Зарим нэгнийг нь таних, уулзаж учирч байсан, үгүйдээ гэхэд чат э-мэйлээр холбогддог байсан анд найзууддаа тэврэлт илгээе! Арлын оронд одсон Гуталчин найз минь сайн уу? Хөөрхөн энхрий хацраа бумбайлгаад найздаа нэг үнсүүлье гээд ирдэггүй юм байхдаа хихихи. Маамуутай болсноос хойш сураг тасарсан ч хааяа нэг мэнд усаа мэдэлцэж сайн яваагаа дуулгадагт нь баярладаг шүү. Аастрали гэдэг улсад амьдарч байсан Гилийн хатан аниа сайн уу? Миний ихэнхи уншигчид таны блогоор дамжиж орж ирж байгаа нь таатай санагддаг шүү. Гэр орныхноо сонин сайхан, Зөгийн балхандаа хэрхэн эрхэлж байгаагаа бичих болоогүй юу? Адуучин залуутай учирсан Тэмээчин бүсгүй сайн уу? Канадад очвол уулзана гэж бодсоор дэлхийг тойрсоор явна муу Мэй нь. Амээрхэд очсон ч цаашаа Канад давах цаг зав гарсангүй. Блогоо хаана гэсэн амлалтандаа хүрсэн Дамдаа аниагийн амар мэндийг мэдье!...