Хэдэн зураг оруулах гэтэл залхуураад байна хэхэ. Компьютер дүүрчихсэн одоо яанаа, зургаа хадгалах газаргүй болсон. Шинэ нөүтбүүк авах юмсан бас iPad, Kindle авахийнсан гэсэн хүн л байна. Хэзээ авах юм байгаан, авдаг зоос нь ч хаана яваад байгаан тэгээд хихи. Зөөврийн хард л олж авахаас.
Хүүе, эртүүд би бичиж байсан даа, хажуугийн зочид буудлаас гачин үнэр гардаг гээд, миний хамар худлаа хэлээгүй байна лээ штэ хэхэ. Нэг найзынхаа машинаар хүргүүлж иртэл нөгөөх, хөөё танай энд цайны үйлдвэр байдаг юм байна лээ гээд, би ч гайхаад өө тийм үү, даан ч тийм байхаа сонин үнэр гараад байсан юм гээд уулга алдаад баярлаад байгаа юм биш үү, хэрэгт дуртай хог чинь. Маргааш нь их маадгар амьтан "мэдсэн дээ, мэдсэн дээ, цайны үйлдвэр тэ" гээд хажуугаар нь толгой дээгүүр өнгөрч явтал нэг жижиг бүхээгтэй машин байна. Ямар цай байдаг юм бол гээд лавлаад хартал машины ачааны кабины гаднах зураг бичиг нь Bakery байна лээ штэ. Аая, мундаг байгаа биз, хэдэн метрийн цаадахыг хамраараа "тагначихдаг" хэхэ
Өнөөдөр бариулчихаад буцаад алхаж явтал Модны 2 уулзвараас Хороолол луу өгсөх зам дагуу Монгол-Солонгосын далбаа өлгөчихсөн байна. Хэрэгт дуртай хүний нүд чих соотойдог юм байгаа биз дээ? Хэдийд хэн авчраад өлгөчихвөө, байз өчигдөр байсан билүү, байнга ийм байсан бол би анзаармаар юм, солонгосоос хэн ирж байгаа гэлээ, дуулсан, сонссон юм бий билүү гээд түмэн юм бодлоо хаха. Би чинь саваагүй гэж жигтэйхэн, манай эмээ тийм нэг саваагүй хүн байсан юм. Хашааныхаа хаалгаар шагайчихаад гудмаар дээш, доош яваа хүмүүстэй мэнд мэдээд тэгээд залгуулаад танайд хэн байна, чи хаачиж яваа юм, аав ээж нь бий юу гэхчлэн элдэв юм шалгаагаад зогсдог байсан. Би ч нэг тиймэрхүү эмээ болох янзтай гэлүү хаха.
За дээдэх яриандаа орьё, тэгээд яахуу дээ замаар занхаг, занхаг гээд алхаж явтал хэдэн сунагар автобус зогсож байдаг байгаа. Бас л уулга алддаг юм байгаа биздээ хэхэ. "барьсан даа, барьсан даа, та нар гудманд туг хатгасан тэ" гээд маадгар дөхөж очтол хаалга, цонхон дээрээ солонгос бичиг наацан байх нь тэр. Солонгос хэл мэдкү хүн чинь яахуу дээ урамгүй гэгч нь холоос хальт хараад л өнгөрч байгаам.
Гэхдээ нэг зураг аваадахсаан. Гудманд туг далбаа өлгөж гоёх яах вэ, туг далбааг хэрэг болгож аваачиж өлгөсөн байхыг бодоход хүндтэй л зочид байх шиг байгаам. Гэтэл хүмүүсээ овоолсон хогон дээр аваачаад "шидчихдэг" гэхээр ямар хүмүүс байсан байж таарах уу гээд бас гайхаад байна хэхэ.
![]() |
| Гурвын гурван ийм автуус байна лээ, зорчигчид нь буугаад шууд энэ хогонд бүдэрсэн байхдаа гэж хэхэ |
Саваагүй хүний эргэн тойронд иймэрхүү л байхым гэлүү хэхэ. Орой унтах гээд дүүг босохыг хүлээж суунгаа нэтээр дэмий хэслээ. Манай дүү заримдаа кино үзнэ гээд миний ор дэрэн дээр гараад хэвтчихдэг болохоор дүүг унттал, эсвэл хөөгдөж өрөөндөө ортол би унтахгүй гүрийнэ штэ. Тэнэж яваад Буриадын сайт руу ортол ойлгоод байштэ, би хэзээ буриад хэл сурчихваа гэлүү хэхэ.
Тэндээс Стас Кадрулев хэмээх өвөрмөц зурагчин байдаг тухай мэдэж, уран бүтээлтэй нь эчнээ танилцлаа, ангайлаа, гайхлаа, биширлээ, зургуудыг нь чирээд ирлээ хэхэ.
Энэ зурагчин хар цагаанаар зураг авах илүү дуртай бас байгальтай холбогдсон, фантазтай эротик чиглэлийн бүтээл голчлон туурвидаг юм байна. Сонирхвол нэрийг нь бичиж хайгаад дэлгэрэнгүй мэдээлэл олоод уншчихна биздээ.
![]() |
| Надад хамгийн их таалагдсан бүтээл нь |





Comments
Post a Comment