Рио Олимпийн сонин сайхнаас дуулж мэдсэн зүйлс.... Нэгэн зүйл: Залуу нас эрч хүч шаарддаг олон төрөлд нас хамааралгүй өрсөлдөж буй алдарт тамирчдын дунд Оксана Чусовитина хүндтэй байр эзэлж байна. Энэ бүсгүйн тухай миний урд нь оруулж байсан бичлэг энд буй. Амжилт тэмцлийн шалтгаан болсон ганц хүү нь хэдийн 17 нас хүрчээ Сонирхуулж хэлэхэд Гимнастикийн спорт маш хүнд хэцүү төрлийн нэг учир 20 нилээн гарсан бол энэ спортоор амжилт гаргана гэж саналтгүй гэдэгтэй олонхи хүмүүс санал нийлдэг. Үүний нэг баталгаа нь Америкийн гимнастикийн багийн ахлагч 22 настай Aly Raisman-ыг багийнхан болон олон нийт нууцханаар "Эмээ" гэж нэрлэдэг гэнэ. Гэхдээ мань "эмээ" одоогоор Рио-гоос Алт, мөнгө 2 медаль хүртээд байна. Хамгийн бахархууштай нь Чусовитина энэ удаагийн Рио-гийн Олимпт төрөлх эх орон-Узбекстан улсынхаа нэрийн өмнөөс оролцож буй төдийгүй тавцантай харайлтын төрөлд урьдчилсан дүнгээр 5 дугаарт бичигдэж ирэх Даваа гаригт шигшээ тэмцээнд өрсөлдөх 8 та...