Нүүрномоор тэнэж яваад нэг сахалтай гадаад залуугийн монголын тухай бичсэнийг уншаад цаашлаад порфайлыг нь харж бүр цаашилж толгойд орж ирсэн хэдэн үгээ эвлүүлээд бичмээр санагдлаа. Мань залуу Монголын тухай муулаагүй ээ, үнэнээр нь бичсэн байна лээ. Авилга, агаарын бохирдол, баян ядуугийн ялгаа, хууль дүрэм мөрддөгүй гэхчлэн. Гэвч Монгол сайхан орон, энэ оронд хайртай гэж хэлэхээ бас мартаагүй байсан. Арга ч үгүй юм даа хүргэн хүү хүчтэй хэхэ. Эхнэр болох монгол бүсгүй нь нүүрномоороо чамдаа хязгааргүй хайртай, аз жаргалтай байна гэж хэлсэн байхыг харлаа. Зургуудаа пабликаар оруулж. Нээрээ л аз жаргалтай хос, гадаадаар зугаалж, олон орноор аялсан зургуудаа оруулсан байна лээ. Надад төрсөн бодол гэвэл... гадаад хүнтэй суусан хүмүүс эх орноо нилээн шүүмжлэмтгий болдог гэх ч юм уу муу муухайг нь соргог олж хардаг болдог. Улс орныхоо болохгүй бүтэхгүйн төлөө дуугардаг ч болно. Арга ч үгүймаа хажуудах нь байнга танай улс ийм тийм гэж барин тавин жишээтэй яриад байхаар өөрийн м...