Цас ороод л.... Танил үнэр, танил мэдрэмж, танил уур амьсгал бүрдэх сайхан. Кофе ууж, дуртай номоо уншиж, цонхоор цас орохыг харж, хэрэв хүсвэл хөлд эвтэйхэн гутал өмсөөд гараад алхдаг энэ улиралд би дуртай. Гэхдээ урдынх шигээ догдлохоо байсан ч юм шиг... түүнийг над шиг л цас хараад догдлодоггүйг, цас хараад миний тухай боддоггүйг, за ер нь бол цас бид хоёр ямар нэг байдлаар холбогдож хэн нэгэнд ялангуяа түүнд баяр, эсвэл гуниг төрүүлдэггүйг мэдрэх аймшигтай. Мэдрэхгүй байсан нь дээр тийм үү? Тэр гэж ингэхэд хэн юм бол? Тэр үү? Тэр үү? Эсвэл хэн үү? эсвэл бүр нөгөө хэн үү? Бүр миний огт танихгүй, хараагүй, танилцаагүй, одоо болтол мэдэхгүй байгаа хэн нэгэн үү? Хааяа хааяа гуниглаж эсвэл олон юм бодож мэдрэмжээ чагнаж суух сайхан. Гэхдээ би тэр бүхнээ энэ блог дээрээ бичдэггүй. Хааяа бичмээр санагдвал шал өөр блог дээр бичдэг. Өчигдөр ном уншиж оройтож унтсан. Өдөр дургүйхэн бослоо. Цас орж, өвөл болж байгаа сургаар залхуу зан хүрч орондоо улам л шигдээд байма...