Skip to main content

Posts

Showing posts from February, 2017

Яваад л ирэв

2017 оны эхний аялал, албан томилолтоо дуусгаад ирэв. Зүүн өмнөд Азид очлоо. Алтан сүмээр гайхуулсан Сиам арлаар очиж албан ажлаа амжуулав. Гэхдээ нутгийн иргэд нь сиам нэрэндээ тунчиг дургүй юм байна лээ. Хужаа нар тэгж нэрлэсэн гээд л. Миний хувьд Сиамын ихэр гэж л мэдэхээс энэ талын мэдлэггүй явсан болохоор басчиг сонирхов. Миний хамгийн дуртай байсан зүйлс нь: Массаж, мэдээж Тайландад очсон хүмүүс хамгийн түрүүнд Тай массаж хийлгэхийг зорих нь тодорхой. Эндээс явахад найз нөхөд, танилууд хаашаа явах гэж буйг минь сонсоод хоёр зүйл биеэр, нүдээр үзэхийг аминчилж захьсан юм. Эхнийх нь Лэйдибой Удаах нь Тайланд массаж тэр дундаа секс массаж хэхэ. Лэйдибойг ч яахав энд тэнд мэр сэр харлаа. Гудамжинд нээх туранхай гулжигнасан гэхдээ аятайхан биетэй дамшиг явж байна лээ, өгзгөндөө харин их ээ том сликон шахуулсан байсан шүү. Урдаас нь харахаас санаа зовоод ойртож очоогүй. Харин Тай массажыг нь нилээн хэд хийлгэсэн ч секс массаж гэдгийг "үзэх хошуу" дутлаа...