Солонгос драмаа үздэг үе эхэлчихсэн. "Сайн эмч" гээд Япон драмыг үзээд эхэлсэн чинь давс нь сул хоол шиг ч санагдах шиг. Солонгос хувилбар нь бас жүжигчид нь хамаагүй дээр санагдсан. Япон хувилбарын доктор нь Солонгос хувилбарын хөдөлгөөнийг дуурайхыг чармайсан гэхээр ойлгомжтой... За яван чангарах биз ээ. Хэдэн хуудас юм бичиж ард нь гарах гэж оролдоод л байна. Бодсон үр дүндээ хүрч, боломжийг шүүрч чадахгүй байх нь хамаагүй гол нь би их юм сурлаа. Урд нь хэзээ ч сонирхож байгаагүй, нэрийг нь мэдэхээс цаашгүй байсан нэг улсын талаар судалж, мэдэхгүй юмаа зөндөөнийг мэдэж авлаа. Баярлалаа! Хажуугаар нь Бавуу гуайн хүүгийн шүлгүүдийг уншиж түр зуур тархиа амрааж байна. Домгийн цагаан азарга Над руу айсуй... Дороос нь манарсан тоос ану Үүл ажуу... Дээрээ эзэнгүй эмээлийн Гөлөм нь хийсэж айсуй... Дэрвэж буйн шалтаг ану Салхи ажуу.. *** *** ...