Цаг агаар дулаарч айраг цагаа дэлгэрэх болж байна цаана чинь, ноосоо хяргаж хоршоонд тушаах цаг аль хэдийн болсон байна шүү олон түмээн. Айхтар үсэрхэг, цаашилбал ноосорхог, ноолуурхаг хүн биш ч гэсэн огт үсгүй хүн гэж байхгүй биз дээ, Тийм ээ? /майр дэмжлэг хүссэн харцаар харж, хэлээ гаргаад, нүдээ өрөвдэлтэй гялтагнуулж байна гээд төсөөлөөрэй/
![]() |
| Сайн морь сагагтай, Сайхан хүүхэн сахалтай гэж энэ дээ хэхэ |
Сайхан хүүхэн сахалтай гэдэг ч сахалтай, бахалтай байлаа, байлаа гэхэд арай дэндүү зузаадах гээд байнаа. Wax, Hair Removal Cream эсвэл Лазер аргаар илүүдэл үсээ гуужуулж үзсэн хүн байна уу? Надад эгчдээ захиж Германаас авчруулсан Wax байдаг юм гэхдээ савалгаатай цавуулаг нь биш наалт цаастай нь. Хэрэглэх гээд бүтэлгүйтсэн юмаа. Шилбэндээ байдаг хэдэн үсийг авах гэсэн биш золтой л арьсаа хуу татчихаагүй, үсээ хуулж чадаагүй хир нь биеэ хөх няц болгоод өнгөрсөн гашуун туршлагатай. Техник дутсан шиг байгаа юм.
Интернетээс мэдээлэл хайлаа л даа. Гэтэл ер нь бүгд ямар нэг хэмжээгээр хортой, ялангуяа Veet харшил их өгдөг юм байхаа. Маш хүчтэй бүтээгдэхүүн учраас янз бүрийн сөрөг нөлөөтэй байдаг бололтой. NADS, Nair Shower Power, Sally Hansen, Veet гэхчлэн бүгд эмзэг арьстай хүнд харшил их өгдөг, түлдэг гэнэ. Монголд бол ганц Veet л орж ирдэг байх. Wax хэрэглэх тухайд гэвэл арьс их унждаг, гэмтээдэг гэх мэт сөрөг талтай бололтой. Үсээ хусна гэхээр шууд сармагчин боллоо гэсэн үг биздээ хэхэ. Өдөр бүхэн хусаад сүүлдээ халиураад ирдэг байх даа хэхэ.
![]() |
| Ийм явмааргүй байштэ :( |
Лазераар арилгуулж болох боловч шийдэж ядсан нэг зүйл нь ийм төрлийн үйлчилгээний дараа 1-3 сар арьсаа нар, салхи бусад гадны нөлөөнөөс маш сайн хамгаалах хэрэгтэй, тэгэхгүй бол сорвиждог гэхээр нь бас айчихлаа. Хэдэн жилийн өмнө хавар зуны заагаар Их дэлгүүрийн хажууд байх Ив Роше гоо сайхны салоноор хэд хэд үйлчлүүлээд эцэст нь духаараа дүүрэн эрээн сорвитой болоод одоо болтол арилаагүй цоохор л яваад байгаа учраас бас тийм юм болох байх гэж бодлоо л доо хэхэ. Миний арьс ер нь хачин амархан сорвиждог.
![]() |
| Veet хэрэглэснээс 6 цагийн дараа авсан зураг гэнэ. Ер нь тандаад байхад нэг иймэрхүү бижрүү, загнтаа, харшил үүсгэдэг бололтой. Зарим тохиолдолд дахьдаг, насан турш харшил нь дахих нь ч байдаг гэнээ |
![]() |
| Wax-р илүүдэл үсээ хуулах гээд над шиг бүтэлгүйтсэн этгээдүүд бас байдаг байх нь хэхэ. |
![]() |
| Лазераар илүүдэл үс арилгахад иймэрхүү тохиолдол их гардаг байх нь |
![]() |
| Насаараа ийм цоохор явмааргүй байна даа. Миний таньдаг нэг охин иймэрхүү сорвитой явдаг |
| Түлэгдээд эдгэсэн байгаа нь энэ байх |
Хэн нэгийг айлгах гээгүй шүү. Ийм болчихолгүй, аюулгүйгээр эрүүл, цэвэрхэн явмаар байна санал бодлоо хуваалцаач гэж байгаам. Та нар ямар аргаар биеийн үсээ янзалдаг вэ? Ялангуяа Bikini line hair removal-ын туршлагаасаа шивнэлдээд өгөөчээ. Арай л угааж арчаад, самнаад, сүлжээд, туузаар боогоод, үзүүрт нь цэцэг зангидаад явдаггүй байлгүй хэхэ. Ямар нэг арга байж л таараа тэрүүнээсээ залхууралгүй бичээрэй pls хэхэ.






Neeree utas erchilj bgaad us avdag neg arga bnaa. ixevchlen enetxeg mediterianians xeregleed bdag yum bna lee. ter ix xor bgatai yum shig sanagdaad bgaa yumaa. bi bas ter veetnees bas sally hansen-iin yumnaas rush garch bsan. ter argiig surval zugeer yum uu gesen bodol orj ireed bgaa yum
ReplyDeleteШинэ арга гарсан юм байна тэ? Тэрийг сураад хийдэг болчихвол ч цөм авах юм байна даа. Үсгүй хүн гэж байхгүй дээ хэхэ.
Delete