Skip to main content

Posts

Showing posts with the label Өөрийнхөө тухай

Миний лээ...

Тэр лугаа тун адил Тэнгэр газар хоёр минь уу Тэнцүүргүй байдгийн тул Тэнд энд гэж тэнэсээр Тэнцүүлэнхэн явна... Блогоо бичихээ бараг больжээ. Зөндөө л сонинтой юм шиг, гэвч та нартай хуваалцаагүйдээ хүлцэл өчмөөр. 2016 оны турш л тэнэв. Явсан сууснаа тоолсонгүй, ямартай ч онгоцны буудал дамжин нисэх нь дасал болсон тийм нэг жил боллоо. 2016 ондоо ихэд баярлав, бараг сунаж мөргөсөн ч болохоор жил байв.  Эрүүл мэндийн хувьд ихээхэн асуудалтай байсан бөлгөө. Гэхдээ 2016 оноос болсон юм биш, өмнөх жилүүдэд хуримтлагдсан зүйлс намайг ихэд зовоосон ч энэ ондоо бараг тэр бүхнээс ангижирч одоо сайхан байгаа. Жилийн турш хураагдсан хэдэн мянган зурагны цөөхөн хэдийг оруулваас миний өнгө төрх нэг иймэрхүү... Өндөр их хангайн шилд Үүл цас будран байхад Өнөд сэрүүн хүйтэн болно хэмээн Өссөн дулаан нутагтаа харинаа... Нэр нь үл мэдэгдэх хөшөө, Sønderborg,  Denmark Бээжин хотын нисэх онгоцны буудал. Хонуутаар байхдаа хужаа нарыг дуурайгаад з...

In my phone

Эрхэм хүндэт уншигчдаа Сураг тасарсан MRowan нь сайн, гялалзаад л явж байгаашүү. Блог дээрээ юм бичих нь багассан ч блогоор минь зочилсоор байгаа та бүхэнд баярлалаа. Гар утсан дээр буй зургуудаас харвал миний амьдрал нэг иймэрхүү янзтай даа... Хавар манайхан төрсөн өдөр нь дараалаад болдог бас хажуугаар нь зөндөө олон баяр давхцадаг болохоор торт их иднээ Манай гэрийн 7 хүний 4 нь Дарангуйлагчийн ордонд төрсөн гээд бод доо... Хонь Үхрийн ордныхон дарангуйлагч болдым гэсэн хэхэ....  Би бялуунд нэг их дуртай биш гэхдээ иднээ иднэ... Уран барималч Өлзийбаяр, түүний хүү Одхүү нарын үзэсгэлэнгээс... Энэ баримал хүмүүст маш их таалагдаж байна лээ... Энэ их хөөрхөөн. "Шөлний хонь" гэдэг нэртэй. Тулгар биетэй, хэзээ мөдгүй төрөх "тогооны хүн"-дээ шөлний юм гаргах гэж буй гэрийн эзэн... Манай нутгийн хэн гуайн хэн авгай шууд л нүдэнд буусан даа... Аймшигтай ч юм шиг... Амьд юм шиг болохоор жаахан эвгүй... ...