Skip to main content

Posts

Showing posts with the label Зөвөлгөө өгдөг баатар болсон нь

Ийш тийш явахдаа

Зээ тэгэхээр дассан сурсан газраасаа хөдлөсөн чулуу гурван жил биш юмаа гэхэд гуруун сар байраа олохгүй ээ гэж үнэн шоо хө. Гэрээсээ урт богино ямар нэг хугацаагаар явах болсон хүмүүст санхуулах хэдэн зүйлс байнаа. Байнга биш ч ийш тийш нэлээн явдаг хэр нь суралцах юм дуусахгүй, алхам бүрээсээ суралцсаар өтөлж үхэх дэг ээ. Ийм ч юм авдаг байж  тийм ч юмаа авдаг байж гэж санах нь алхам бүрт, аялал бүрт тохиолдоноо гэж. Хүнд хэрэгтэй байж магадгүй туршлагаасаа хуваалцъя л даа. Нэгдүгээрт: Ойр зуурын ариун цэврийн хэрэгсэл энэ тэрээ ямар ч үед бэлдэж яв. Магадгүй очсон газраасаа худалдаад авчихна, эсвэл эгч дүү, найз нөхдөөсөө зээлчихнэ гэхчлэн бодоод ч хэрэггүй. Хэрэглэж дассан юм чинь тэр бүр олдохгүй, бусдын хэрэглэдэг юм өөрт чинь таарахгүй байх вий. Хөл гараа олж учраа олтлоо бас нилээн удна шүү хэхэ. Тайваньд явж байхдаа хэрэглэж явсан оогоо дуусаад шинээр авах гэтэл миний орсон, онгорхой байж таарсан дэлгүүрт нь жижигээр савласан оо байхгүй таарсан данхайса...

Наадам?

  Хотол түмнээрээ сайхан наадаж байна уу? Би нь наадам найр болж хөөрцөглөсөнгүй. Улаанбаатарт ирээд хэд хоног гэртээ амарлаа. Сайхан хоол идсэн шиг налайж хэвтлээ. Наадам ч болдгоороо боллоо, би гарсангүй, дэлхийн аварга ч болоод дууслаа би үзсэнгүй. Сонирхсонгүй. Энэ жил харин манай сум, сургуулийн ой давхцаад тэнд очиж нэг наадна, бас зураг дарнаа гээд “Занацан” сууж байна. Сонин содон гэвэл  Windows Live Writer суулгаад шууд энэ постоыг бичиж байна. Уншсан номынхоо тэмдэглэлийг ч оруулчихмаар байна. Наадмын хуушуур гэж тэгтэл сүйд болж давхисангүй, ах эгч хоёр харин гэртээ хуушуур хийж өглөө. Өнөөдөр өөрийн гарын хоолыг хийлээ. Гэрээс огт гарахгүй байгаагаа өөрөө тайлбарлаж чадахгүй байх юм. Юунаас болоод юм бүү мэд гарахаас нэг л зүрхшээгээд байх шиг. Гадуур дотуур гүйх ч сонирхол алга, нийлдэг нөхөд ч үгүй юм шиг. Гэр зуур ажилаа хийсэн шиг, ийш тийш элдвийн захиа бичиж ирээдүйн ажил, төслийн төлөвлөгөөгөө бодсон шиг амарч байна. Хэд хэдэн төсөл санаандаа болов...

Пицца амтлагч

Эхлээд Гайхамшигийн оронд аяладаг Алисагийн хүсэлтээр пицца амтлагчийн зураг оруулах болохоо мэдэгдэе нтр хэхэ... Өнөөдөр баахан хоол хийлээ. Амт нтр яах вэ ямар ч байсан идсээн, уусаан. Үүгээр түүгээр хэсч, пицца зэргийн зургийг харлаа. Их л нимгэн гурилтай байдым байшд. Гэтэл би гурилд аягүй дуртай, зузаан гурилтай пицца л хийдэг. Өнөөдөр иймэрхүү ширээ заслаа.Эгчийн төрсөн  өдөр байсым. Сүүлийн үед блогоо бичихгүй байгааг анзаарав уу? Бичихээсээ илүү боддог болчихсон эдр хэхэ. Галзуу ганц найз хүүхэнтэйгээ уулзаад ойр зуур ярих төдийгөөр хөгжилдсөн тухайгаа бичээгүй юм байшдэ нээрээ. Манай тэр янз янзын юм ярьж ангайлгаад, заримдаа инээдтэй ч юм шиг заримдаа гайхмаар ч юм шиг. Удахгүй Япон явж ажиллах бодолтой байгаа, очоод айл цэвэрлэх машин угаах гэх мэт ажил хийнэ гэхээр нь цаашлуулаад хамт явах уу? Чи японд байдаг танилтай, өвгөнтэй тэр гэр үнэгүй өгдөг юм чинь цуг байгаад ажил хийе гэсэн чинь намайг ажилд явахаар чи юу хийх юм гэсэн. Мэдээж цуг ажиллахг...

Пицца

Мартын 8-ны мэнд ээ. Сайхан баярлацгаав уу? Би нь пицца хийдэг баатар боллоо хэхэ. Нэг газраас жор олоод өөрөө нэмж хачирлаад тэгээд пицца хийлээ. Гоё болсон л гээд байхым. Энд зургуудаа оруулчихъя яаж хийсэнээ тайлбарлаад ккк. Жор нь гэвэл: Сүү Өндөг Давс Тос Чүд чүд элсэн чихэр Гурил Тахианы цул мах Чинжүү Пицца амтлагч Борколли Мөөгтэй личо Саримс Барбьюки амтлагч Бяслаг Орцнууд нь нэг иймэрхүү 2 өндөг дээр 5 халбага тос хийгээд сайтар, сайтар хутгана Иймэрхүү л юм болно доо Тахианы махаа давстай усанд чанана, энэ удаа борколлигоо дээр нь тавиад жигнэх маягаар түр байлгаад авцан  Нөгөө өндөгний зуурмагаа гуриландаа хийж бантангийн гурил шиг сайтар хольж үрнэ Ийм л болно доо. Тэгээд давс, исгэгч, чүд чүд элсэн чихэр хийсэн бүлээн сүүгээр зуурна. Бага зэрэг ус хольж болно. Тахианы махаа жижиглэн хэрчээд барбьюки амтлагчаар амтлана,дээрээс нь маш жижиг хэрчсэн сармисаа хийнэ. Нунтаг сармис хийж болох ч гойд амттай би...

Блог вирустсэн үү?

Майл хаягаараа санамсаргүй шагайтал нэг блогчиноос захиа ирж. Миний блогоор орох гэхээр компьютер нь VIRUS DETECTION гээд оруулахгүй байна гэнэ. Өөрийнхөө блогийг вирустсэн юм уу гэж бодлоо. Зарим нэг хүмүүсийн блог яах аргагүй вирустсэн байдаг, орохоор эсвэл хулганы товчыг дарах бүр хөдөлгөх төдийд янз бүрийн сурталчилгааны цонх нээгээд үнэн тамтай байдаг л даа. Миний блогоор ороход тэгж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Миний компютер дээр зүгээр байгаа. Хэдэн сарын өмнө блог дээр миний хүсээгүй, тавиагүй сурталчилгаанууд автоматаар гарч ирээд үнэн уур хүргэж блогийнхоо тохиргоог баахан өөрчилж, эцэст нь Chrome, Firefox бүгдийг устгаж дахин шинээр суулгаж байж арай гэж тэр дайснуудыг далд оруулсан. Захиа аваад блогоо вирус тээгээд бусдад халдаагаад байгаа юу үгүй юу гэдгийг шалгах гэж оролдлоо л доо. Үр дүнд нь хэдэн сайт оллоо. Эхлээд Google Tools -р орж шалгаж үзлээ. Хариу нь ийм гарч байна. What is the current listing status for http//mayrowan.blogspot.com? ...

Гоё үнэртэн заагаад өгийда

Хүүеээ, та нар байна уу? Байгаа даа За тэгэхээр цаана чинь нээх зэвүүн үнэртэн байштэ Хэрэглэж үзээгүй бол аваарай Авсан нэгэнд нь би аягүй атаархжийнэ мэдүү Үнэр мүнэр бол тэгээд л Чихэр Аа бас дээр нь Дахиад Чихэр байгаа юм биш үү тэ? Нэр нь Tresor Midnight Rose  Lancome for women гэжийнэ. Харри Поттерийн нөгөө хэн Эмэгтэй нь сурталчилдаг гээд ойлгочиход болноо Энэ хүүхний нэр орж ирдэггүй ээ, хайхаас залкуурав

Олон түмнийхээ дэмээр

Олон түмнийхээ дэмээр зургаан хүүхэдтэй гэдэгчлэн би нь олон түмнийхээ дэмээр усанд хурдан орж сурч байна хахахаха. 30 гаран минутад амждаг болсон штэ ямрав? Магтуулах амжилт мөн биздээ? Одоо ч олон түмний дэм, та нарынхаа зөвөлгөөний дагуу гялс усанд биеэ норгож үсээ базчихаад хатаах далимд энэ бичлэгийг бичээд сууж байна. Хэд хоногийн галзуу эрээн мяраан бодол, эргэлзээ, гутрал мэтээсээ салж гадуур гарлаа би нь. Гудамжаар алхаж, галрей үзэж, хаагуур хамаагүй тэнэж "сурвалжлага" хийнээ яадын, залхуу хүрэхгүй бол оруулахаа амлая.  Нээрээ "Хүн санаа" гэдэг зочинд миний усанд орох асуудал их чухал ач холбогдолтой, сонирхолтой байдаг бололтой юм, зөвхөн усанд орсон тухай бичсэн бичлэгт л сэтгэгдэл үлдээх юм гэлүү хаха. За Хүн санаагийн асуугаад байснаар блогийн бичлэгээ идэвхжүүлэх, хуулах товчийг яаж янзалснаа бичье. Эхний арга: Энд байгаа холбоосоор ороод зааврыг нь яг дагаад хийгээрэй. Монгол хэл дээр учраас арай хялбар гэж бодлоо. Анхааруулах үгээ энд бичнэ гэж...

Зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан бичлэг

За юу байцгаана охидуудаа? Одоо энэ бичлэг чинь баяр дөхөөд мартын бичлэг гэсэн үг хэхэ. Охид наашаа, хөвгүүд цаашаа гэлүү хэхэ. Хүүе энд ялаа гарчихсан байна шүү дээ хамар дээгүүр нисээд явчихлаа, зун болж байгаа юм биш үү? гояийн тэ? Март болж байгаа юм чинь эмэгтэй хүмүүст хэрэгтэй ганц хоёр нууцаасаа хэлж хуваалцдаг юм билүү гэсэн чинь надаа мэддэг тийм нууц жор мор, арга чарга байдаггүй юм байнштээ яанаа  таминь ээ хэхэ. Ингээд бодохоор өөрийгөө эмэгтэйчүүдэд зориулсан сургалтанд сууж байлуу гээд бодоод үзлээ, гүй ээ нээрээ би эмэгтэй хүн мөн билүү ингэхэд? Миша бол намайг эмэгтэй хүн биш л гээд байдаг шүү дээ за за хадуурлаа. Нээрээ сургалтанд сууж байсан юм байнаа. Бие хамгаалах хоёр цагийн билүү сургалт хаха... Тэнд юу заалгасан гэхээр үү? Хуваалцнаа яадаг юм Гадаа гудамжинд, харанхуйд, олон нийтийн газар хэн нэгэн хүн танд зөвшөөрөлгүй хүрэхийг оролдох, халдах үед хэрхэн биеэ хамгаалах тухай л заасан юм даа. Санаж байгаагаас эмэгтэй хүн өөртөө итгэлтэй, эрс зоримог х...

Шиний 3нд

Сонин сайхан юу байцгаана? Надаар сонин ихтэй дээ хэхэ. Одоо нэгдэх болж ажил цуглахыг хүлээх хэрэг гарчихаад байна. Юу л даа нэг юу болоод.... амжуулах, гүйх харайх ажил зөндөө байна штэ. Гүйх харайх гэснээс турку бол болохоо больсон, баларцийн одоо. Турнаа гээд бүр заначихсан байгаа. Биеэ арай гайгүй, хөдөлж явахад саад тотгоргүй болохоор турнаа гэж занаад л байна хаха. Цагаан сарын хэд хоног гэрээс огтхон ч гарсангүй. Нас ахиад тэр үү сүүтэй цай чанах дуртай болоодайна. Цай чанана бууз жигнэнэ гээд гялалзуулж байна штэ би. Нэгдэхээс гүйгээд хэд хэдэн асуудал цэгцлэх хэрэг байна, хажуугаар нь эмчид үзүүлж явахаасаа өмнө өгч чадаагүй шинжилгээнүүдээ өгнө. Хужиртад амар гэж нэг блогчин уриалсан байна лээ. Очоод ирсэнийх хэд хэдэн юм хэлье. Өрөөний үнэ нь 18-35 орчим мянга байгаа байхаа. 18 мянган төгрөгөөр энгийн нойлгүй 6 ортой өрөөнд ордог,  23 мянгаар энгийн, нойлтой 6 ортой өрөөнд ордог юм билээ. Би бол энгийн дотроо нойлтой 2 ортой өрөөнд хоногийн 25 мянгаар орсон. Г...