Skip to main content

Төрсөн өдөр минь

Миний төрсөн өдрөө гэж, хаяанд тулчихсан л байна шүү дээ. Гэхдээ арай болоогүй арав гаран хоноод л нэг нас нэмлээ. Энэ жил тэмдэглэх үү яах уу шийдээгүй байнаа. Уг нь би тэмдэглэдэггүй юм, амьдралдаа цорын ганц удаа л тэмдэглэж үзсэн. Тэр үед гос мостой байсан болохоор тэр манай хэдэн найзыг дуудаж Ириш Паб билүү тэнд цуглаж хоол идээд найзууд надад бялуу авч өгч байсымдаа. Тэрнээс хойш тэмдэглээ ч үгүй, голдуу ганцаараа гэртээ дээш харж хэвтэж байгаад өнгөрөөчихдөг байсан. Энэ удаад бас тэмдэглэхгүй гэртээ дээш хараад хэвтдэг юм билүү яадаг юм билээ гэж бодоод бага зэрэг гайхаад л хэхэ.

Сүүлийн хэд хоног ар араасаа болж өнгөрсөн замбраагүй үйл явдлууд хамаг сэтгэл санаа үймүүлээд ном ч уншиж чадахаа болилоо. Яасан гэхээр нэг газраар үйлчлүүлэх болоод тэгээд захиалгаа өгчихөөд хэзээ төлбөрөө төлөхийг асуучихаад гараад ирсэн юм. Төлбөр хийх хугацаа нь арай болоогүй байтал нөгөө газраас утасдаж өдрийг нь солих уу энэ тэр гэсэн байхаар нь гайхаад лавлатал харин тэр үйлчилгээ үзүүлэх газраас чинь утасдаад танд боломжгүй гэж хэлчих гэсэн штэ гээд би бүр гайхчихлаа. Хамгийн гол нь тэр утасдаж боломжгүй гэж хэлээрэй гэсэн хүн нь өөрөө урд өдөр нь миний утас руу дахин дахин залгаж байж холбогдож миний хөнгөлөлтийн талаар лавласан лавлагааны талаар ярьж, надад туслах, аятайхан үйлчлэх талаар ийш тийш ярьж байгаа ухааны юм яриад байсан байхгүй юу.  Тэгээд миний захиалсан суудлыг төлбөр төлөх хугацаанаас нь өмнө надаас асуулгүйгээр цаагуураа яриад хүчингүй болгочих гээд байх шиг байх юм. Хэргийн эзэн хүүхэнтэй холбогдох гэхээр хуралтай байна гээд утсаа ч авку зугтаад бүр гайхаш төрүүлчихлээ. Бизнесийн салбар ийм байж болдог л юм байхдаа одоо.

Нэр мэрийг нь бичээд яах вэ зүгээр гайхаад ийм байж болдог юм уу гэснээ за үхсэн баас, буянаараа болог л гээд хаячихлаа. Гэхдээ бууж өгдөггүй хүн юм чинь лавлаад, асуугаад тэдний эд эсийг үхүүлээд асуудлаа шийдүүлж л таарна даа.

Эхний яриандаа буцаад орноо. Төрсөн өдрөөрөө яагаад хүн амьтантай тэмдэглэдэггүй юм бэ гэж үү? Би хүнд төрсөн өдөр болж байгаагаа хэлдэггүй л дээ. Мэдсэн зарим нэг нь бол мэнд хүргэх тохиолдол байдаг, хааяа найзууд маань цуг суух талаар ярьдаг л юм гэхдээ би өөрөө нухацтай хүлээж авдаггүй. Хамаг асуудлаа цэгцлээд сэтгэл санаа нэг их гоё тайван болмоор байгаа ч болку л байхым. Төрсөн өдрөөрөө харин нэг өдөр сайхан хов хоосон толгойтой гадуур  ганцаараа ч хамаагүй зугаалнаа л гэж бодож байна хэхэ.

Comments

  1. Тѳрсѳн ѳдрѳѳрѳѳ чи л сэтгэлдээ хүртэл сайхан юм хийгээд л чамд л гоё байвал заавал тэгж ууж идэх алба байхгүй ш дээ тээн.

    Наадуул чинь бол аймаар ш дээ. Би бол донгосоод бай, хүний сэтгэлд хүртэл үйлчилж сур гээдл үзэж тарна.

    ReplyDelete
    Replies
    1. Хэхэ, төрсөн өдрөөр хүн амьтантай уулзаж худлаа үнэн пан пан гэхийг нь харж сууснаас ганцаараа дээш хараад сайхан юм бодоод хэвтчих нь амар байдын.

      Үйлчилгээний салбар бол мэдкү ээ түмэн янзын хүн хөлхөлдөөд тэр бүрийн санаанд таарку байсан ч худлаа үнэн ярьж тааруулж сурдаг байлгүй дээ. Одоо бодох юм алга тоохгүй л хэвтэж байна хэхэ

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...