Skip to main content

Гурван этгээд

Нил хөндүүр хүн сууж байна. Бариулаад булчин нил хөндүүр, тэр ч яахав харин хуучин өвдөлт сэдрээд байхым. Урд нь бас нурууны татлага хийлгэхэд өвдөөд байдаг байсан, тэгж байгаад гайгүй болж байсым, одоо яг адилхан. Гэхдээ бариулж байсан нь дээр гэж би хувьдаа бодоод байгаа. Нэмээд бумба тавиулсан. Хэд хоног ингээд өвдөж хавдсан хүн л яваад байх нь.

Энэ нурууны гажигаас болдог юм уу эсвэл өөр шалтгаан байна уу яаж ч мачийгаад надаас юм гарахаа болилоо. "Юм" гэдэг нь идэвхи, сонирхлоо хэлж байгаа юм. Хийх байсан ч хийх хүсэлгүй, оролдох хүсэлгүй, бүгдийг цааш нь түлхээд өөрөө хойшоо суугаад, аль болох чимээгүй байх гээд. Боломж байсан ч хийх хүсэлгүй болчихсон байна. Бүжгийн бэлтгэлдээ очоогүй голорсон, хөөцөлдөх ажлаа хүмүүст өгчихөөд бас голорсон, хэрэг алгаа.

Күй ээ тэгээд адал явдал, кинонд гардаг шиг ээдрээ энэ тэр чинь ийм амархан билүү. Нэг этгээд байна, бас тэрний нэг найз хоёрдугаар этгээд байна тэр нь бас энийг бичигч этгээдийн найз, тэгээд энэ гурван этгээдийн дунд гурвалжин, дөрвөлжин юм болоод бичигч этгээд бүр учраа олохоо болилоо. Анхлан нэгдүгээр этгээд бичигч этгээдтэй нэр ус, үс зүс, зан чанараа мэдэлцэж эхлэх ахуйд хоёрдугаар этгээд нь нэгдүгээр этгээдийг тагнасан, чагнасан ч юмуу ямартай ч олж мэдээд мөрөөр нь мөшгиж ирж бас нэр усаа мэдүүлж танилцаж байсым. Энэхүү бичигч этгээд нь тэрхүү нэгдүгээр ба хоёрдугаар, хоёр этгээдтэй одоог болтол сайхан найзууд. Гэтэл нэгдүгээр этгээд бол бичигчийг хоёрдугаар этгээдтэй маааш дотно найз гэж ойлгосон юм байх л даа. Тэгээд бичигч этгээдтэй цэрвэж харьцдаг, хоёрдугаар этгээдтэй илэрхий муудаагүй ч цаанаа бол бас нэг юм "соёолсон" гэхийм, гэтэл тэр хоёрдугаар этгээд болох учир битүүлэг нөхөр хэргийн гол эзэн этгээд болбол бичигчтэй их учир битүүлэг харцдаг, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, юу гээд байгаа нь мэдэгдэхгүй, хэн болох нь тодорхойгүй /нэр ус, зүс царайг нь хэлсэнгүй/ бүх юм нь балархай, барьцгүй, тэгсэн хирнээ өөрөө тэрийгээ хэлдэггүй, за бүр тайлбарлахад ч учир битүүлэг этгээд. 

Хэргийн гол нь тэр хоёрдугаар этгээд бол нэгдүгээр этгээдэд энийг бичигчтэй туйлын дотно гэсэн ойлголт төрүүлсэн юмуу даа. Яг жинхэнээсээ бол тийм юм ерөөсөө байхгүй, үүнийг бичигч этгээд болбол тэрхүү хоёрдугаар этгээдтэй эв найртай хэдэн үг солих гэж бүх арга чарга, сайхан аашаа барж харьцдаг гэхэд болохоор юм байгаам. Нэгдүгээр этгээд бичигч этгээдэд хэлэх нь хэрэв тэр хоёрдугаар этгээд бүгдийг өөртөө зангидаж ийм адал явдал үүсгээгүй бол нэгдүгээр этгээд болон бичигч этгээдийн хооронд чухал юм аль хэдийн болох байсан, шанс байсан гэхийм.

Тэрхүү хоёр этгээд нь хамт амьдардаг гэхээр бүр хачин юм болж байна. Утасны үзүүрээс бариад бодоод, санаагаараа тэмтчээд явтал кино шиг өчнөөн адал явдал өрнөөд бүхэл бүтэн гуруу дөрүү жил болж байгаа байх нь. Нэгдүгээр этгээд эцэст нь "Сонголт" гэдэг киног үзсэн үү гэж асууж, бичигч этгээд үзээгүйгээ хэлсэн болно.

Comments

  1. Хайрын гурвалжин болчихов уу яав хэ хэ хэ

    ReplyDelete
  2. Барагтайхан л байгаарай даа MR минь зүгээр..... :))

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...