Skip to main content

Posts

Showing posts from March, 2016

Цухасхан бодлууд

Буухиа шуудан явуулах гэж зогсоход анзаарч төрсөн бодол:  Манайхан бичиг баримт бүрдүүлэхдээ хайнга гэх үү эсвэл өөрийнхөө үзэмжээр боддог уудам дэлгэр сэтгэлтэй гэх үү... Бэлхээн визэнд ороход бүрдүүлэх материалуудын жагсаалтыг нэгд нэггүй тухайн улсын сайтууд нь бэлтгэсэн байхад тэр дагуу биш дутуу, огт өөр харваас бүтэхгүй материал бэлдэнэ. Онцын хэрэгцээгүй материалуудыг бөөн бөөнөөр нь хавсаргана... Тэгээд хөөрхийс азанд найдаад лам бөөгөөр гүйгээд нөгөө хуулсан канондсон зүйлсээ буухиа шуудангаар бөөн бөөн мөнгө төлж явуулна даа. Дор хаяж 50.000 төгрөг пурхийнэ. Хамгийн багаар бодоход шүүдээ. Энэ үнэнд визний төлбөр, VAC төвийн төлбөр гэх мэт ороогүй зөвхөн нэг талдаа буюу Монголоос Бээжин рүү ч юм уу явуулах буухиа шуудангийн мөнгө орж байгаа юм. Мэдээж шаардлага хангахгүй материал бүрдүүлсэн бол виз нь гарахгүй шүүдээ. Хар тамга дараад л буцаана. Зарим нэг нь бол номын дагуу бүрдүүлдэг л дээ гэхдээ олон аавын хүү, ээжийн охин маш их мөнгө төлж хохирч байна да...

Гуравдугаар сарын нэгэнд...

Удаан хүлээв Удаан хүлээх яасан хэцүү... Урт урт өдрүүд Урсаж ядан Улигт хүнд бодлууд Салж ядан Улирал солигдож ядан Урдын шарх аньж ядан Ул мөр нь арилж ядан Уучлахад бэлэн мэлтэлзэж ядан... Удаан хүлээв...