Skip to main content

Posts

Showing posts from 2019

Амжилт

Хүний сэтгэл санаа ер нь олон юмнаас хамаардаг юм шиг ээ. 8 сараас хойш ханиад хүрч, дархлаа унаад ч тэр үү дагаад сэтгэл санаа навс унаж яажшуухан нэг зовлонгүй мажийх тухай байн байн санааширсаар явтал 10 сар гарчихаж. Эдгээр өдрүүдэд цөөхөн хоног л өөдрөг бусад үед нь ай бүү мэд... Хэдэн ч хүнийг "хусаж" хаясан юм бурхан л мэдэх байх даа. Энэ өдрүүдэд намайг гэсэн хүмүүсийн сэтгэлийг ойлгож байна. Хайртай гэж мянга, бүр сая удаа хэлдэг ч миний төлөө хуруугаа ч хөдлөгдөггүй "үхмэл" нэгэн байхад ганц ч удаа хайртай гэх нь бүү хэл ямар ч харьцаа тогтооно гэж яриагүй хэр нь хачин их нөлөөтэй нэгэн ч байна. Эсэргээрээ харилцахад жигтэйхэн амар хялбар, миний хэлж буйг, хийсэн үйлдэл бүрийг маань их энгийнээр хүлээн зөвшөөрч, дэмжиж болж л өгвөл туслаад хажуугаас чадлаараа дэм болчих уу гэсэн өөдрөг нэг нь ч байна. Сөрөг талуудыг нь бичсэнгүй ээ. За өөр бусад хүмүүсийн тухай яриад ч юүхэв. Бодоод байхад энэ 2 сарын хугацаанд миний гаргасан, олж авсан амжилт...

Багш ахайтан

Бусдад өөрийн мэддэг зүйлсээ хэлж өгч, албан ёсоор хэлбэл багшлах болсоор 10 жилийг ардаа үдэж ээ. Эргээд харахад энэ 10 жилд их юм сурч. Надад байсан давуу тал маань бусдыг ялгаварлан гадуурхахгүй аль болох тэгш хандах, бас суралцагчид, сонсогчдынхоо нөхцөл байдал, уур амьсгалыг хурдан мэдрэх юм уу даа. Гэхдээ л 10 жил өнгөрчихөөд байхад өөрөө өдөр бүр шинэ юмс сурсаар, суралцагч бүрээсээ шинэ ухаарал авч, сайн муу үлгэр дуурайл олж харж, өөрийгөө өөрчилж, бас өөрийн хувийн зан чанар, арга барилаа зассааар... Би ч тун болооогүй л байна даа хөөрхий... Өдөр бүр хичээл заадаг гэж ойлгуузай. Мэргэжлийн багш биш ихэвчлэн урилгаар, сайн дураар хичээл заадаг болохоор сардаа 1 удаа ч юм уу эсвэл өөрөө сургалт зохион байгуулдаг байв. Харин сүүлийн сар бараг өдөр бүр хичээл заагаад сүүлдээ шантрах ч шиг. Батлагдсан программ, сурах бичгийн дагуу биш өөрөө бүгдийг эрж хайж, олж боловсруулж, сонирхолтой хэлбэрээр тайлбарлах хэрэгтэй байгаа тул маш их сорилт, бэрхшээл тулгарч байна. Заримд...

Хайлаас модны. . .

Бүсгүй хүн болсноо мэдрэхдээ нэг л итгэлгүй за бүр дотроо мэдрэхээс зайлсхийдэг сул дорой юм байна гэдгээ одоо л бат нот мэдэж авлаа. Ажлын шаардлагаар ч гэх үү аль болох алдаа гаргахгүй, элдвийн санал, занганд унахгүй гэх ч юм уу нөгөө талаар хүйсээс үл шалтгаалан өрсөлдөж ажиллаж ирсэн аа дээр нь хувь хүн талаасаа ч хэн нэгнээр тусалж дэмжүүлээд гар, сэтгэлийг нь хараад суух эгогоо тэжээх гэж зүтгэдэггүй болохоор өөрөөр хэлбэл өөрийгөө хэн нэгэнд хариуцуулах ч гэх юм уу сэтгэл санаагаа дэлгээд айлгүйтэх, күй ээ ядаж хайрлах, хайрлуулах талаар бодож ч амжилгүй удаж. Сүүлийн жил овоо гарч ороод хүмүүстэй уулзаад эхэлтэл харин нилээн хэдэн хүнээс болзох санал аваад гайхаж эргэлзэж бүр барьц алдаж нтр хэхэ. Сургаар нь шууд үргэн зайлдаг хэвээр ч зарим нэг нь энэ муухай зангаа зас гэж загнаад аа гэл үү хэхэ. Ямар ч сэтгэл хөдлөлгүй бичсэн байгаа биз? Бараг болзоё гэхээр нь өөдөөс нь эвшээгээд байгаа юм биш үү? Тэрний оронд хаа нэгтэй ганцаараа сайхан аялаад нүдээ анин зүү...

Газрын зураг дээгүүр мөлхөх ину

Ээж маань газарзүйн багш байлаа. Тиймдээ ч манайд байшингийн хананд газарзүйн зургууд өлгөөтэй, бас тухайн үедээ маш ховорхон байдаг томоо гэгч нь орос атлас байдаг байлаа л даа. Газрын зурагт ч тэр бүр тэмдэглээд байдаггүй нууцлаг газруудыг хүртэл багтаасан тэр том атласыг би багадаа өдөржин ноолдог байв. Одоо тэгсэн бас хаашаа ч явсан газрын зураг буюу Google map ноолдог хүүхэн болов оо гэж. Учир нь хэд хэдэн чухал шалтгаан надад байдаг гэдгийг саяхан нээж илрүүлээд ээ хэхэ. 1) Эхний шалтгаан бол, би болбасу машид баримжаа муутай хөөн. Худалч хүнд урд хаалгаар гарч байраа тойроод ирэхийн хооронд төөрчихөөд байдаг хүн байгаам. Яаж ч оролдоод байршил цээжилж дийлдэггүй, байшин барилгад нүдгүй хүүхэд ээ. Малд нүдтэй хүүхэд гэдэг шиг барагтай л төөрдөггүй хүүхдийг манайхан газарч хүүхэд гэдэг байсан даа. Би бол тийм юм байхгүй тувтан төөрөөстэй. Тиймээс газрын зурагтаа л найдахаас өөр аргагүй. Аа бас өнөөг хүртэл хөдөө арилаагүй, хаалга байдаг зүгийг л урд зүг гэж ойлгоод байдаг бо...

Мөрөөдөл биелэдэг юм аа

Мөрөөдөл янз янз. Биелэх нь ч байна биелэхгүй нь ч байна. Минийх ер нь ирэнхи нь биелэсээн. Гэхдээ бас хүсэх юм хүсэхгүй юм гэж ондоо байх хэрэгтэй бололтой. Ухаан нь хүүх...

Бэлэг

Хүнд өгөх гэж авсан нижгээд юмс надад байна аа. Эздийг нь дуудаж өгч чаддаггүй удаж байх юм, уг нь бол хажууханд байгаад л байгаа юмсан. Ая эв нь таарч өгөхгүй, өгч чадалгүй байлгаад л байдаг. Сүүлдээ өгч чадахгүйм чинь үнэртэй усыг нь өөрөө түрхээд хаядаг юм бил үү гэж ч бодох шиг. Тэгснээ бас өгвөл холоос хэрэг болгож авчирсан юм баярлах байгаа, эзэндээ таалагдах байгаа гэж ч бодох шиг. За бүү мэд өгч л таардаг байх даа. Над шиг гар султай хүн ер нь гадуур дотуур явах, хүн амьтантай уулзах, бэлэг сэлт авах хэрэггүй юм биш үү хэхэ. Данс дорхноо улайчих юм аа. Бэлэг гэснээс надад эзэн нь хэзээ ч буцаж ирэхгүй явсан өгөөгүй бэлэг байгаа шдэ. Хадгалж байгаарай л гэсэн юмсан манай тэр минь. Он гараад амьтан хүнийг уурлаад байхаар нь "ичээнээсээ" гарч баахан уулзаж, ууж идэв, аялав л... Нэг юмнаас болоод л ингээд байгаан. Хүлээлтээс болоод гэх үү дээ. Юуг хүлээж байгаагаа хэлэхгүй яршиг хэхэ. Нээрээ зурхай бол ноднингоос л хойш удахгүй ханьтай болно, заяа...