Сүүлчийн бичлэгээс хойш бүхэл бүтэн 7 сар өнгөрчихөж хэхэ. Бичлэгээ оруулаад дараахан нь төлөвлөж байснаараа далайн эрэг явсаан явсан. Гэхдээ далайн эрэгт хэвтэхээсээ илүү халуун орны ойн чөлөөн дэхь байшинд хагас сар гаран унтсан. Тэгээд нөгөө гайхал тахалын сургаар амралтаа дундаас нь хаяад ирсэн бөлгөө. Цаг хугацаа маш хурдан өнгөрч юмс маш өөр болж. Ухаан нь урд өмнө нуруугаа түлэгдтэл жин үдийн халуун наранд ямаа сааж, өглөө наран мандахаас үдэш саран хөөрөх хүртэл гэртээ оролгүй гадаа тугал, хургатай хөөцөлдөж явдаг байсан арьс, үс, тэр чанга биенээс юм үлдээгүй байна. Ганц өдрийн халуун нарны ая даахгүй духны арьс бөөн бөөнөөрөө хууларч унаад айсандаа наранд гарахаас аль болох зайлсхийж нтр. Энэ хэдэн сарын талыг нь унтаж, талыг нь элдвийн драм үзсээр байгаад барав шив дээ. Хөл хорио нтрт орохоор турж мураад, хэл мэл сураад байдаг юм ёстой байдаггүй юм байна. Авууштай нь юунд ч санаа зовохгүй бүхнийг хяналтаасаа гаргаж хаяад өөрийгөө хүртэл зоргоор нь тавиад амар сайхандаа жарга...