Skip to main content

Posts

Showing posts from April, 2013

Үг

Аяга кофе, цэвэр ус... бодол болон суух гэсэн ч амжаагүй би. Гудмаар алхлаа. Амандаа попкорн чихлээ, дараа The Croods марталгүй үзнэ дээ. Өнөөдөр сайхан өдөр байлаа. Тэгсгээд миний бичих юм төгсөх гээд байна. Яг үнэндээ өч төчнөөн юм бодогдож, өч төчнөөн юмыг сайнаар, муугаар, баяр гунигтай нь дурсаж, өч төчнөөн юмыг анзаарч, ухаарч, эгдүү хүрч, шинээр олж харсан өдөр байсан. Бичих гэвч үг эвлэхгүй гэх үү одоо... Ийм л хэмжээтэй кофе өгдийм... 4 мянга орчим Энгйнээс энгийнээр ярьчихаж болно л доо... нөгөө хоолны газар суужийсэн нөгөө ... хамтлагийн ... дуучин хоол иджийнэлээ.. манай ширээнд дөхөж ирээд.... бла бла гэхчлэн. Гэхдээ миний анзаарсан нь, миний дотроо бодсон нь миний мэдэрсэн  нь тэр энгийн зүйлүүдийг алгасаад байна. Өөрийнхөө тухай шинээр бодож, бас хөндлөнгөөс түр ч атугай харж, өөр бусадтай харьцуулж үзлээ. Гаднаас харахад мөн ч аз жаргалтай харгадаж байгаа даа гэж бодоод сэтгэл хангалуун үлдлээ. Мэдээжийн хэрэг би өөрөө одоо байгаагаа х...

Бүү хөдлө

Энэ киног хэзээ анх үзснээ санахгүйм. Багцаалбал зургаа долоон жилийн өмнө болов уу даа. Үндэсний телевизээр үзэж, үзчихээд давчдаж, хөндүүрлэж байж билээ.  Орхиж үл болох бас болох тийм л сонголт... Гол дүрийн эмчийг үү, эр хүнийг үү, бүсгүй хүний хувь заяаг уу, аль эсвэл хайр сэтгэлээ нуусан дур тачаалыг уу ялгаж хэлж мэдэхгүй нь. Ямартай ч юуг нь ч юм үзэн ядмаар, өмнөөс нь гомдож харуусмаар санагдаж байлаа. Сэтгэлд нэг их зангирсан, өвтгөсөн мэдрэмж төрүүлдэг тэгсэн хэрнээ үл ялиг уянгалаг төсөөлөл дагуулдаг тийм л кино. Италия бүсгүйн дотроо нуусан гомдол, гансрал үзэж суусан надад эрхгүй мэдэгдэж, азгүй хувь тавилантай нь гаднаа эвлэрсэн ч дотроо бол жигтэйхэн хөндүүр байсымдаг. Пенолопа Крус Италия бүсгүйн дүрийг хайнга, үл ялиг гажиг магадгүй заваандуу байдлаар бүтээсэн, гэвч эр хүний дур сэтгэлийг татсан бүсгүй байхад энэ нь нөлөөлөөгүйм. Үнэнийг бүү хэл... хэлснийг сонсох, харилцан ярилцах хүсэл үгүй... Амьдрал дээр ийм л байдаг... Нэгэнт ...

Зарим нэг...

Сүүлийн үеийн сонин сайхан гэвээс гадуур л гүйсээр таарах шивдээ. Хоногт 3 цаг л унтсан байх. Тэгсээр долоо хоногийн сүүлч гэхэд орондоо оронгуут утсаа тас атгасан хэвээр нам яваад өглөө хаана байгаа, юу болсноо санах үгүйтэй манараад сэрж байгаамаа хэхэ. Утсан дээр янз янзын л зураг явжийхийн. Зарим нэгийг нь оруулаадхая л даа. Оюутан насаа дурсав аа хөөрхий... Энэ танхимд овоо олон өдрийг өнгөрөөсөн дөө. Гоблен бүтээл. Манай найзаас өөр ийм төрлөөр бүтээл туурвидаг хүн маш цөөн байсан харин сүүлийн үед залуус мэр сэр гарч ирж байна лээ. Уран зургийн үзсгэлэнгийн үеэр л дарсан байх Маш гое зураг. Бас л зураачийн нэрийг мартчихаж ээ уучлаарай. Нэрийг нь мартажээ... Маш их таалагдсан зураг Эмэгтэй зураач зурсан, нэрийг нь мартааский "Гэр бүл" зураач Төгс-Оюун эгчийн бүтээл Тооно... шинээр гарч буй урсгал, уламжлалт хэв маягийг өгүүлэмжээр баяжуулан шинэ санаа гаргасан байна лээ. Миний хийсэн хоол дүрээрээ байжийна... ...

Note

Гэнэт л бөөн ажилд дарагдчихлаа. Жагсаагаад бичье л дээ. Маргаашаас эхлээд сургалтанд суухым байна. Яахав суунаа. Тэгээд үргэлжлүүлээд л ажил ундраад, төлөвлөсөн төлөвлөөгүй. Гурав хоног сургалттай, хажуугаар нь хүн амьтантай уулзах тов тогтоосон. Тараад бас үргэлжлүүлээд сууж ярилцах, хийх ажил байнаа байна.  Сургалт дуусмагц гаднаас ирэх хүнд замчлах ажил төлөвлөгөөнд тусгагдсан байгаа. Лавтай хоёр эсвэл гурав хоног гадны жуулчиндаа хөтчийн үүрэг гүйцэтгээд үргэлжлүүлээд арга хэмжээнд оролцоно. Арга хэмжээний ажил дуусмагц нэг эсвэл хоёр хоноод хотоос гарч нэг хоног ажил гүйцэтгэх төлөвтэй байх нь. Пээ нээрээ Бямба гаригт 10 жилийн ангийхан уулзах юм гэсэн, өнөөдөр намайг дуудлаа шдэ. Очноо л гэцэн байгаа. Ажлаа яаж зохицуулах билээ???? Өнөөдөр гадуур харайлгаж яваад барьж суусан тэмдэглэлийн дэвтрээ ажил ярьж суусан өрөөнд ил гаргаж тавиад тэр чигт нь хаяад ирж хэхэ. Дотор нь хэрэгтэй юм бичдэг билүү гэхэд бараг л үгүй дээ. Нууц захиа зан...

Бодрол...

Энэ бичлэгээ юу гэж нэрлэх тухайгаа нилээн бодлоо... Хязгаар Хаалт Зааг гэхчлэн нэрлэ юү хэмээтэл нэг л болж өгдөггүй. Эцэст нь бичиж дуусаад өгөх нэрээ ольё гэж шийдлээ. Хаанаас эхэлж бичихээ үнэндээ бас мэддэггүй. Дотроо санаж яваагаа яаж гаргаж тавихаа бас ойлгодоггүй. Зүгээр ярьчихъя л даа. Эмчийн үүдэнд дугаарлаж байхад төрсөн бодол. Янз бүрийн царай зүстэй, өвчиндөө шаналсан, найдлага төрсөн, эсвэл бүр эвлэрсэн царайтай олон хүний дунд үүнийг бичигч би сууж байгаам. Орчноо дагаад ч тэр үү өөрийн эрхгүй эрүүл мэнд, амьдралаа бодоод эхэлсэн. Гэв гэнэт эмч эдгэхгүй өвчтэй эсвэл, ганц хоёрхон сарын настай гэж хэлвэл гэж бодохоор өөрийн өнгөрсөн, явсан туулсан замаа эргэж ухаж төнхөөд бодох байх гэж санах ч шиг. Магадгүй дор нь хүлээн зөвшөөрөөд, эвлэрээд хэнд ч хэлэхгүй өдрөө хүлээгээд явах болов уу гэж өөрөөсөө асуулаа. Тэгснээ мэдээж тэмцэнэ шүүдээ тэнэгээ гэж өөрийгөө зандарч байгаан. Хэн ч билээ хүн болж төрчөөд тугал болж төрсний да...

Хэлж болохгүй нууц

Хөгжмийн сургуульд шинэ сурагч иржээ. Царайлаг залуу оюутан сургуулийнхаа байртай танилцаж явахдаа нэрийг нь үл мэдэх аялгуу төгөлдөр хуур хөгжим дээр уянгалж байхыг сонсож, хайж явсаар тэр дуу гарч байсан танхимд очдог. Энд тэр үеийн даруухан бүсгүйтэй гэнэт тулгарч, түүнээс ямар нэртэй аяглууг хөгжимдөж байсныг асуудаг. Бүсгүй түүнд "Хэлж болохгүй нууц" гэж хариулдаг. Киноны оршил нэг иймэрхүү. The Secret That Cannot Be Told "Хэлж чадахгүй нууц" кино нь 2007 онд Тайваньд бүтээгдсэн. Тухайн ондоо Тайваны кино академийн "Алтан морь" шагналыг хүртсэн бол дараа жил нь Хонг-Конгийн кино наадмаас Азийн шилдэг киногоор шалгарч байжээ. Киноны гол дүр Ye Xianglun-ы дүрд Тайваны алдарт хөгжимчин, дуучин, жүжигчин, найруулагч, хөгжмийн зохиолч Jay Chou тоглож ээ. Ямархуу ур чадвартай хөгжимчин болохоо тэр энэ киноны төгөлдөр хуурын дуэл дээр харуулдаг.  Чайковскийн Хунт Нуур-ын нотыг авч найз бүсгүйдээ...

Авдар

Цастай өвөл, мөстэй өвөл цан хүрэг татуулдаг өвөл буцах дургүй байгаа юм биш үү. Надад лав таалагджийнааа. Хуурай шороотой байснаас байн байн цас орж чийг татаж байгаад удалгүй бороо залгачихвал гоёийн биш үү? Өнөөдөр эмнэлгээр баахан явлаа. Эмчид үзүүлэх цаг автал 2 хоногийн дараа үзүүлэх цаг бичиж өгсөн хохо. Улсын эмнэлэг болоод тэр биз дээ. Дараа нь Сонгдо орлоо. Содон хачин нь эзэн баагий нь юм уу менежер нь ч юмуу Монгол айлын авдар сав, үхэгийг, өжинг цуглуулдым байшдээээ.... Худлаа гэвэл зургийг нь хар даа. Хүлээлгийн танхимд. Дээр нь зурагтаар нэг со ажума уйлаад байхын Гурван давхрын буланд Түрүүчийн зурган дээрх авдраас хэдэн алхамын зайтай Давхар бүрт, за бараг худалч хүнд өнцөг булан бүрт янз бүрий авдрыг ингээд тавьцан байна лээ. Айл гэрт авдар байх нь хөрөнгө хурааж цуглуулахын эх үндэс гэдэг дээ. Дотор нь юу байгаа нь миний сонирхлыг татаад болдоггүй шагайгаад харчих юмсан гэж хорхой гозолзоодоо гэхгүй юу хаха Шинэ санаа олж авлаа,...

Эргэх хорвоо

Надаар нам тайван. Амралтын өдрөөр за бараг сүүлийн долоо хоног хоол хийсээр өнгөрөх шивдээ. Гоо сайхан нтрдээ анхаардаг хүн болоод групп нтрээр шагайж харлаа. Хүүхнүүдэд хэрэг болох юм байгаа л байх, нүдэнд айхтар торж хэрэгжүүлнээ гэж бодсон зүйл бол алга. Сүүлийн өдрүүдэд кофе ууж байна. Өдөрт нэг аягыг зоолтой. Уухдаа бас ямбархнаа хэхэ. Мэдээж гадуур кофе шоп ороод уувал нилээн үнэтэй нэг аяга нь дунджаар 4500-8000 орчим болно гэхдээ цэвэр хар, үрийн кофе шүүдээ. Гадуур гараагүй үедээ мөнгөө хэмнэх сайхан боломж, уухай тас гэртээ кофе чанаж ууж байгаа. Өтгөөн гэгч нь аяга кофе буцалгаад, аягатай нь урдаа тавьчихаад хажууд нь савтай цэвэр ус тавиад ээлжилж балгаад л дотроо үнэтэй тансаг кофе шопт суужийна гэж төсөөлсөн шиг ууна. Хэрэв пицца байвал кофетэйгээ цуг идэх ч янзтай шоо. Байхгүй бол өөр юмаар орлуулах жишээний. За хоол хүнс бол би өөрөө хийчихэж байна. Хоол хийхдээ их баялаг хоол хийгээд байдын. Ногоо л гэхэд алаглаад мах ихтэй, өег л хоол хийдэг гэж ...

Айдас айдас айдас

Айдас хэдэн төрөл байдаг вэ?  Миний багш номондоо хүний айдсыг жагсааж бичсэн байсан. Нийт 51 төрлийн айдас тэр жагсаалтад бий. Тэр бүх айдсаас салах хэрэгтэй, айдас нь хамгийн том нүгэл гэж үздэг юм билээ. Ерөнхийдөө  Урд насны айдас Одоо үеийн айдас- Ганцаардлаас айх Ирээдүйн айдас- амьдрал утга учиргүй болох гэж ангиласан байлуу даа.  Яг одоо надад хэдэн төрлийн айдас байна гэвэл ямар ч байсан нилээн хэдэн айдас байна. Буруутан байх айдас, буруугүй байх айдас гэхчлэн хэхэ. Ерөнхийдөө нийгмээ дагаад тэр үү бид бүгд дор бүрдээ өч төчнөөн айдастай явдаг болж. Гар хөлөө чөлөөтэй хөдөлгөхөөс айдаг болж, үзэл бодлоо чөлөөтэй хэлэхээс айдаг болж, бодол санаагаа блог дээрээ бичихээс ч бас айдаг болж. Алдаа хийхээс айдаг болж... айдасгүй хүн гэж байхгүй л биз гэвч ядаж сэтгэлийн дарамт үүсгэдэг айдсуудаас ангижрах нь зөв болов уу. Нэмээд хэлчихэд аюулгүй байдалдаа санаа зовох айдас багшийн номонд байгаагүй харин үхлийн айдас гэх мэтчилэн бай...

Бичив... оргүйгээс гээд л.

Хоёр хоног блогоо бичих завгүй байлаа. Гараад л орой орж ирээд хийх юм байж байгаад унтаад өгдөг. Шүдний зургаа авхуулсан, муу байна гэж эгч толгой сэгсэрсэн, яаж янзлахыг бөө мэд бөө удган нь л мэдэж хэхэ. Өчигдөр, өнөөдөр хоёр найз нөхдийнхөө машинд сууж баахан давхилаа. Манай тэднүүс аймаар давхиж байна шүү. Их дэлгүүрийн урд замаас төв замд нийлээд хэдхэн метр яваад Мөнгөн Завъяагийн наахнаас буцаж Их Дэлгүүр рүү огцом эргэж тэр чигтээ сүнгэнэтэл давхиж их дэлгүүрийн зүүн талын замаар хойшоо эргээд арилаад өгсөн хаха. Тэр зуур хоорондоо цагдаа байна уу хар хар гээд л цагдаа агаа харагдаагүй тул улайн цайм дүрэм зөрчиж давхисан нь тэр. Тэр чигтээ гялс манс давхиад Гандрисын хойхонотой зогсоолын дэргэд түр зогстол нөгөө торгох ёстой цагдаа агаа баахан ноймер хурааснаа сугавчилчихсан хөөе та нар наанаа зогсоолд орж зогс битгий зам бөглөөд бай гэж сануулаад л өнгөрч байна лээ. Зам зуур хажууд суусан найз намайгаа сайхан доош хийж, чи одоо бие чинь их муу байдаг юм уу ба...

Панарааалллл.....

Ахиад л пан пан гэх гээд ороод ирлээ. Өшдөр кофе уусныхаа шанд өглөөг хараатайгаараа угтсан шдэ. Ёстой архи ууснаас дор юм гэлүү хэхэ. Үүр цайсны дараа унтаад өдөр босоод одоо дахиж унтах гэсэн ээж өчигдөрийн уулзалтын тухай шалгаасаар байгаад нойр үргээчихлээ хэхэ. Дээр нь нэмээд ээж өөрийнхөө тухай онигоо ярилаа л даа. Манай аймийн гавъяат цолтой дөрвөн багш амьд сэрүүн байдым байна л даа, хамгийн залуу нь ээжээс нилээн хэд дүү гэнэ. Саяхан уулзаад сууж байтал тэр багш ээжийн тухай онигоо ярьж. Хүүхэд байхдаа эвлэлд элсэх болтол элсүүлэх комисст ээж орчихсон сууж байсан юм байх. Угийн л улаан коммунист, багаасаа элдэв сэтэртэй дарганцар хийж ирсэн хүн манай ээж чинь. Тэгээд нөгөө одоогийн гавъяат багш чинь эвлэлд элсүүлэх асуултанд гялалзтал хариулаад гурван ч даваагаа давчиж. Хамгийн сүүлд манай ээж нэг асуулт асууж тэр нь "Цэдэнбал даргын утасны дугаар хэд вэ" хахахахаахаххахахахахахахаха.  Нөгөө охин хариулж чадалгүй мултарсан гэсээн. Лаг намжиртай, за т...

Пан пан

Асаррррррр том зориг гаргаад илтгэлээ нээгээд засвар хийгээд хүн рүү шидчимээр байна. Илтгэлээ зас гэсийн... хөөрхийс огт юм хэлэхгүй аваад хэлэлцүүлвэл өөрсдийгөө доош оруулсан болчих гээд байсан байлгүй, би ч бас ганц нэг санаа дутуу бичиж алдаа гаргаа байлгүй. Гэхдээ л дургүйвайна дургүйвайна... аль эрт явуулсан илтгэлийг хүлээж аваад хэзээ хэлэлцэх, хэзээ онол практикийн бага хурлаа хийхээ одоо хүртэл зарлаагүй надад юу ч хэлээгүй байвал яах уу?  Амралтын буюу бүтэн сайн өдөр надад майл бичиж, мягмар гаригаас өмнө илтгэлээ засаад явуул гэжугам... Заавал тэр онол практикийн бага хуралд илтгэлээ оруулах, хэлэлэцүүлэх хэрэг үгүй л дээ гэвч зүгээр сууж чадахгүй хүн чинь одоо яахав. Тэрүүгээр яваа гайг үүгээр дуудлаа гэдэг шиг л амраад, ангайгаад хэвтэж чадахгүй нэг илтгэл бичээд шидцийн. Зөөөззззззз засаад явуулнаа, явуулалгүй яахав. Алдыг аваад дэлмэн дээр нь гэдэг шиг нэгэнт явуулснаа яг хэлэлцүүлэхийн урд орхичихож болкуздэ? Ингэхэд сүүлийн үед би юу хийж ба...

Emerald

Түүний тухай сүртэй дурсамж надад үгүй. Гэвч сэтгэлд цаанаа л дотнохон бүлээн дулаан санагддаг. Царайлаг өндөр залуу инээмсгэлэн орж ирж, ширээний ардаас босч хаашаа ч юм дөхөж явсан миний өмнүүр өнгөрөхдөө хачин дулаахан харцаар харж инээмсгэлсэн хэвээр мэндлэхэд нь ямар сайхан нүдтэй залуу вэ гэж өөрийн эрхгүй дотроо дуу алдсан. Хаанаас гэв гэнэт ороод ирэв, ямар учраас бидэнтэй нэгдэх болоо юм бол гэхчлэн сониучирхан бодож байснаа тод санаж байна. Дараагийн өдрүүдэд түүнтэй арай илүү танилцаж испани хэлний орчуулагч болохыг нь мэдсэн. Бидэнтэй нэгдсэн цөөхөн эрчүүдийн нэг, магадгүй хамгийн царайлаг, залуухан нь байсан болоод ч тэрүү охид бүгд түүнтэй ярилцахыг, ойр дотно мэдэж авахыг хүсдэг нь илэрхий байлаа. Харин тэр ази охидод талтай байсан болоод ч тэр үү боломж гарах бүр дөхөж ирэн ярилцан санал бодлоо хуваалцсаар нэг мэдэхэд бид сайн найзууд болчихсон байж билээ. Бусад бүсгүйчүүд маань ч аль эрт анзаарчихсан жиг жуг гэцгээж байсан ч үнэндээ тэр тухайд бодо...

Диваажингийн залуу...

Marco Leonardi гэдэг нэрийг манай үзэгчид төдийлөн сайн мэдэхгүй л болов уу. Албан ёсны намрыг нь харвал тун ч товчхон бичигдсэн байдаг. 1971 онд Австралид Итали гаралтай гэр бүлд төрж, дөрвөн настайдаа Итали орондоо буцаж, тэндээ кинонд тоглож, түүний тоглосон кино нь Оскарын наадамд шилдэг гадаад киногоор шалгарч байсан гэсгээд түүний намтар өндөрлөнө. Танил дүр төрх үү эсвэл???? Марцо Леонарди Америкийн Лос Анжелос хотод амьдардаг болоод нилээн удсан хэдий ч жилийн тэн хагасыг төрөлх Италидаа, тодруулбал Ром хотноо өнгөрүүлдэг гэнэ. 1986 оноос эхлэн кинонд дүр бүтээж, лавтай 20 илүү дэлгэцийн кинонд жүжиглэсэн гэхээр бас чамгүй сайн жүжигчин гэдэг нь харагдана. Гэвч авъяаслаг хийгээд царайлаг өө хэлвэл ялимгүй намхан нуруутай энэ жүжигчин яагаад тэгтэл нэрд гараагүйг мэдэхгүй юм, магадгүй итали цустай учир англи хэлний бэрхшээлээс болж Холливүүдэд төдийлөн уригдаагүй юм уу гэж бодож болох ч түүний намтарт Англи, Итали, Португали, Испани хэлийг төгс эзэмшсэн гэж ду...

Сонин үгүй

Блогоо нүд сохлом хурц шар болгочихлоо хэхэ. Уйдамтгай ч гэх үү байсгээд дэвсгэр зургаа солимоор болдогийн. Сүүлийн үеийн сонин хачин гэвээс сар гаран ч юм уу залхуурч суусны шанд буцаад бөдөөрчихлөө хэхэ. Аа дэлхий ертөнцийн сонин гэвээс миний мэдэхгүй өч төчнөөн юм байна цаана чинь, архи тамхины үнэ ямар байдгийг угаасаа мэддэггүй хөөн. Архи үнэтэй л байдаг гэж мэдэхийм байна. Өчигдөр хэдүүлээ сууж байгаад санамсаргүй бусаддаа тамхины хууль хэрэгжээд дуртай газраа суух, шоудахад амар болсон юм шиг байна урд нь нэг газар орж суугаад гэртээ хариад үсээ угааж унтах гэж их зовдог байлаа одоо хаана ч орж сууж хоол идсэн сайхан болжээ гэтэл хажуугаас нэг охин сониноос тамхины хууль хэрэгжснээс болоод цагуур чинь 0.5 архи зарахаа байсан шдэ бүгд 0.75 л зардаг болчихсон гэнээ. Яадаг юм тэр нь гэтэл урд нь хүмүүс 0.5 аваад дээр нь нэг тамхи авчихдаг байсан одоо тамхи авахаа болиод жишээ нь 8 мянгаар 0.5 авдаг байсан бол одоо 3 мянгын тамхи авахаа больсон учир 11 мянгаар 0.75 ...

Дөрөвдүгээр сар

Дөрөвдүгээр сар нэг л мэдэхэд хүрээд иржээ. Инээдмийн буюу тэнэгүүдийн баярын өдөр миний хувьд жирийн л өдөр байлаа. Харин хамгийн тэнэг, бас инээдтэй нь өнөөдөр хийсэн юм бүхэн инээдмийн өдөрт дарагдаад өнгөрөх юм шиг бодогдоод хэд хоног сууж бичсэн зүйлээ явуулах болохоор нөгөө хүлээн авагч нь 4.1 гээд өнгөрөх болов уу гэж гайхаж нтр хэхэ. Ганган хүүхэн хавар намарт гэж... Хувцсаа нимгэлэн дан өмдтэй, хавар намрын гуталтай гараад ойрхон явж хэргээ бүтээгээд ирэх хооронд хөлөө холгож нтр... Гутлын зулаг ардаа дэндүү хатуу байсан л даа, дан оймс жийрэг болж даан ч чадахгүй дороо холгоод олон хүний дунд урт түрийтэй гутлынхаа цахилгааныг буулгаад явалтай биш, тайлаад явалтай биш, арьс зулгарч байгаа гэхэд алхаж гишгэхэд бүр ч хэцүү санагдаж.. Эцэст нь нэг арга олсон нь тогоруу шиг л өлмий дээрээ явах хэхэ. Индүү ултай гутал өмссөн тул тэгж өлмий дээрээ цөмцөгнөөд явахаар хөл холгох нь арай гайгүй болж байна лээ. Хүмүүсийн анхаарлыг татахгүйн тулд зориуд шавхайтай газраар явлаа ...

Автомашингүй өдрөөр...

Автомашингүй өдөрт оролцоо. Оролцох ч юу байхав өглөө унтаж унтаж босоод усанд орчихоод тэгээд гараад алхсан. Урд шөнө нэвсийтэл цас дарчихсан байна лээ. Өглөө сэрж утсаараа интернетэд холбогдоод л мэдлээ шдэ. Ээжээр өвлийн гутлаа гаргуулж өмсөөд замаараа найз охиноо гэрээс нь дайрч аваад алхаад... Гоё цасны зураг дарах байсан ч залхуураад, явж байгаад цас юм чинь ямар хамаа байна цас бол цас гээд ийм зураг дарчихлаа хэхэ. Цаснаар хүмүүсийн гутал их нэвтэрч байна лээ. Охид зуны гуталдаа бараг л орчихсон биш үү? Найз бид хоёр өвлийн хувцаснаасаа салаагүй ээ... Ёстой нэг шоржигнотол гоожиж байна лээдээ кккк Машинтай, явган хүмүүс гадуур дуртай нь аргагүй алхаж байсан. Энэ гэхдээ манай гэрийн ойролцоо. Яг зун шиг гэж мэгээ л үү. Шалбааг шүүдээ, энэ шалбааган дээгүүр би алхаад, туучаад л гарсан шүүдээ... За автомашины хязгаарлалтын бүсэд орж ирлээ.... Өдөрлөг, янз бүрийн арга хэмжээ явагдаад байсан шоо Хүмүүс бөөгнөрөөд ард нь энэ хэдэн хүн ...