Skip to main content

Өчигдөрийн паянгаасаа

Бариулж базуулаад дууссан, гоё хөнгөрчихсөн хүн л гүйж байна. Эхний хоёр гурав хоног хэцүү байсан харин сүүл рүүгээ нөгөө өвддөг нуруу чинь дарахаар ч өвдөхөө больсон байна лээ. Бариач ах маань нутаг руугаа өнөөдөр явж байгаа гэсэн, явахаас нь өмнө амжаад галын засал гээчийг хийлгэчихлээ хэхэ

Галын засал олон жилийн өмнө нэг эмэгтэйгээр хийлгэж үзсэн юм тэгтэл хүмүүс эмэгтэй хүн хийдэг юм уу гээд асуугаад байсан хэхэ. Тэгээд баахан хөвөн үлдснийг зул бариарай, лаагаа толгой дээрээ барьж хоноорой гэж байсан, лаагаа бол дор нь бариад хоносон харин хөвөнгөө увуулж цувуулсаар дуусгалгүй одоо ч байгаа хэхэ. 

Сая галын засал хийлгэхэд нөгөө ах маань хамгийн их хүсдэг гурван хүслээ биелэсэн байна гэж бодоорой гэсэн юм, гэтэл би дотроо биелэх болтугай, бүтэх болтугай бла бла гэж бодож байснаа пээ нээрээ бүтсэн байгаагаар бодоорой гэсэн штэ гэж гялс сэтгээд хэхэ. Гурван хүсэл гэсэн ч би гурав биш бүр тав... зургаа... цаашаа олон юм хүсчихсэн хэхэ. Аль нэг нь биелэх л байх гэж хэхэ. Лаагаа толгойныхоо харалдаа бариад унтах гэхээр нүд гялбаад унтаж чадку унтраагаад хаясан, өнөөдөр эртхэн барьж дуусгах юм шүү гэлүү хэхэ.

Өчигдөр нээрээ муухай бантсаан. Яасан гэхээр галын засал хийлгээд явж байтал мессеж ирээд нэг ах асуухгүй юу. Чамд тэнд байдаг эмэгтэй найз байна уу гээд. Баахан гайхлаа, энэ ах юувилээ? яахым болоо гээд тэгээд найзууд маань дан охид та яах нь вэ гэтэл харин ганц хоёрыг нь танилцуулаач, гадуур тэнэх гэсийм гэхийн хэхэ. Дахиад л бөөн юм бодлоо, сүүлдээ энэ ах гуай гадгаадад очсоных тэндэхийн охидтой зугаалах нь гэж тааж буудаж тамжид мээрэнтэв. Тэгээд нээх их ойлгосон хүн болоод баахан юм бичээд хаялаа л даа. "Манай найзууд ихэнхи нь ном эрдэм гэсэн даруухан жоохон охид байдаг, тэндэхийн ёс заншил ч өөр, гадуур дотуур явна гэвэл пүү паа гэх байх, хүлээж авахгүй, та шөний клубт нь орвол баруунжсан охидтой танилцаж болно байх" бла бла хаха алаад хаясан хахахаха.

Тэгсэн ах хариуд нь бишээ биш, тэнд байдаг Монгол хүн байна уу гэсийм гэнээ хэхэ. Бантаад нүүр улайсан гэж. Дахин олон юм асууж, шалгааж чадсангүй. Дэлгүүр хоршоогоор тэнэхдээ орчуулга хийлгэх гэсиймуу гэж бодоод хоцорлоо. Гэхдээ хүйс зааж бичдэг нь ч яажийгаам бол ? тэмдэгтээд үлдлээ. Мань хүн намайг энэ одоо алдаг гар вэ гэж бодсон байхдаа хахахаххахаха.

Шөний клуб гэснээс дараа тэгж байгаад нэг шөний клубт нь орж үзсэн туршлагаасаа бичье байз хэхэ.

Comments

  1. Галын засал чинь гэнэт хийлгэж блдым уу юу гэж асуумаар юм бэ дээ

    ReplyDelete
    Replies
    1. Хүссэн хүн бүхэн хийлгэж болдог байхаа. Аура засах гэх мэтэд сайн гэсэн штэ. Гэхдээ хийдэг хүнийхээ чадвараас шалтгаалдаг байх. Хоёр удаа хийлгэхэдээ хоёуланд нь лам биш, бөө биш, зүгээр байгалийн авъяастай гэхиймуу даа бариач улсаар хийлгэсээн.

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...