Юм бичих зав гарахгүй байгаа юм байх даа энэ хүүхэн одоо. Сүүлийн хэд хоног орой ес, арав гэж орж ирээд үүр цайхын алдад гурав, дөрвөн цагийн үед орондоо оржийн штэ. Юу хийгээд байгааг бүү мэдээ, өөрөө ч хийсэн барьсан юмаа олж харку байхымаа. Нөгөө хэд дээрээ очиж, өдрийг ингэс тэгс хийж өнгөрөөх, гадуур янз бүрийн ажил хөөцөлдөж гүйж байгаа. Бидэн дунд хүүхдээ тэврээд гүйдэг хүн хүртэл байгаа. Би хааяадаа уйдахаараа сайндаа л 10 минут хүүхдийг нь тэрэгтэй нь нааш цааш хөдөлгөх юм уу тэвэрч явж байгаад л ээжийг нь, эсвэл хамгийн ойрхон байгаа хэн нэгнийг дуудаад шилжүүлж өгөөд орхичихдог хэхэ. Гэдсэнд байхад нь би гаднаас баахан хууч хөөрөөд л юм хум яриад, ээж нь та өөрөө хүүхэд гаргаачээ, хүүхдэд юун дуртай юм гэдэг байсым. Одоо нөгөө мама нь гараад ирчихсэн 3 сартай, ид хүний хайр татдаг дээрээ байгаа. Аав нь гадагш явчихсан гээд ээж нь хүүхдээ харуулах хүнгүй аргагүй тэврээд явдаг байхгүй юу. Тэрийг хараад хүүхэдтэй болвол бас хэцүүмаа гэж бодоод. Тэгээд сэмхэн сэмхэн гүйж ...