Хүнээс асуумаар, тэгээд хэнээс асуухаа мэдэхгүй, интернэтээр хайгаад хариу олохгүй асуудал гарчих юмаа. Юу гэхээр миний зүүн гарын долоовор хуруу дундуураа үе үе тасрах гээд ч байх шиг, янгинаад болку байхым. Яахаараа цорын ганц хуруу ингээд байдын бол уг нь багадаа сүхээр цавчиж байсан удаатай, гэхдээ арай ч салчихаагүй, яс нь гэмтээгүй мах тасарсан гэж үзсэн өвөө хэлээд улаан гөвдрүүтэй явсан гэсэн бүр мэдээ орох үедээ.
Тэгээд өдий болсон хойно гэв гэнэт нэг л сонин янгинаад байгаам байхдаа. Гаднаас нь харахад хэлбэр нь зүгээр, тэмтэрч үзсэн ч зүгээр байх юм. тэгээд бага байхад гэмтээсэнд уурлаад өш санаад надыг зовоож байгаа юм уу бүү мэд хэхэ. Гэмтээсэн эрхтэн, эд эсээ тоолбол дууску байхаа. Машинтайгаа онхолдож газар хэд хөрвөөхдөө баруун талаа өчнөөн гэмтээсэн, унадаг дугуйгаар давхиж байгаад гадас мөргөж хөлийн хуруугаа цааш чихсэн гэх мэт хэхэ.
Одоо хуруугаа солонгос хүн орхоодойтой лентээр ороочихоод л яваад байгаа. Хүүе нээрээ энэ хөдөлмөрийн хамаг монгол нам ч билүү нэг юм байдым байна тэ? тэгээд тэрний нэг дарга байдым байна тэ? дарга даргадаа өвөрмөц төрхтэй дарга байдым байна тэ? Өнөөдөр зурагтаар хальт хараад юувилээ шадар гурван цэрэг билүү? франц кино билүү? жүжигчин билүү? навчин тамхи татаж уу? гэх мэтээр л бодов байна хаха. Тэр үс мүс, тэгээд үсээ буржийлгадаг сонгодог симфонитой франц кинонд гардаг байх гэмээр унтлагын ч гэмээр том зах, том нударгатай цагаан цамц, хоёр гараа урдаа авчирж сөлжүүлэн байж ярих этгээд донж надыг гайхууллаа. Нам замдаа ямарыг нь мэдкүм гэхдээ донж бол байнаа байна, хаанаасаа оруулж ирсэн донж вэ хэхэ.Ямар ч байсан манай нөгөө хөөрхөн гүзээтэй, хөрслөг залуусаас арай л өөр байна лээ шүү хаана ч хэлнэ. Гоё, муухай, сайхан гэж хэлсэнгүй зүгээр л өөр байна.
Нэгэнт нам зам ярьсан дээрээ сэмхэн шивнэхэд манай нэг найз улс төр сэм сэмхэн хумс чимхээр сонирхоод байгаа шиг байхым, би нэр дэвшнээ гэж хэлж байна. Тэгээд надаас ганц хоёр юм асуухаар нь өөдөөс нь хэдэн юм хэлэнгээ квоттой байдаг гэтэл квот гэж юуийн тэгээд гэнээ хэхэ. Надыг дооглоод байгааму, эсвэл үнэхээр одооноос л улс төр судалж эхлээд нэр дэвших гэж байгааму бөө мэд. Хааяа хааяа би хүртэл нэр дэвшмээр санагдчихдаг юм, яадаг юм хүн бүхэн л нэр дэвшиж үзэхийг хүсдэг байх тийм ээ? Манай экс лав байнга парламентийн гишүүн болох санаатайгаа цухуйлгадаг байсыштэ, тэгээд тэр санаагаа бодсоор надаас явсан гэхгүй юу хаха. Гэхдээ гишүүн болсон ч би тэрийг тоож харку харин ч улам дооглож доош хийх юмсан гэхээс хорхой сэмхэн гозолздог гэвэл алваа хаха.
За үг олдож үхэр холдлоо хадуураад хүнд хэлдэггүй муу санаагаа хүртэл гаргах нь больё чи минь.
Ганц хуруудах гэж байгаан болов уу яаж байгаан бол доо хѳ, Эмчид үзүүлээ чи мину.
ReplyDelete