Эмэгтэй хүмүүс ихэнхидээ өөр хоорондоо төстэйдүү эрэгтэй хүнд татагддаг байх. Харин миний сонирхлыг татаж байсан хүмүүс хоорондоо огт төсгүй юм шиг ээ. За тэгээд намайг ямархуу эр хүнд дуртай байсныг мэдмээр бол наашаа сууцгаа. За энэ бол Оросын чөлөөт бөхийн хүнд жингийн домогт аваргуудын нэг А.Иваницкий. Багадаа аавынхаа цуглуулсан номууд дундаас энэ хүний намтрын "Шийдэх даваа" гэсэн номыг нь олж уншаад ёстой салахгүй дурласан хүн дээ. Гэхдээ хүнд нь биш номонд нь хэхэ. Тэр номонд байсан зургууд нь их бүдэгхэн байсан болохоор гол баатрыгаа ямархуу төрхтэй хүн байсныг сайн тогтоож чадаагүй ч жинхэнэ сайхан эр хүний шинж бүхнийг агуулсан хүн байна гэсэн бодол толгойд бат шингэсэн байсан. Саяхнаас зургийг нь хайж олж үзээд үнэхээр сайхан эр байжээ гэж боддог болсон. Миний хүндэлж явдаг эр хүн дээ. За дараагийх нь энэ. Дүрсгүй шар Мээдээ хэхэ. Өмнөх хүнээс тэс өөр байгаа биз? Миний ид шилжилтийн насанд Камертон, Сараа Мараа нь жинхэнэ од болж байлаа штэ. Юун наадам ...