Skip to main content

Posts

Showing posts with the label Дүрс

Нутгийн өнгө

Хажуугийн хамар дээр гарч нутгийн өнгө төрхийг дурандлаа. Дуран байдаг ч энэ удаад бол камераа авч явлаа. Уг нь бол тийм төлөвлөгөө байгаагүй, агаар амьсгалахаар үүдэндээ сандал тавьж ном уншиж байхад эрээн цоохор сүүлтэй богширго шувуу хашаан дээр сууснаас бүх юм эхэлсэн юм даа. Гялс гэртээ гүйж ороод аппратаа авчраад зургийг нь хальт дараад үлдлээ. Үүлс ярагдан нар цухуйж борооны үнэр сэтгэл сэргэтэл ханхийж эхэлхэд гэнэт хажуугийн хамар дээр гарч салхилангаа хэдэн кадр даръя гэж бодон уншиж байсан номоо сугандаа хавчуулаад гэрээ цоожлоод гарлаа. Аав ээж хоёрыг найз нь гэртээ дайлж цайлахаар урьж, миний цагаар өглөө эрт буюу үдийн 12 цагаас намайг орондоо байхад орж ирж дуулгаад явцгаасан тул гэрээ цоожлох болсон хэрэг. Урд өдөр ээж намайг агаар салхинд гарсангүй ядахнаа хажуугийн хамар дээр гарахгүй гэж зэмлэхээр нь “Гүй ээ гарахаар аав нохойд уруулна гээд үглээд намайг дагаж яваад, тэгээд нээрээ ч урд жилүүдэд нохойнууд намайг барьж идчих гээд байдаг байсан шдээ” гэж өөри...

Шинэ жилийг угтах зураг хөрөг

Шинэ жил дөхөөд л... Уур амьсгал ямархуу байгааг бичих гэтэл худлаа болоод байна. Утсан дээр байгаа зургуудаар сүүлийн өдрүүдээ багцлаад тоймловол нэг иймэрхүү дүр зураг гарч иржийна даа.  Ямар ч билээ слад. Гэхдээ тэр ногоон навчны ихэнхийг нь үлдээсээн. Ажлаар явжийгаад л идсэн хоол. Хятад хоол. Хав халуунаар байсан болохоор их амттай байлаадаа. Өндөгний слат. Амт дажгүй. Нарийн махан хуурга. Амт нь бас гоё оо. Гэхдээ надад бол хурцдах шинжтэй байв. Гүрвүүл тэжээдийм уу гэцгээгээд хэхэ Урлагийн бүтээл. Улаан гэр арт галарэй. Бас тэр хошлонгоор хүрээлдэг нь ухаан шүү. Оролцсон шинэ жилийн урилга Хотын гудамжаар шинэ жилийн худалдаа эхэлсэн байгаа нь Хараад сэтгэл хөдлөөд л... Нэг л гоё санагдаад  байсан  Худалдаж аваад угаасан байгаа нь. Шинээр нь угаах гэж содтай савантай усанд үсийг нь дүрж сэгсрээд цэвэр усаар зайлаад хатаав. Хумсны илүүдэл мах авагчаа хуглаад шинийг авах гэж очо...

Элдэв хангайн зураг энд тэндээс...

Урд жил авсан зураг. Намар болж навчис гудайж, сэтгэл догдолж, сэмээрхэн гуниглаж байх үеийн л зураг дааа.... Ажлын шугамаар л... Энэ бүтээл уралдаанд өрсөлдсийн. Зураачийн нэр, зургийн нэр зэргийг санадаггүй ээ.... Дүүгийн зурсан зураг. Тайлбаргүй ямар амьтан гэдгийг мэдэж байгаа биздээ хэхэ. Манай нутаг... Хаврын цаг шороотой хавсаргатай.... Яаж яваад дарсан ямар учиртай зураг гэдгийг санахгүй байнаа.... Найз хүүхэнтэйгээ эдгээрийг "цааш нь харуулж" явсан байх нь ккк... Захиалсан ном ирсийм... Миний нутгийн цэцэгс алаглан ганхнаа найгнаа на на на на на... Усанд орох гэж явтал энэ тугал нааг тоосон шинжгүй унтаа л унтаа л...  Бодуул уураг сүүндээ нам цохиулаад зүүдэлж байсан биздээ Ямар хэмжээтэй ном хэдэн хуудас нь хэдэн хэвлэлийн хуудас болжийгааг баримжаалах гэж дарж байжээ... Good price-д ийм бэлэн гурил зардаг. Бурратио хийх зориулалттай. Миний санахаар ийм гурилд хуйлж ороосон хоолыг бураттио ч билүү нэрлэ...

Баяр наадмын эргэн тойронд.

Урдчилан сануулсан ёсоор зургуудаар л бичлэг хийж байна даа. Наадмын өнгө нэг иймэрхүү. Сүхбаатарын талбай дээрхи далбаа Талбай маань нэг иймэрхүү өнгө төрхтэй байна, тэр цагаан нь оройн шоуны дэлгэц Дугйчин хүүхэд  Галын дөл өөдөө. Талбайн шорлогчдын гал. Монголын сайхан орноор үзэсгэлэн үзлээ. Хүрээ хүүхнүүд гэдэг зураг Таалагдсан зураг Үзэсгэлэнгийн танхим. Манай улс уран зургаар баялаг санагддаг. Жилд хэд хэдэн удаа томоохон баяр ёслолоор ийм үзэсгэлэн гаргахад маш олон уран бүтээлч оролцдог нь бахархмаар. Төв цэнгэлдэх 9 хөлт цагаан тугаар сувинер хийчихжээ.  1-ийн даваа өндөрлөж байна даа Бөхчүүд 2-ын даваа эхлэх гэж байна 2-н даваа эхэллээ дээ Балжаа аварга энэ даваанд өвдөг шороодсон.  Үзэгчдийн өнгө нэг иймрхүү Барилдааны дүйзийг ингээд шууд дэлгэцээр гаргадаг болсон байна Манай найз барилдаад, 1 давсны бай шагналаа авахаар явж байгааг нь би гэнэт "олзолцын" ...