Skip to main content

Жаахан мама

Юм бичих зав гарахгүй байгаа юм байх даа энэ хүүхэн одоо. Сүүлийн хэд хоног орой ес, арав гэж орж ирээд үүр цайхын алдад гурав, дөрвөн цагийн үед орондоо оржийн штэ. Юу хийгээд байгааг бүү мэдээ, өөрөө ч хийсэн барьсан юмаа олж харку байхымаа.

Нөгөө хэд дээрээ очиж, өдрийг ингэс тэгс хийж өнгөрөөх, гадуур янз бүрийн ажил хөөцөлдөж гүйж байгаа.

Бидэн дунд хүүхдээ тэврээд гүйдэг хүн хүртэл байгаа. Би хааяадаа уйдахаараа сайндаа л 10 минут хүүхдийг нь тэрэгтэй нь нааш цааш хөдөлгөх юм уу тэвэрч явж байгаад л ээжийг нь, эсвэл хамгийн ойрхон байгаа хэн нэгнийг дуудаад шилжүүлж өгөөд орхичихдог хэхэ. Гэдсэнд байхад нь би гаднаас баахан хууч хөөрөөд л юм хум яриад, ээж нь та өөрөө хүүхэд гаргаачээ, хүүхдэд юун дуртай юм гэдэг байсым. Одоо нөгөө мама нь гараад ирчихсэн 3 сартай, ид хүний хайр татдаг дээрээ байгаа. Аав нь гадагш явчихсан гээд ээж нь хүүхдээ харуулах хүнгүй аргагүй тэврээд явдаг байхгүй юу. Тэрийг хараад хүүхэдтэй болвол бас хэцүүмаа гэж бодоод. Тэгээд сэмхэн сэмхэн гүйж очиж үнгээд, үнэрлээд л аан уун гээд жаахан хүүхэд харахаараа эгдүүтэй санагдаад, очиж үнэрлээд л гүйгээд байнаа энэ хүүхэн одоо хэхэ.

Яасан, яасан гээд л олон юм шалгаанаа хүүхдийх нь тухай. Яагаад уйлаад байгаа юм, наад нойтон салфеткаар цэвэрлэхээр түлдэггүй юм уу, паах наад тальк чинь аймаар үнэрэтэй байштээ хүүхдэд хортой юм бишүү, хүүхэд чинь жаахан бүлээрээд байгаа юм уу? шанаа нь халуу шатаад байх юм тархины даралттай юм уу? гээд далан долоон үг хэл болоод байсан сүүлдээ ээж нь залхаад одоо болио яанаа, ийнээ, өвдөх вий гээд байвал өвддөг штэ тоохгүй байвал өөрөө зөнгөөрөө өсчихдөг юмаа гээд надыг нам болгосон хэхэ.

Надад бол юм болгон нь сонин байгаа байхгүй юу. Салфеткагаа атгаж байгаад үлээгээд байхаар яажийгаан гэхээр онжгийг нь арчиж баасыг нь цэвэрлэхээсээ өмнө амьсгалаараа бүлээцүүлж байнаа, хүн болгон тэгдэг штэ гэхийм. Хажууд нь бас миний үеийн хэдий ч гурвын гурван хүүхэд төрүүлж өсгөж байгаа нэг архаг ээж бий. Хүүхдээ тэг ингэ, одоо ингээрэй, тэгээрэй гэхийг нь би ангайж байгаад л сонсоно хэхэ. Хүүхэдтэй болчихвол энэ хүүхнүүдээ дуудаж асуудаг юм уу өөрөө бүгдийг гялалзуулах юм уу бүү мэд, гэхдээ нойргүй явдаг гэхээр шууд нойроо харамлах гээд байгаа хэхэ.

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...