Skip to main content

Posts

Showing posts from March, 2011
Сүүлийн 2 долоо хоногийн турш энэ бүсгүйн номыг тэвэрч гүйв. Эхлээд Миний гунигийн түүх, дараа нь Тэнгэрт ургадаг модод гэсэн анхны номыг нь "мөлжиж" сууна.  Яг л олон жилийн өмнө анх Ертөнцийн хязгаар дахь модон гүүрэн дээр энэ шүлэгчтэй танилцаж, цонх түшин элгээ эвхэж зогсоод, цохилох цаг хугацааг өдөржин хамт хүлээж асан үеийх шиг мэдрэмж төрсөн нь гайхалтай. Тэр үед "Ням гариг" сонин миний унших дуртай сонин байсан юмдаг. Сумандаа л энэ сонинг ааваараа захиалуулан, анхны уншигч болон уншиж, дугаар бүрийг нь тэсэн ядан, догдлон хүлээдэг, Дэлхийн болоод Монголын сонгодог яруу найрагч, зохиолч, уран бүтээлч, давтагдашгүй бүтээлүүдтэй энэ сониноор дамжуулж танилцдаг байсны нэг нь энэ шүлэгч билээ. Тухайн үед бол түүнийг хүмүүс тэр бүр мэддэггүй, багш Дарма Батбаяраас бусад нь ийм гайхалтай, өвөрмөц уран бүтээлч шинээр төрж буйг нь төдийлөн үнэлж дуугардаггүй байсан санагдана. Одоо бол өөр болжээ. Түүнийг мэдэхгүй хүнгүй, оюунлаг Монгол залуус түүнийг уншаагүй...

Хуучин ширээ

Хуучин муу ширээнийхээ ард Хуучиртлаа суув Хуруугаа хөштөл, нуруугаа чилтэл Хувцсаа гандтал суув Он жилүүд намайг Орхиод явтал суув Он жилүүд намайг санаад Эргээд иртэл суув Амьдралын тухай дуулан Үхлийн дотор суув Үхлийн тухай дуулан Үгүй болооч шиг л суув Хуучин шар ширээнийхээ ард Хуучиртлаа суув Хуучиртал суусаар босохдоо Хувирч шив шинэхэн болов... Л.Ө