Ээж маань газарзүйн багш байлаа. Тиймдээ ч манайд байшингийн хананд газарзүйн зургууд өлгөөтэй, бас тухайн үедээ маш ховорхон байдаг томоо гэгч нь орос атлас байдаг байлаа л даа. Газрын зурагт ч тэр бүр тэмдэглээд байдаггүй нууцлаг газруудыг хүртэл багтаасан тэр том атласыг би багадаа өдөржин ноолдог байв. Одоо тэгсэн бас хаашаа ч явсан газрын зураг буюу Google map ноолдог хүүхэн болов оо гэж. Учир нь хэд хэдэн чухал шалтгаан надад байдаг гэдгийг саяхан нээж илрүүлээд ээ хэхэ. 1) Эхний шалтгаан бол, би болбасу машид баримжаа муутай хөөн. Худалч хүнд урд хаалгаар гарч байраа тойроод ирэхийн хооронд төөрчихөөд байдаг хүн байгаам. Яаж ч оролдоод байршил цээжилж дийлдэггүй, байшин барилгад нүдгүй хүүхэд ээ. Малд нүдтэй хүүхэд гэдэг шиг барагтай л төөрдөггүй хүүхдийг манайхан газарч хүүхэд гэдэг байсан даа. Би бол тийм юм байхгүй тувтан төөрөөстэй. Тиймээс газрын зурагтаа л найдахаас өөр аргагүй. Аа бас өнөөг хүртэл хөдөө арилаагүй, хаалга байдаг зүгийг л урд зүг гэж ойлгоод байдаг бо...