Skip to main content

Posts

Showing posts from May, 2013

Улаанбаатарт дулаараасай бла бла

Амралт дуусч хотод ирсэн бөлгөө. Хот хүртэл засмал замтай болсон тул урдынхаас хамаагүй хурдан явж ирэхийн зэрэгцээ хэрэв машин байвал би ганцаараа ч давхиад гэртээ харьж, гэрээсээ хот орж ирж чадахаар болжээ.  Хотод ирсэн хамгийн эхний сэтгэгдэл гэвээс машинаас буугаад орц руугаа хараад юун улаан сум хананд хаддаг билээ, гэсэн нэр дэвшигч аваргын сонгуулийн штаб манай подвальд байрласан нь тэр байжээ. Орц руугаа ороод л үйлчлэгчгүй гэдгээ саналаа. Урд нь орцны үйлчлэгчтэй, сайхан цэвэрлэчихдэг өдөр бүр хлорминтай усаар шатаа угаагаад үнрээр нь би ч гэрийн шалаа урамтай угааж цэвэрлэдэг байсан нь үгүйлэгдээд гэхгүй юу. Орц тоосонд дарагдаад муухай байнаа. Санаагаараа нэг сайхан цэвэрлэчих юмсан гэж бодсон шоо ккк. Гэртээ ортол хүйт даагаад, халуун ус тасарсан нь тэр байжээ. Гэртээ ирээд 2 хоногт би лавдаг гэрээ лав цэвэрлэсэнгүй.  Эх үрсийн баяр болж байгаам уг нь, гэтэл надад ямар ч баярын настри байдаггүй гэнээ. Болдог бол буцаад хөдөө рүүгээ явчихмаар дэгэл...

Бүүдгэр өдрийн бодрол...

Хавар чи... Блогтоо салхи оруулж хэдэн үг эвлүүлээд биччих гээд л суугаад байна суугаад байна. Нэг л болж өгдөггүй гэхгүй юу хэхэ. Нэг л их тайван амгалан, хөдөө амарч өөрийгөө зугаацуулсан хүүхэн байна. Өглөө сэрээд хүмүүсийн нүүрномд оруулсан Happy Monday постыг уншаад нүдэндээ ч итгэсэнгүй, энэ чинь Monday гэж үү арай үгүй байлгүй дээ гэж бодлоо. Календар харж байж итгэлээ. Өөрийгөө 2 хоног унтчихаа юу ч гэж гайхлаа л даа. Үнэндээ өдөр сар, цаг хугацааг анзаарахаа больсон байна. Толстойн Зовлон туулсан нь уншсан. 3 дахь боть нь. Уншаад бодлоо, за ер нь хайр сэтгэлгүй юм гэж байна уу гэж нухацтай эрэгцүүлэв шив дээ. Эрэгцүүлж гавьсангүй, гэхдээ л ер нь хаана ч тэр хайр сэтгэл, хос хоёр, тэмүүлэл жаргал, зовлонгүй амьдрал гэж байдаггүй юм байна гэж бодов.  Надад ер нь хайр сэтгэл байна уу гэж өөрөөсөө асуулаа, мэдээж байхгүй :(  Цагийн юм цагтаа, цахилдага дэлгэрэх нь хавартаа гэгчээр дурлаж догдолж, санаж, мөрөөдөж, учирч байсан бүхэн аль эрт див...

Агаар, ногоо, газар, чулуу хийгээд

Амралт маань нэг иймэрхүү. Ихэнхи зургаа гар утсаараа дарсан ч карт уншигчаа авчраагүй тул гар утсанд л хадгалагдсаар байгаа бөлгөө.  Уншигч нөхдийн зөвөлгөөг дагаж хонины махаар хоёр хоног шөл хийж ууж бузгай бялуурсан бөлгөө. Цагийн хуваарь солигдсоноороо солигдож, үүрийн 6 цагийн алдад унтаж, өдрийн 4 цагийн алдад босдог нь хэвээрээ бөлгөө. Агаарын сайханд ганцаараа сайхан жаргаж буй бөлгөө.  Цаг хугацаа бол өдөр өглөө орой шөнө ялгаагүй болсон бөлгөө. За зураг үз зураг үз. Нялх унага эхийгээ гайхаж, юу л хийгээд байна гэсэн янзтай. Эвийдээ... Сайхан санагдаад айлын адуун дунд орж зогсож адууны үнэр үнэртсэн шигээ амарч байгаам. Хаа сайгүй л ийм газар шорооны ажлын авто техник байдаг болцон байшдээ. Соц нийгмийн үе шиг бүтээн байгуулалт явагдаж байнаа явагдаж байна хаа сайгүй. Багадаа би нэг иймэрхүү л охин байлаашдээ. Ээжид нэг удаа таван хүүхэдтэй айл таван ханатай гэрт яаж амьдардаг байсымбэ гэтэл "Өө манай хүүхдүүд өглөө бос...

Хаврын амралтын сониноос...

Яааг одоо амарч байгаа хүний байдлыг нэг дүрсэлвэл: Аавын буюу унтаж байгаа орон дээр хөнжлөө хумиад тавьчихсан, даавуугаа хана руу хуйлаад орхисон, орон дээр идсэн хоёр ч чихрийн цаас, базсан амны цаас, модем, зурагтын 2 удирдлага, хулгана, гар утас аа бас юм идсэн аягаа тавьчихсан байна Эсрэг талын ээжийн орон дээр юу юу тавьснаа тоочих гэвэл эээ.... булхаан тоочиж үл бармой. Тэгээд хувин сав суулга энд тэнд хөглөрүүлээд л байгаам. Өөрийнхөө өрөөнд хувцас авах, хөшиг угаах, бас бус юм хайх гэж л орсон байх. Хүйтэн гэдэг шалтгаанаар шүүдээ. Галын ойр байхгүй бол зутрах л шинжтэй. Өөртөө тахианы мөч голдуу хоол хийж иднэ, тэгээд нэг сэнгүр мэнгүрхнээр даруулахаа мэдээд байгаамаа. Гэрээс гарку ээ. Гарвал мэдээж шалтгаантай. Хүчитхар болох, ус цасанд умбаж шумбах, дэлгүүр хоршоогоор орж идэж уухаа залгуулах, ахындаа зочлох гэхчлэн цөөн шалтгаан эс гарваас гэрээс хамраа цухуйлгахгүй гэж мэгээд л. Гартаа таарсан болгоныг овоо угааж арчаад байгаам. Дулаарах яагаа ч үг...

MayRowan бичиж буй бөлгөө...

Эрхэм хүндэт MR нь хөдөөнөөс мэндчилж байнаа. Нутагтаа ирцэн, падан хар болох замдаа хэний ямар ч юм бэ нэг маршийн аянд баяр жаргалтай, цоглог нь аргагүй прад алхаагаар мөрөн дээрээ хүрз, савар, өөр юу байдгийн тавьцан, гартаа хаймран бээлий хийцэн, бүсэндээ тоосны алчуур гавчуулцан, нүд хийгээд шүд нь гялалзцан алхаж байна гээд төсөөлөөдөх дөө. Шөний 3 цагт гэртээ хур дагуулан ирсэн бөлгөө, хагас жил хүний бараа хараагүй гэр орон маань тоосонд дарагдцан, хөмсөг нь бага зэргийн атирсан, ирсэнд сайшаасан, сэтгэл ханасан төрхтэй үл ялиг толгой дохин хүлээж авсан бөлгөө. Ирээд л галаа түлж аваад аавын орон дээр гараад унтсан бөлгөө. Унтаад хачин янзын зүүд зүүдэлж байх шиг болсон, сүүлийн хоёр хоног автуусанд л асуудал байнаа. Нийтийн тээврийн автуусанд байнга янз бүрийн асуудал үүсч байгаагаар зүүдлээд хэрэг алга. Дунд сургууль дээр хугас өдөр боллоо, тэмцээн уралдааныг хажуугаас харлаа. Хүүхдүүд хожигдсон нь хор шарандаа уйлж, хожсон нь баярласан төрх содон байна. Ийм ...

Төрцөн шд би нь :)

Ганцхан нас нэмэнгүүт асарррррр мартамхай болдог юм уу гэчихсэн хуйхаа маажаад сууж байна ккк Өнөөдөр миний төрсөн өдөр, өнгөт орчлонд мэндэлсэн өдөөөр гэж. Төрсөдрийн торт, эгч авч өгсийн. Дэлбэртлээ идцгээсэн тул амсах хүн олдоогүй хөргөгчинд хадгалсан бөлгөө Өглөө орноосоо босолгүй төрсөн өдрийн бэлгээ авч эхлээд ккк. Эгч шоколад өгөөд аараас нь бас мөнгө өгөөд тэгснээ төрсдийн хоол унд аваарай гэж мөнгө үлдээгээд, ээж орой пицца хийх үү гэхээр нь хамраа шантайлгаад та нар надаар хоол хийлгэхнүү гэж үнэд орж үзсэн л дээ. Гэвч захиалгын пицца гэж нимгээн пиццаг авчирч "долоогоод" дуусснаас өөрөө хийж амаараа гартал идэх нь хавьгүй илүү болохыг ээж, эгч хоёр надад итгүүлсэн тул дуртайяа хийхээр болов оо хэхэ. Мартах вий гэж авах зүйлсээ урьдчилан тэмдэглэн гарсан тул ашгүй ямар нэг зүйл мартсангүй материалаа цуглуулж чадлаа. Солонгос тагтуритан амтлагч байхыг хараад худалдагч эгчээс үнийг нь асуутал түгдэрснээ хо... гурав таван зуу гэлээ.  Түгдэрсэ...

Сулиараа л....

Сүртэйшдээ дүхүү.... Хэн гэж үү? Мэдээж би л байхгүй юу.  Мөнгөтэй, бүр барж ядсан их мөнгөтэй болохыг мөрөөдөв өө. Мөнгөө яаж зарцуулахаа бас бодов. Хаммер авах уу? Ланд авах уу эсвэл Лексус авах уу гэж тархиа гашилгаж санаа их зовлоо хэхэ.  Надад бол хуягласан Бенц л санагдаад байгаам, хаанаасаа ч тийм юм олоод мэдцийн. Хэдийд ч билээ Орост хоёр машин мөргөлдөөд нэгнийх нь будаг ч халцраагүй байхад нөгөө нь базсан цаас шиг болж, учир нь хуягласан Бенц байж гэж уншиж л дээ. Тэгээ л хуягласан Бенц авах нь зөв гэж шийдлээ. Тэгснээ сум нэвтэрдэггүй???? ...... Ямар ч сумнаасаа хамгаалах гээд байгаан, автуусны цонхоор машин харж яваад аль нь зүгээр үү гэснээ битүү хар теньтэй бол гоёийн, замын цагдаагийн газраас тенийг нь хуулдаг журам гаргасан гэж уншлуу... нээрээ дотор нь юу болж байгаа, хэн сууж яваа, хүний наймаа эдр явагдаж байгаа нь мэдэгдэхгүй байна гээд байлуу, тэгэхээр миний машины тенийг хуулчихым байна уу гэчилэн бодлоо. Аан за шинээр байр авнаа гэж...

Зад рекламдчийдооооо....

Үзээд хараад ямар газар гэдгийг нь хэлүүлэлтгүй ойлгоно хэхэ. Зүгээр зургаар л яриад явчий л даа болноз? Хотоос гараад давхилаа.... Замд машины цонхоор дарсан патиар. Бөө удган цугладаг газар юмуу даа гэж таасан.  Энэ юу ч юм. Зүлэг усалж байгаа юм уу хаашайн. Юунд хэрэгтэй юм болоо?  За зорьсон газрааа ирлээдээ Хоолны газар нь. Уг нь хоёр тасалгаатай тус тусдаа ширээтэй байсан ч хүлээн авалт хийх гээд ингээд засцын Олон хүн байрлах нийтийн өрөө Хос байрлах унтлагын ор. Хажууд нь бас ор байгаа биздэ? Аль нэг өрөөний ор эзнээ хүлээжийнааа... Ихэнхи өрөө нь хоёр эсвэл гурван өрөө юм байна лээ. Том сайхан зочны өрөөтэй За энэ бол миний байрласан өрөөний зочны өрөө нь дөө Цонхон талаас зургийг нь дарвал ийм... Өрөөндөө хоёр орны нэгэн дээр нь хамаг юмаа овоолж хаячихаад нөгөө дээр нь гараад сууцан би... Энэ бас нийтийн өрөө Дөрвөн хүний өрөөний жижиг өрөө нь. Дотроо хоёр ортой байлуу даа Дөрвөн ор...