Skip to main content

Posts

Showing posts from June, 2012

Сонгуулийн дүйвээн

дуусаагүй л байх шиг байна. Нэгдсэн дүн эцэслэн гараагүй ч зарим тойргийн урьдчилсан дүн гарсан байна тийм үү? Төрийн төлөө огтоно боож үхэв гэгчээр би өөрөө санал өгөхгүй байж нэг их дур хэрэгт дурлаад нүдээ бүлтийлгэж, чихээ дэлдийлгээд эцсийн дүнг мөн их хүлээж байнаа. Өчигдөр өдрөөс өнөөдрийн үд дунд хүртэл гэрийн интернет тасарч, тэсч ядсан би нь утсаараа сайт хэслээ шүү дээ. Тэгсээр үүр цайхын алдад амжиж орондоо орж унтаад өглөө бас урьдчилсан дүнг олоод мэдчих санаатай утсаараа хэдэн мэдээний сайт руу орж шалгаад. Байдаггүй, гайхлаа тэгсээр нэт холбогдож хүлээж байж арай гэж СЕХорооны зарим тойргийн дүнг олж харлаа. Энэ дүн өөрчлөгдөхгүй бол ийм бүтэцтэй УИХ миний хувьд хангалттай санагдаж байна, маргаангүй. Гэтэл зарим нам-эвсэл дахин гараар тоолно ч гэх шиг. Заавал ялж яах гээд байгаа юм бэ? Хангалтгүй юм байх даа? Зарим нэг хүн бүр олон түмнийг өдөн турхирсан агуулгатай пост, сэтгэгдэл үлдээж байх юм. Хүний яриагүй зүйлийг ч ярьсан болгож, хэлээгүй үгийг нийтэлж бусдыг турхи...

Саналаа өгчихсөн үү?

Сонгуульд санал өгөхгүй байгаадаа сэтгэл дундуур байна хэхэ. Зөвхөн өөрийн харъяалах нутаг дэвсгэр, бүртгүүлсэн хороондоо л санал өгөх ёстой гэсэн учраас миний санал өгөх боломж хаагдаж байгаам. Ингээд хоёр сонгууль дамнуулж иргэний үүргээ биелүүлж чадсангүй ээ гэж. Урьд сонгуулиар бол үнэмлэх тарааж байсан, тэр нь надад ирж байсан ч хөөцөлдөлгүй орхиод санал өгөөгүй юмдаа. Харин энэ сонгуулиар шинэчилсэн байдлаар санал өгч байгаа, техник технологи ч өөр болсон гэхээр биеэр очиж санал өгөх хүсэлтэй байлаа, гэхдээ чадсангүй л дээ хэхэ. Одоо эргээд бодоод байхад бараг амьдралдаа ганц удаа л сонгуульд саналаа өгч УИХ-ыд хэнийг  төлөөлөл болгон суулгахаа "илэрхийлж" байсан байх юм. Угаас сонгууль гэхээр хүмүүс баяр болж байгаатай адил гангалж, сэтгэл догдолж, Монгол Улсын бүрэн эрхт гишүүн гэдгээ мэдэж бас дэмжиж буй хүнээ чөлөөтэй сонгох болсондоо сэтгэл тэнэгэр санал өгдөг байхаа. Гэхдээ соц нийгмийн үед ч цаанаас сонго гэсэн хүнийг үг дуугүй сонгохдоо ч гэсэн сэтгэл догдо...

Утасны үзүүрээс татаж хөврүүлбэл

Оноож нэрлэж мэдэхгүй шинэ синдромд автчихсан сууж байна. Өнөөдөржингөө интернетэд цагийг өнгөрөөлөө, ганц өнөөдөр ч биш гэртээ байгаа л бол хадаатай гэсэн үг л дээ. Тэгээд нэг юм хайгаад явж байгаад сүүлдээ бүр далжийгаад "хол явцан" байхын хэхэ. Ухаан нь сая би Тосонгийн орой дууны үгийг миний мэддэг хувилбартай таарч байна уу гэж үзэх гэж сайт орсымаа, тэгсэнээ тэр дууг дуулсан дуучин Надмид гуайн ярилцлагыг олж уншаад, хотгойд дууны тухай хайж үзээд, Дэлтэй Цэнхэрийн домог хайгаад ололгүй, тэгснээ бүр цаашлаад тэр дуу үүссэн хотгойд нутгийн тухай хайгаад, цаашлаад хотгойдын гарал үүслийг уншаад залгуулаад барга, буриад, өөлдийн гарал үүслийн талаар хайж үзээд, хальт уншаад бүр цаашлаад өөрийн нутгийн тухай хайгаад ганц нэг мэдээ олж уншаад, эргээд өөрийгөө эртний яг ямар овог аймгаас гаралтай болох тухай олж мэдэх гэж ухаад, тэгээд юм олдохгүй болохоор улсын архиваас лавлагаа яаж авдаг тухай хайгаад, тэгж яваад бизнетворк руу орж ургийн овгийн тухай хэлэлцүүлэг уншаад,...

Нэг л хүний тухай

Би би би би гээд өөрийнхөө тухай бичээд байгаа гаруудад уншдаг хүмүүс дургүй гэж хэлэх хүнтэй таарч байлаа. Гэхдээ би бол би би би би, миний тухай гээд ганцхан өөрийнхөө л тухай эргүүлж тойруулж бичээд, мөлжөөд байдаг штэ. Хаяагаа манадаг муу санаатай ч гэх үү дээ аль болох гэмгүй буух  буулт нь миний л мөрөн дээр, эцсийн үр дагвар нь миний л өөрийн толгой дээр буух зүйл хийдэг хүн шиг байна гэж дүгнээд байна. Нөгөө талаас нь харвал бусад хүнд аль болох дараа учруулахгүй, гай болохгүй байхыг хичээдэг хүн. Гэхдээ энэ нь миний бодсоноос шал эсрэг байдаг юм билээ. Нэг жишээ байна. Сая аялалаар явахдаа нэг охинтой цуг унтдаг байсан юм, өргөн хоёр хүний орон дээр. Би ч угаас хүнтэй цуг унтаж сураагүй, амиа хичээсэн нэгэн болохоор өөрийнхөө буланд шигдээд, гай болохгүй гэсэн аятай нугдайтлаа унтчихдаг хүн. Тэгтэл нэг орой нөгөө охин маань хумсаа будаж будаж намайг орондоо орсон хойно ирээд хэвтээд өглөө. Би ч унтаад өглөө, шөнө жаахан даараад, хөнжлийн булан мөрнөөс мултраад сэртэл ...

Өнөөдөрийн далан долоон үг

Бичих юм олдохгүй байгаа гэж өчигдөр хэлсэн тэ? Бодоод үзэхэд үгүй юмаа хэхэ. Олон юмаа бичихгүй нуугаад байгаа юм биш үү? Бичээд хэнд хэрэгтэй юм гэдэг бодлоос илүү намайг сайн таньдаг, мэддэг олон хүн миний энэ бичээд байгааг уншдагаас шалтгаалаад ичээд байна гэхгүй юу хэхэ. Нуух юм байгаа юм уу даа ингэхэд, гэхдээ арай ч пүү паа гэхээр юм байхгүй л дээ, хүн юм чинь хааяа бухимдмаар бас хүнд хэлмээр нууц, хүн муулмаар юм байж л байштэ хэхэ. Ойрд сэтгэл сэргээсэн гоё ном уншсангүй, кино үзсэнгүй бас сэтгэл догдлуулсан ямар нэг зүйлтэй таарсангүй. Эртүүд нэг хүний дурсамжийг уншчихаад яагаад би өөрөө ингэж бичиж болдоггүй юм гэж бодсон ч бичих тухай санахаас ч зүрхшээгээд зугтаагаад хэхэ. Гоё ном хаанаас олоод уншчихдаг юм билээ, гэрээс гарахгүй байгаа хүн чинь ном олж унших гэж амаргүй, харин хичээлийн холбогдолтой ном, сурах бичгүүд байгаа ч би сөхөж харах ч хүсэл алга. Нэгэнт номын тухай бичсэнийх та нарт олоод уншвал зайлшгүй хэрэгтэй, олддоггүй юмаа гэхэд тийм ном бай...

Ахиад л сонгуультай холбоотой

Нэг их чухал юм бичих гэж бодож явтал мартаад орхиж хэхэ. Ямарчиг гэсэн сонгууль дөхөж байгаа юм уу? Би санал өгөхгүй штэ. 2008 онд ч санал өгөөгүй. Одоог хүртэл сонгогчийн үнэмлэхээ олж аваагүй л байна, нээрээ энэ жил үнэмлэх тарааж байгаа юм болов уу? Хөдөөний харъяалалтай хэвээр ч хотод байгаад байгаа учраас санал өгөхгүй гэсэн үг л дээ. Нутагтаа бол гүйж очоод дэмжиж байгаа нэгэндээ санал өгчихмөөр байна, энд миний амьдарч байгаа хороонд нөгөө Эрдэнэ, бас бусад танихгүй баагийнууд нэр дэвшсэн байна лээ. Надад ямар ч падлийгүй хүмүүст санал яаж өгөх вэ дээ. Тэгсэнд орвол гэртээ тааваараа хэвтэж, амарч байсан нь дээр дээ хэхэ. Сурталчилгааны янз бүрийн зурагт хуудас байдаг, тэрийг хүмүүс хогийн саванд хийдэг бололтой, манай ээж бол нямбай цуглуулна, тэгээд лавтай хэдэн сар ашиглана. Яаж гэхээр аяганы шүүгээний дор дэвсэх ч юм уу эсвэл халуун хувин сав тавихдаа дор нь жийрэг болгож ашиглах гэхчлэн их өндөр бүтээмжтэй ашиглана шүү дээ хэхэ. Нэр дэвшсэн баагийнууд харчихгүй л б...

Эрээвэр, хураавар, бас сонгууль

Тэнэж явсаар ирчихлээ. Шуудангийн автобусанд суутал арван жилийн паррель ангийн, багын найз хүүхэн маань хүүгээ тэвэрчихсэн паррель суудалд сууж таардаг байгаа хэхэ. Тэрэнтэйгээ гангар гунгар хийж, хүүг нь өхөөрдөлцөж, бас ахынд нь замдаа орж дайлуулж, цайлуулж бүр болоогүй хотод ирээд нөхөр нь тосч авахаар цугтаа унаанд нь сууж гэрийнхээ ойролцоо хүргүүлж нтр хэхэ. Манай төгсөлтийхөн дундаас баргалж би л хүнтэй суугаагүй яваан. Найз хүүхэн маань гурван хүүтэй, дархан бэр хэхэ. Бага хүү нь ёстой муухай амьтан, надад эрхлээд толгойгоо ацраад хацарт наачих юм. Ээж нь уг нь манай энэ танихгүй хүнээс их бишүүрхдэг юм, чамд харин сайн байнаа гээд хэхэ. Сүүлийн үед хүн амьтан зэмлээд, өөрөө ч гэсэн ганц хүүхэд гаргах болчихож гэж бодоод байна. Эцэгтэй эцэггүй хамаагүй ганц хүүхэд гарга гээд хамаатан садан, найз нөхөд бүгд үгэлж байнаа, гэхдээ аав ээж бол тийм юм огт ярихгүй байгаа л даа хэхэ. Өө бас ам хэл, гар хуруу загтнаад, хэлэхгүй, бичихгүй бол болку нэг юм байна. УИХ-д нэр дэв...

Аймгийн төвөөр зурагтай бичлэг

Аймгийн төвд ирчихсэн байгаа нөгөөх чинь. Дүү нараараа хоол хийлгэж, бас ойр зуур хөтөч хийлгээд, өнөөдөр бүр аймгийн төвөөс гарч Морин шүтээн цогцолборт хүргүүлж хийморио сэргээгээд явж байнаа. Өдөр ганцаараа аймгийн төвөөр тэнэлээ  л дээ. Шинэ барилга байшин, үзэх харах юм ч ихтэй болж. Аймгийн музейг үзлээ, зураг авах хүсэл байсангүй хэхэ. Ер нь аймаг чинь хотоос хамаагүй гоё юм байштэ. Дэд бүтэц, харилцаа холбоо юм юм сайн хөгжсөн, машины түгжрэл нтр багатай, ажил байвал амьдраад байж болохоор гоё сэлүүхэн, тайван газар даа. Хуримын шинэ ордон хүртэл байгаа хэхэ. За үг олдож үхэр холдлоо, дарсан зурагнуудаасаа оруулнаа. Сумаасаа аймаг орох замд дарсан зураг Борооны үүлс нүд баясгаж байнаа сүүлийн хэд хоног Аймгийн төвийн А бүсийн зах Энэ гэрлэн дохионы учрыг би сайн ойлгохгүй байгаам Залуус нь нэг иймэрхүү хэхэ Мото "такси" 1000 төгрөгөөр явдаг гэсээн Сонгуулийн сурталчилгааны самбарууд зэргэцээд байрлачиж Ерө...

Хөдөөнөөс мэндчилж байна

 гээд сүртэй сүртэй гарчиг өгөөд явчихнаа хэхэ. Сумандаа ирчихсэн байгаа штэ өнөөх чинь. Удахгүй аймаг ороод тэгээд тэндээсээ хот орлоо. Хөдөөгүүр зуншлга тийм ч сайхан гараагүй байна. Өдөр бүр шахуу улаан шороогоор нүдэж салхи тавиад хаа нэгтэй ганц хоёр бороо дусах төдий. Халуун байгаа ч ярилтгүй. Халуун гэснээс нийтийн халуун усанд орж байгаа штэ. Жолооны үнэмлэхээ хотод орхиж ирээд энд ирж шороон дунд үнэмлэхгүй машин барьж чулуун дээгүүр харайлгаж нтр хэхэ. Механик араатай машин барих гэж ухас ухас, ондгос ондгос хаха. Нээрээ хөдөөгүүр сонин ихээ. УИХ-ыд нэр дэвшигчдийн сурталчилгааг харж байтал нэг их танил нөхөр давхиж явахын. Юу билээ гээд бодоод үзтэл миний багын таньж мэдэх нөхөр байштэ. Бага байхдаа би нэг охинтой үй зайгүй хачин дотно найз байсын. Тэр маань аймгийн төвийнх, зуны амралтаараа ахындаа ирнэ, ах нь манай хөрш. Найзыгаа хүлээж цөхдөг, ирэхээр нь жигтэйхэн баярладаг байлаа л даа. Нэг удаа надад болон хамт тоглодог охидууддаа мааааааааш нууц юм хэлье г...

Хэрэг алгаа

Пиво шоколад хоёрыг хольж болдоггүй гэдэг билүү? Сэгсийчихээд хольж чихээд сууж байна, яадаг хүүхэн бэ тэ? Маргааш хөдөө явлаа. 10-д хонох байхаа.  Өнөөдөр ажлаараа орж, даргаараа өөрийнхөө тухай бичүүлж авч, тэрийгээ хил дамнуулж чулуудчихаад цааш нөгөө хэд дээрээ очиж өчигдөр нойргүй дохолзож байж хуулсан хэдэн зургаа өгч, ажлын талаар амаа ургадтал, хөөс сахартал чалчиж тэгээд тэндээсээ гарч таксидаж их дэлгүүр орж гахайн махтай хуурга идэж цааш хэдэн шар толгойттой пиво ууж... нэгээр нь гэртээ хүргүүлж... хэрэг алгаа маргааш хөдөө явна гэсэн сургаар хамаг бие тарж уналаа. Хэрэг алгаа нээрээ... Бичих ёстой ганц нэг юмаа мартчихсан л тууж явна. Дохолзож суухдаа саналаа байна штэ хэхэ. Аялалын паянгаасаа бичмээр санагдах ч шиг үгүй ч шиг хэхэ. Хүн хил даваад, шинэ газар очоод хэн нь хэн бэ гэдэг нь ялгараад ирдэг ч би тоохгүй байгаам чинь яахын тэ? Тоож ач холбогдол өгөөгүй юм чинь хамт явсан улсыхаа элдэв аашыг бичээд яахуу дээ.  Нойр хүрэх ч шиг үгүй ч шиг, нэг...

Аялалын тухай

Ажлаар Улан-Үдэ, бас Байгаль нуур яваад ирлээ. Улаан-Үдэг Улаанбаатартайгаа алхам тутамдаа харьцуулсаар явлаа хэхэ. Уг нь явку гэж бодож байсан ч явсан нь дээр гэж санал тавиад байхаар ганц удаа олуул явж газар үзье, дунд нь ороод ямар байдгийг харья гэж бодож явсан нь тэр. Яваад ирлээ, харлаа, үзлээ, олон юм мэдлээ хэхэ. Улаан-Үдэд шинэ орон сууцны барилга төдийлөн их биш санагдлаа, харин хурдны замтай, давхар гүүртэй, усан оргилуур ихтэй хөөрхөн хот байна. Цэвэрхэн гэж хэлж чадахгүй, хотын төвдөө цэвэрхэн, харин манайхаар бол гэр хороолол нь жаахан замбараагүй заваандуу манайх шиг л юм байна. Хотын төвөөр өглөө, өдөр, орой хэдийд ч хүмүүс гартаа архи, пиво барьчихсан, уучихсан явж байх юм. Оросууд эр эмгүй уудаг, татдагийг нүдээр харлаа хэхэ. Манайхан бол төдийлөн татахгүй штэ охид бүсгүйчүүд нь. Татсан нэгнээ болиулах гээд үглэж дуулдаг тэ? заза хадуурлаа Хэдэн зураг оруулчихъя. Явсан, бүтсэн ажлынхаа талаар яримааргүй байна л даа. Хилийн ойролцоо Монгол-Оросын хилий...

Ирчихсэн шүү

За өнөөх чинь тэнэж, тэнэж хэдэн шөнө дутуу нойртой явсны шинж улаан нүдтэй, пад хар болсон амьтан өнөөдөр нутагтаа ирсэн шүү кккк. Ирээд шууд гэр өөдөө таксидсан, хамт явсан нэг залуутайгаа цуг, тэгээд тэрийг замаараа хүргэж өгч нтр хэхэ. Уг нь эрэгтэй нь эмэгтэйгээ хүргэж өгмөөрийн тэгтэл тэрний гэр яалт ч үгүй замд байж таараад. Таксины мөнгө хэд гарахыг надаар хэд дахин бодуулаад, будлиу нойрмог нь дэндсэн намайг гайхаж, гайхаж яавч 3 мянгаас их байж болохгүй шүү гэж захиж захиж буусан, гаднаа ирээд асуутал дөрүүн мянга гэхийн хэхэ. Залхуу хүрээд шууд хэлснийг нь өгөөд буугаад ороод ирдэг гэнээ. Одоо усанд орчихоод үсээ хатахыг хүлээгээд нүд анилдаад сууж байна. Хурдхан орондоо орж унтах минь, хамгийн эртдээ 3 цаг гэж унтаж явлаа штэ хэд хоног.

Санадаг өдөр

"Хэрэв чи өндөрт нисэхийг хүсвэл араас чинь чаргууцалдаж, хөлөөс чинь татаад байгаа тэр бүх хүндрүүлэгчийн уяаг хайчилж хаяад нис" гэсэн утгатай үгийг хэн хэлсэн байлаа. Хааяа энэ үг орой руу орох шиг болох юмаа. Байх ёстой цагтаа, байх ёстой газартаа байгаа үгүйдээ эргэлзээд байна шүү. Одоо хамтарч байгаа хэдийнхээ аяыг олох гэж үнэндээ их юм "шатааж" байна. Хэнд ч хэрэггүй гэмээр зүйлд тэвчээр зааж өөрийгөө барьж, тогтоож явах хааяа залхмаар байхым хэхэ. Гэхдээ цаад хүмүүст бол өсөж дэвжих, нэг, хоёр бүр арван шат ахих маш том боломж юм байна л даа. Тэрийг нь бодохоор ингээд муухай санаа гаргаад байгаагаа зэмлэх хэрэгтэй юм шиг хэхэ. Надад болохоор сонин биш, тэдний хүрэх гээд хичээж байгаа, үзэх гэж, сурах гэж бодож, тэмүүлж яваа юманд аль эрт хүрсэн гэж болохоор байгаа, тэр бүхнийг аль эрт туулаад өөр илүү юманд тэмүүлээд яваа учраас шинэ юм юу ч сурахгүй, дэмий л өөрийгөө албадаж буцаж чаргууцалдаж тэдний дунд ая эвийг нь олж, амаа байдгаараа хамхиж, тэдний са...