Skip to main content

Posts

Showing posts from February, 2014

Яагаад алга болчихов гэвэл....

Эрүүл мэндийн болон бусад шалтгаанаас блогоо ойрд хөтлөсөнгүй. Тэхээр миний эрүүл мэнд яачаад байна гэхээр агаарын бохирдолтой л холбоотойм шиг байна. Үндсэндээ он гарснаас хойш тувтан ханиадтай явлаа. Эхний ханиад овоо дарагдаж, зөвхөн хуурай ханиах л үлдсэн байтал дахиад айхтар ханиад эхэлж, тэрийгээ дарж амжилгүй дахиад шинээр эхэлж байгаа юмаа. Энэ бол цаг зуурын л зүйл.... Бодоод байхад ангина хөдлөөд хэвтрийн дэглэм бариагүйгээс сэдрээд байна гэж би өөрөө таагаад байна. Гаднаас харахад ноцтой зүйлгүй ч өөрт бол илэрхий мэдэгдээд ядраад, юунд ч дур хүсэл төрөхгүй цаанаа л нэг унжгар, өөрийгөө албадсан байдлаар яваад байсым.  Юм хийх хүсэлгүй байхад ч хийх ёстой залхуурч болохгүй гэж албадаж хөл дээрээ "түлхэж" босгоод энд тэнд гүйсээр эцэст нь яах ч аргагүй "нурлаа" Feeling just so BAD байхаар эцсийн дүнд нь тийм үлбэгэр үхээнц, юунд ч дур хүрдэхгүй ядруу яваад байж гэдгийг ойлгоод дотор хүнээ чагнаагүй, хүндэтгэж сонсоогүй өөрийгөө л б...

Шинийн 3

Сар шинэдээ сайхан шинэлж байцгаана уу?  Энэ жилийн сар шинийн баяр сайхан боллоо. Их эрт болж байгаа болоод ч тэрүү аль хэдийн 3, 4 сар болсон юм шиг санагдаад байхым. За тэгээд ирсэн айлчин гийчдэд хоол унд бэлдсэн шиг, аяга таваг угаасаар гар үрчийсэн шиг л байх шивдээ. Манайхаар урд жилүүдийнхийг бодвол хүн амьтан нилээн орж ирэх бололтой. Арга ч үгүй юмдаа манай аав ээж хоёр маань настай улс юм чинь. Айлаар харин орсонгүй, цай уугаарай очоорой гэсэн айлууд мэр сэр байгаа ч ажлын зав зайгаар аав ээжийгээ дагаад очиж амжих нь уу үгүй юу мэдэхгүй байнадаа. Сар шиний зургуудаас... Айраг уух ардын цуваа тасрахгүй ээ гэж... Манай гэрийн "гол дүр" Дээд уруулдаа хүргэмгүй, дэргэдэх хүндээ өгөмгүй... Золгуутаар яваа бичкээн хүү Энэ ч бас золгуут хийсээн ккк