Skip to main content

Posts

Showing posts from December, 2016

Миний лээ...

Тэр лугаа тун адил Тэнгэр газар хоёр минь уу Тэнцүүргүй байдгийн тул Тэнд энд гэж тэнэсээр Тэнцүүлэнхэн явна... Блогоо бичихээ бараг больжээ. Зөндөө л сонинтой юм шиг, гэвч та нартай хуваалцаагүйдээ хүлцэл өчмөөр. 2016 оны турш л тэнэв. Явсан сууснаа тоолсонгүй, ямартай ч онгоцны буудал дамжин нисэх нь дасал болсон тийм нэг жил боллоо. 2016 ондоо ихэд баярлав, бараг сунаж мөргөсөн ч болохоор жил байв.  Эрүүл мэндийн хувьд ихээхэн асуудалтай байсан бөлгөө. Гэхдээ 2016 оноос болсон юм биш, өмнөх жилүүдэд хуримтлагдсан зүйлс намайг ихэд зовоосон ч энэ ондоо бараг тэр бүхнээс ангижирч одоо сайхан байгаа. Жилийн турш хураагдсан хэдэн мянган зурагны цөөхөн хэдийг оруулваас миний өнгө төрх нэг иймэрхүү... Өндөр их хангайн шилд Үүл цас будран байхад Өнөд сэрүүн хүйтэн болно хэмээн Өссөн дулаан нутагтаа харинаа... Нэр нь үл мэдэгдэх хөшөө, Sønderborg,  Denmark Бээжин хотын нисэх онгоцны буудал. Хонуутаар байхдаа хужаа нарыг дуурайгаад з...