Мөнх хөх тэнгэрийн доорхи гэрэлт алтан дэнлүү Мөрөөдөл хүслийн жигүүр болсон хот-Москва.... Блогоо бичих хэрэгтэй биз дээ? Залхуу зангаа таягдан хая гээд хэлээд өгөөч. За тэгэхээр уржигдар Москвагаар зугаалаадаа... гэхдээ жинкнээсээ биш шүү онлайнаар. Юуны төлөө өдөржин РС-ийн ард суугаа билээ, сайхан зугаалж авлаа. Очоод үзэх газруудаа товлолоо, хийх зүйлсээ товлоод авлаа ккк. Google map бас бус сайтууд миний хөтөч хийлэээ. Мөнгөн сарын саруулхан туяанд Мөрөн гол урсах ч шиг үгүй ч шиг ... гэдэг дуунд гардаг Москва орчмын үдшийг үзнэ гэж жинхэнээсээ итгэж суулаа. Улаан талбай, Арабатын гудамж, Александровын цэцэрлэг, Большой театр... гэхчлэн хоорондоо төдийлөн холгүйм байна гэж мэдэж аваад мөн ч баярлав. Үндсэндээ Рыбаковын Арабатын хүүхдүүд номноос өч төчнөөн удаа уншиж, бүр ижил дасал болсон нэрүүдээ олж харлаа л даа. Тверийн бульвараар зугаална, Лужник цэнгэлдэх рүү ч нэг ухасхийнэ бас Москва голоор завиар аяла...