Шинэ жилийн уур амьсгал эхэлж байгааг албан ёсоор зарлая нтр гээд тухтай бичлэг бичнээ. Сүүлийн үед бичлэгээ нэг л хайнга бичиж, хэлэх гэсэн үгээ гүйцээлгүй эвхэж, яарч дуусгаж байгаагаас шалтгаалан орж ирж уншсан хүмүүс зарим зүйлийн утгыг бүрэн ухаж ойлгож амжилгүй үлдэж байх шиг байна. Энэ удаагийн бичлэг ч мөн тиймэрхүү байх болов уу. Тайлангаа тавинаа ерөөсөө. Блог дээрээ бичихгүй байгаа маань буруу болж байх шиг байна. Сүүлд уншвал дурсамжтай байх ёстой биз дээ? гэтэл хамаг юмаа бичихгүй хайш яайш бичлэг шахсан болоод орхиж байгаагаас болж сүүлд уншихад үнэн ойлгомжгүй, дурсамжгүй болчих гээд байна шүүдээ. За тэгэхээр сүүлийн хэдэн долоо хоногийн турш нэг арга хэмжээ зохион байгуулах гээд сэтгэл санаа хоёрдоод сайн төвлөрч өгөхгүй байсан ч саяны амралтын өдрүүдээр дуусгаж амарсан болой. Миний блогийг уншдаг нэг нь санаж байгаа байх даа. Урд жилийн шинэ он гарахын өмнөхөн ажлаасаа болж нэг хүнтэй айхтар муудалцаж уурлаж, үүнээс болж олон хүнд загнуулж, янз ...