Skip to main content

Posts

Showing posts from February, 2018

Нохой жил чи яагаад иймийм???

Нохой жил арай л их адал явдалтай эхэлж байна даа. Энэ талаар ярихад маш олон юмыг алгасах хэрэг гарах нь, зарим нэг байгууллага, цаашлаад хувь хүний нэр хүндэд халдах болохоор хэхэ. Хал балгүй өөрийнхөө тухай ярихад, бурхан минь миний харилцаа холбоо юу болж орхив оо. Чухал чухал захидалуудаа Спам фолдероосоо олдог болоод байна. Урд өмнө нь огт ингэж байгаагүй харин нохой жил гармагц л бараг бүх и-мэйлийнхээ спамыг тогтмол шалгах хэрэгтэй болж эхэллээ. Юу л даа, санамсаргүй л эхлэсэн юм. Гэнэт л за ажлуудаа хийсэн үү, нөгөө бэлэн болсон матералуудаа өнөө шөнөдөө багатаагаад авъя гэнгүүт юу билээ гэж хагас манарч нтр. Тэгээд ажлын даалгаварууд мэйлээр явуулсан юм уу гэж асуучихаад гэнэт санаад спам руугаа ортол юу вэ, аль 10 хоногийн өмнө ирүүлсэн 3 зиплэгдсэн файл дурайж байх нь тэр. Тэгээд яахавдээ шаварт унасан шарын эзэн хүчтэй, шөнөжин сууж байж нөгөө их ажлынхаа ард гарлаа. Ёххх бурхан минь. Лавтай 3 насаар хөгшрөв бололтой. Тэнд бас хүнд явуулах ёстой сертификат...

Пицца

Удаан хийсэнгүй шүү. Нэг хэсэг бараг 7 хоног бүр хийж гэр орныхноо хуйлруулдаг байв даа. Одоо залхуу болсон гэж юүхэв. Аль болох худалдаж аваад идчих санаатай болжээ. Нөг...