Skip to main content

Posts

Showing posts from September, 2013

Эрүүл мэнд :( .... Ойлгомжтой

За тэгэхээ оршилдноо. Сайхан оршил хийдэг хүмүүс байна, үгээ зөв сонгодог, гоё эхлэдэг хүмүүсийн дэргэд би ч дээ.  Хэд хоногийн өмнөөс уруул омголтоод эхэлдийм байна. Би бодохдоо ууж идэх хэтрээд ингэж байгаа ухааны юм бодоод тоохгүй явлаа. Биед өөр онцын өөрчлөлт ороогүй тул анзаарсангүй. Өглөө эрт Тэрэлж явах ажил гарсан тул усанд орчоод унтаад шөнө учиргүй даараад тэгсэн хир нь сэрж чадахгүй байдгаараа атийгаад унтаад байгаамаа.  Тэгсээр эгчийг сэрээхээр босч үс гэзгээ угаачихаад болзсон газар өөд давхиж, Тэрэлжид очиж өдөржин сайхан байлаа л даа. Уул хадаар харайлгаж уралдаан тэмцээн хийж учиргүй хөлөрч гүйгээд. Уулнаас буухдаа хөл өвдөөд шууд өөрийгөө хөдөлгөөнгүй байсаар бүр больжээ гэж бодоод сэтгэл санаа онцгүй болоод явлаа. Олон жилийн өмнөх ослын үр дагвар одоо л гарч, тэр үед гэмтээсэн нуруу, гар, хөл гээд бүгд өвддөг болчихсон хэрэг л дээ. Анзаарсан нэг нь сүүлийн 2 жил нурууны өвчнөөсөө болж байн байн сэтгэл санаа тавгүйрхэж байсан тухай бичлэгүүд...

:)

Хэд хоног сураг тасарсан нь завгүй гэх үү дээ гүйсээр байтал өдөр өнгөрснийх байлаа. Яг юу хийж өдөр хоногийг өнгрөөснөө одоо бодоод олохгүйм. Ямарчигсан завгүй байсаар таарсан байх нь.  Энэ хугацаанд нилээн олон удаа ууж идэж, үүр шөнийн заагаар гэртээ орж ирлээ л дээ. Янз бүрийн найз нөхөд, хүрээнийхэнтэйгээ уулзаад явсаар таарч байлаа. Хажуугаар нь ханиад хүрч биеийн эсэргүүцэл суларснаас ч болоод тэр үү элдэв есөн жорын юм бодохгүй, аливаа юманд ач холбогдол өгөхгүй нам жим байсных. Ингэсгээд л блогийн бичлэгээ өндөрлөчих гээд байна. Бичих гэсэн ч дур хүрэхгүй байгаам. Өөр нэгэн блогоо бичилгүй мөн ч удаж байгаа, уртаашаа тав зургаахан бичлэгтэй тэр блогоо нэг хүнд гоморхохоороо, муудалцахаараа, эрхэлж тунихаараа эсвэл санаж шаналахаараа бичдэг байсан ч тэгсгээд бичихээ больсоон. Учир шалтгаан нь туйлын энгийн. Бичих шаардлагагүйгээр тэр хүнд өөрт нь бүгдийг хэлээд санаагаа амраачихаад байсанд байгаам.  Миний энэ блог тайлангаа тавьдаг талбар б...

Бяцхаан дурсамж...

Энэ зургийг харсан чинь... Нэг хэсэг гэрээр ийм хүрэм оёцгоодог байлаашдээ. Ээж л голдуу оёно, харин энэ хээ угалзыг би хийдэг байсын. Ховор сонин зураг олоодоо.... Энэ хээнүүдийг хийх гэж бас овоо юм болно шүү ккк. Хийгээд дуусаад харахад хүн дуу алддаг л байлаа. Одоо зургийг нь харсан чинь сонин санагдаж байна шүү. Дахиад хийвэл хүн авах болов уу гэсссс... ккк гэхдээ юм хөгжөөд урдынх шиг хээг нь буулгах гэж жонхуу, бүсний дурдан, ном, цаасан дээр зурсан хээ зэрэгтэй ноцолдож суух шаардлагагүй бүх юм бэлэн болсон юм биш үү. Загасчны морь усгүй гэдэгчлэн ганцыг ч гэртээ хадгалж үлдээгүй байгаамаа. Бодоод байхнаа бас зөндөө л юм хийдэг байсан байна шдэ, мал хунарын тухай яривал барагдахгүй зөндөө их завгүй малтай холбоотой ажил ч ундардаг байлаа. Хүрэм хийж байхтай зэрэгцээд нум сум эвшээлгэдэг байсан юм байна. Үндэсний сураар явсан бол өдийд хошой гарамгай мэргэн энэ тэр болсон байх байсан ч юмуу ккк. Тууштай явж чаддаггүй зангаас болоод бүгдийг хаясаан....

Жив жив жив...

Блогтой гэдгээ мартах шахаж. Худлаа үнэн гадуур гүйж ажил амжуулсан хүн болоод. Харайлгасаар байтал нэг мэдэхэд өдөр өнгрөөд байхымаа. Өчигдөр айлчин гийчинтэй байсан юм байна. Анх удаа монголд ирсэн хүн ярьж байнаа, "Танай улсад ирээд баян ядуугийн ялгааг хараад үнэндээ шоконд орлоо, баян нь яасан баян юм, ядуу нь яасан ядуу юм" "Хөдөөгүүр яваад зарим айлыг хараад үнэндээ хэлэх үг олдсонгүй" "Та нар яагаад Улаанбаатартаа шавааралдаад байгааг би ёстой ойлгохгүй байна, хөдөөдөө амьдраачээ, агаар байна, ус байна, газар байна, эрх чөлөө байна, хөдөө гарцгаа" ингэдэг гэнээ хэхэ. Монголд ирээд уудам дэлгэр хөдөө нутаг л хамгийн их таалагдлаа, агаар нь үнэхээр цэвэр байна гэнэ. Хөдөөг л хэлсэн байхдаа, гэхдээ л утаатай ч гэсэн Улаанбаатар нь зарим нэг газраас хамаагүй сийрэг агаартай нь үнэн юмдаа. Блог гэж мартаад, элдэв ажил гэж гүйсээр нэг мэдэхэд гэдэс гүзээгээ хараад бүр шохоорхоод хэзээ ийм сайхан цондгор болчихвоо гэсэн хүн сууж байна. Давхар...

Панпан

Блогоо бичнээ хөөө... ай хөө... Маргааш чинь манай өдөр шүүдээ. Соёлын ажилтны өдөр байгаам хөөрхий... Гэхдээ хүй 7 худаг мудагт болох арга хэмжээнд энэ жил би нь оролцохгүй, манай багийнхан ч оролцохгүй... юм үргэлж ийм байхгүй дараа жилүүдэд оролцох байлгүй дээ. Бүтэлгүй яваа биш шүү, чимээгүй нам жим мөрөөрөө ажилаа хийгээд явцгааж байгаам биднүүс. Өнөөдөр ажил ярингаа хуучин үеийн хүмүүсээс уран бүтээл хийж байсан тухай нь бас яриулаадаа. Цаг давчуу байсан болохоор тухтай яриулж чадсангүй. Сайн дурын уран сайханчдаа нэг сар гаран бэлдэж байгаад л бүрэн хэмжээний жүжиг тавьж байсан тухай дэргэдээс нь харсан хүмүүс ярьж байна. Сайн дурын уран сайханч гэж байгаа ч одоотой тэр үеийг харьцуулшгүй байж. Манайхны тавьсан жүжиг Монголд ганц удаа тавигдаад дахиж тавигдаагүй өдийг хүрсэн юм билээ л дээ. Өөрсдөө зохиолыг нь бичиж, найруулж, тоглосон жүжиг гэнэ. Тэр жүжгээ хүүхэлдэйн театрын уран бүтээлчдэд очиж үзүүлж, сонирхуултал Нямгаваа найруулагч шагшин магтаж маш сайхан юм ...

Надаар нь..

Өвөлжилтийн бэлтгэлээ хийгээд ханиад хүрцэн :D Сонссон хүмүүс чи одоо үргэлжийн ханиадтай явахын, ийм эрт ханиад хүрч байгаа хүн өвөл яанаа гээд байгаа. Өвөлжин л ханиадтай явдын шдээ. Хамар луу тоос орох л юм бол өнгөрөө, маргааш нь нуль ханиад болно. Бэр эгч маань жижиг хүүхдээ тэврээд эмнэлгээс гарч, би ч ханиадтайгаа тоохгүй урдуур хойгуур нь орооцолдоод гүйгээд байгаа. Хүүхэд нэмэгдэхтэй зэрэгцээд ханиад хүрдэг өөрийгөө гайхаадайна. Эгчийг төрөхтэй зэрэгцээд айхтар ханиад хүрч, эмнэлгээс гарахад нь ойртож чадахгүй л холоос хардаг байсан. Хүүхэд ч их ажилтайм байшүү гэссс хэхэ. Тэгж байгаад хөөрхөн л дөө гэхгүй юу. Заримдаа харахаар залхмаар ч юм шиг хаха. Өдрийн хэдэн удаа ам руу нь мөөмөө чихдийн бөө мэд. Бэр эгчийн ам хамрыг таталж яриултал төрөхөд их өвдлөө, гоё гоё хүүхнүүд ирээд өвдөж эхлэхдээ гүрийгээд л байсан сүүл рүүгээ ёстой амьтан болж байна гэжийна хаха. Урд нь үргэлж сумандаа ганцаараа төрдөг байсан л даа бэр маань. Төрсний дараа энд тэндгүй янз б...

Тэнүүлчдийн оргонох газрын тухай бла бла....

Тэнэж яваад Hotel Hostel захиалгын сайт руу орчихлоо. Сонголтыг баахан харлаа, ийш тийш явах хэрэг гарвал урдчилаад захиалчих боломжоо олж харсандаа баяртай байгаа. Hotel, Hostel ямар ялгаатай вэ гэж үү?  Албан ёсны хэллэгээр биш энгийн хар яриагаар тайлбарлавал Hotel гэдэг нь зэрэглэл өндөртэй, албан ёсны, нэг дор маш олон хүн хүлээн авах хүчин чадалтай, зэрэглэлээсээ хамаарч од авдаг, ихэвчлэн 2-4 хүний ортой олон тооны өрөөтэй гэхчлэн та бүхний мэддэг зүйлс байгаа. Зочид буудал гэхийм байна. Hostel гэхийг монголоор яг юу гэхээ мэдэхгүй байна. Дэн буудал гэдэг юм уу гэхээр Motel-ыг л дэн буудал гэвэл таарна, Hostel гэхээр нийтийн байр, Guest house нь зочинд өрөө хөлслүүлэх үйлчилгээ (Hostel-тэй төстэй) гэвэл ойлгогдож байна уу хэхэ. Иймэрхүү хямд төсөр, хувь хүний үзүүлдэг аялагч, айлчин байрлуулах үйлчилгээг Solo travel хийж яваа аялагчид голдуу сонгодог. Миний хувьд Hotel, Hostel-д байрлаж үзсэн харин Motel, Guest house-д байрлаж байгаагүйм байна. Америкт билүү...

Есөн сарын нэгний бичлэг

Есдүгээр сар нам жим эхлэв ээ. Манайх бүл нэмж ахин нэг нярайтай болсон нь энэ сарын онцлох үйл явдал. Энэ бацкаан нь 9.1-нд хичээлийн шинэ жилтэй төрсөн өдрөө цуг тэмдэглэдэг болох юм байна. Миний хувьд утга учиргүй ядарсан хүн л байна. Гэхдээ өвдсөн хавдсан зүйлгүй, нэг мэдэхэд л ядраад унтаад сэрэхэд сайхан амарсан байхым. Нойрыг унтаж биш сэрж бардаг гэдгийм дээ. 9 сар гэхээр сургуулийн өмнө намрын хүйтэнд жагсдаг байсан там тум дурсамж л орж ирж байна. Аа бас самар жимс хэхэ.  Эрүүл мэндийн шалтгаанаар сургуульдаа явж чадахаас чадахгүй нь их байсан надад бол ч гудамж тэр аяараа сэлүүхэн, хөршийн гэрт хэдэн хөгшид үлддэг байсан дурсамж л илүү тод байна даа. Сүүлийн сар гаран тасралтгүй айраг уулаа, овоо хасагдаж байсан жингээ буцааж алдаад байхгүй ээ хэхэ. Зарим хүн таргалах гээд үйлээ үзэж байхад надад юу л байна мах л байна шүүдээ. Цулцага цулцага хэхэ. Төрөлхийн юм чинь яахудээ. Дээр нь чихэр идмээр санагдаад горьгүй байгаашдээ, хүний бие дутагдсан зүйлэ...