Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ. Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...
Залуу бол аймаар засвар хийжий ш дээ айн ккк. Сайхан хавар болжийн даа Улаанбаатарт минь.
ReplyDeleteХарин тэх. Бүр сайн татаж аваад хартал их гайгүй залуу байна лээ нтр гэхгүй юу хэхэ. Хавар гоё болж байгаа ч дэндүү шороотой, тоосонцортой амьсгалахад хэцүү л байна
DeleteӨнөөдөр дан цамцтай гарч ирсэн чинь цас бороо холилдож ороод хямрааж байна даа. :P
ReplyDeleteХаха би өдөржин дуу аяласан, өөрийн чинь тухай дуулаад байсан байштэ нтр
DeleteДан цамцтай гарсан юмсан
Даараа болов уу яагаа бол
Даанчиг намайг догдлуулсан юмсан
Санаа болов уу яагаа бол... ккк