Урин хаврын мэнд. Хэд хоног видео үзлээ. Нас бол тоо юм байна хэхэ. Хүүхэд байхдаа гимнастик, уран гулгалт гарахаар хамаг байдгаа мартаад өвлийн шөнө галгүй хүйтэн гэрт хөлдөж үхэх гээд хүлээж байж Орбитоор хаа нэг гарах тэмцээн уралдаан үздэг байсансан. Одоо техник техонолги хөгжөөд хүссэн газраа хүссэн цагтаа хэнд ч саад бололгүй ганцаараа дуртай юмаа үзчихээр болж. Шилдэгүүдийн ид үеийн бичлэгээс түүж үзлээ. Алдарт Ольга Корбутын сальтог дахин дахин үзээд ханахгүй. Ханаас ч билээ энэ үзүүлбэрийг нь оросууд маш нууц нөхцөлд цэргийн дэглэмтэйгээр усан дээр хийлгэж туршсаар олимпт оруулсан гэж уншиж байлаа. Сүүлд нь хэт аюултай гэж үзээд хориглосон гэж бас уншсан. Хожим нь Оросын домогт бас хамгийн гунигт хувь заяатай гимнастикч Мухина энэ сальтог бүтэн эргэлттэй болгож Мухинагийн сальто нэрээр түүхэнд үлдээсэн ч дахин давтагдаагүй билээ. Елена Мухинагийн хувь заяа үнэхээр гунигтай. Маш авъяаслаг хөдөлмөрч энэ гимнастикч олон удаа багш, дасгалжуулагч...