Сэтгэлдээ болж байгаагаа бүү хэл өөрийнхөө эргэн тойронд, өдөр тутмын амьдралдаа болж байгаагаа энд бичихээ болиод удаж байгаа юм биш үү?
Уг нь бичээд байвал хожмын өдөр хамгийн үнэ цэнэтэй зүйл чинь тэр шүү дээ. Гэхдээ бичихгүй байх шалтгаан байнаа...
Өдөр тутмын амьдрал минь сайхан л байна. Өглөө босоод, усанд орж хэдэн цаг болно, хажуугаар нь мөрөөдөөд л хэний хүү өсч, хэний айраг дуусаагүй байнам гээд л чих мэхээ дэлдийлгээд гэхгүй юу хэхэ.
Олон юм бодохоо больсон. Зүрх сэтгэл маань хов хоосон байна, дүүргэе гэж бодоход юугаар гэдэг нь надад бол тодорхой байна. Зүрхэнд маань юм байгаа ч дотор нь юу байгаа нь миний л нууц хэхэ.
Хөдөө байхдаа дэмий балай сууж байгаад зурагтын сувгаар гарч байсан life meter билүү нэг тоглоом шиг юмыг үзэж өөрийн насаа оруулаад харж байсан юм. Тэгэхэд миний насан дээр сэтгэл санааны байдал доошлоод эсэргээрээ бие махьбодын чадал, хүсэл огцом дээшилсэн гэж үзүүлж байлаа.
Тэрийг хараад жоохон урам орсон шүү. Сэтгэл санаа яах вэ доогуур л байгаа юм байж, гэхдээ ядаж бие эрхтний хувьд залуугаараа яг л 24-тэй үеийнх шигээ байна гэхээр урамтай биз дээ?
Сэтгэл санаа ойрд гоё байгааштэ, яахав гуниг бол байнаа байна гэхдээ л сайхан байна, жаргалтай байна, үүнийг хүмүүс хараад баярлаж байна, надад хэлж байна, би өөрөө ч мэдэрч байна. Энэ хамгийн гоё нь байна. Санаа зовохоо больсон байна, дэлхий сөнөвөл сөнөг ээ надад харамсах юм алга, уулзах ёстой бүхэнтэйгээ уулзаад, учрах ёстой бүхэнтэйгээ учраад, үзэх ёстой бүхнээ үзчихсэн юм шиг санагдаад сэтгэл тэнүүн байна хэхэ.
Залуу насаа алтан медалиар шагнаад үлдээсэн гээд л урд жил хөөрцөглөж байж билээ. Нээрээ залуу нас минь надаас салах гээд ч байх шиг, салж чадахгүй ч байх шиг. Гэхдээ л би залуу байна, сайхан байна, хөөрхөн байна. Намайг ямар хүн болохыг мэдэрч чадсан, чадаж байгаа хүмүүстэй таарсан байна, цаашид ч таарах байх.
Ганцаараа байх жаргалтай байна. Үүнийг өөрчлөхөд цаг хэрэгтэй, гэхдээ би яарахгүй байна. Амьдралынхаа үнэ цэнэ, өөрөө өөрийгөө хэн болохыг таньдаг болсон байна, өөртэйгээ сайтар найзалсан байна. Ийм л байна даа миний амьдрал.
Comments
Post a Comment