Skip to main content

Автобусанд болдог, болсон явдал

Энэний уртлын, уртлын, уртлын тэрний уртлын аль нэг уртлын нэг бичлэг дээр автуусан дотор "ниссэн" тухайгаа бичсэн, аа харин одоо гадаа болсон явдлаар эхлий л доо. Цитрусын тусламжтайгаар шүү хохо.

Би нь хот орж ирээд удалгүй "коллеж"-ийн сурагч болов оо. Автуусаа олж суух гэж бөөн аз, эз, адал явдал. Хөдөөнөөс орж ирээд удаагүй, бүрэг ч байж над рүү хүн удаан харвал сандарж энд тэнд гишгээд, арай л дороо муужраад уначихдаггүй байсан байх /Одоо ч хааяа тэгдийшүү гээд ховлочий ядын кккк/

За тэгээд автуусаа хольж солино, хамт сурдаг найз охиноороо заалгана, арай л зуруулж авахгүй. Тэгээ л нэг өглөө гүйж гараад автуусанд суугаад яваа л яваа л яваа л нэг харсан автуус урагшаа эргээд давхидын. Та нарт хэлсэн дээ 10-р хороололд байсан гэж, энэ удаад бол төмөр замд амьдарч байх үеийн түүх ярьжийгаа шүү биштий будлиад байгаарай.

Төмөр замаас өөрөөр хэлбэл 25 эмийн сангаас багшийн дээд орох хүн чинь урагшаа Энхтайван ахынх руу эргээд явж эхэлмэгц зүрк зогсооский. Тэр үед тэр агааг таньдаггүй, мэддэггүй, хараагүй байсым чинь. Буруу автуусанд суучиж л дээ. Хамгийн эхний буудал дээр үсэрч буугаад бодлоо "За замын нөгөө талд гарвал ирсэн замаараа буцаж болох байх" гэсэн шүү юм. Хар өглөөгүүр бараг 7 болоогүй байхад шүү дээ. Зам гараад дээшээ гүйж явсан автуусны буудал тааралдлаа л да. Багшийн дээд гэсэн бичигтэй автуус ирвэл яг сууна гэж занаад хүлээж догдолсондоо чичрэх нь холгүй хүлээж байлаа гэхгүй юу хаха.

Тэгсэн нэг трейлобус салгалаа л салгалаа л салгалааааааа ллллллллллл.... ирээд зогсдын. Санамсаргүй хартал юу байсан гээч. Нөгөө надад зам зааж өгдөг ангийн маань охин хамгийн эхний суудал дээр заларч байдаг байгаа. Тэр ч намайг олж харлаа. Царай нь ямар болсныг ...... үгээр дүрсэлж чадку байна, явж Цитрусээс царай гуйгаад ирий та нар хүлээж байгаарай за юу?

Хүүеэ, чи энд юу хийж явааааааанннннннн????????

Нийлж аваа л сайхан хичээлдээ очдым байгаа биздэ? Харин хэдэн жил өнгөрчихөөд байхад л найз охин надаас чи тэр өглөө, хар үүрээр тэнд юу хийж байсынбэ арай хүн хартай...... гээд л асуугаад уурлуулаад байдаг байж билээ. Үнэнгээ хэлээд байхад итгэж өгөхгүй. Новщ гэж.

Найз бид хоёр их хөөрхөн, хичээлээ тараад нэг нэгнээ автуусанд суулгаж өгнө. Бурамтай еэвэн 150 төгрөгөөр аваад хувааж иднэ. Салж ядаад л дурласан хос шиг байдаг байлааштэ.

Ээлжит удаа нэгнийгээ суулгаж өгөх гээд буудал дээр зогсож байтал нэг залуу бид хоёрыг чиглээ л алхаж ирдийн. Явган хүний замаар биш бүр машины замаар. Яриан завсар хальт хартал ардаас нь нэг микро давхиж ирээ л яг дайрахнээ. Үсэрч очоод сугдаж аваад замаас гаргаад "хаясан" нөгөө залуугийн гайхаж байгааг. Үхэх гэжаахад амийг нь аварчийхад үнэн наастаргүй гэхгүй юу. Манай найз охин ч ойлгоогүй тэр хоёр хоёулаа хоёр талаас хараад, танихгүй залуу хоёрын хоёр охин өөрийг нь сонирхлоо гээ л царай нь...... хөөё Цитрусээ ахиад нэгийг өгөөч....


Дуралцан ууууууууууу?????

Тайлбарлахын завдалгүй миний суух автуус ирж үсэрч суугаад арилаад өгсөн. Маргаашаас нь дахиад л найз охины гайхал нэгээр нэмэгдэж чи тэр залууг яах гэж гүйж очиж сугадаж авсымбэ арай.................. гэээ л ахиад л асуугаад, нэг хэсэгтээ л ярианы сэдэв. Новщ гэж.

Та нар дандаа боловсон автуусаар үйлчлүүлсэн үү? Би Паз автуусыг нийтийн тээвэрт явжийхад үйлчлүүлж үзсэн азтай толгой гэхгүй юу хэхэхэхэхэ. Нээрээ штэ. 

Паз автуусанд явжийгаад суудлын бариулаас хоёр гараараа барьчихсан, урд сууж яваа хоёр хүүхэнд атаархцан донсолж явтал донсолгоонд бариулын орны толгой шиг тахир төмөр тэр чигээрээ чимээтэй нь аргагүй суга үсрээд миний гарт үлдчихсэн. Зорчигчид бүгд цочиж эргэж харж, би гэж санаандгүй аваргыг давсан бөх шиг алмай царайтай амьтан нөгөө төмрөө урдаа барьчихсан ангайж байснаа гэнэт ухаан ороод буцааж чихэж нтр. Хажууд найз охин ичээд үхцэээн үхцэн. Нэг хэсэгтээ л чи нөгөө автуусанд явжийхдаа............ гэээд яриад салку штэ манай найз. Новщ гэж.

Автуусанд явахад гоё юм байдыштэ. Хойт хаалгаар ороо л тэгээд сандал түшээд зогсчийгаа урдаа цүнхээ үүрсэн охинд оюутны билетээ гаргаж үзүүлхээр царай нь ийййийиийийийийим болдог тэ?

Үүш,.... үүщ л дээ

Comments

  1. urdaa tsunkhee uursen ohin ni konduktar uu, kkkk neeree l heleh uggui boldog shu

    ReplyDelete
  2. Кондуктор нь тэр үед автуусны толгой хавьцаа билет таслаад явж байдаг юм кккк.

    ReplyDelete
  3. aan hahah konduktor gej oilgood baisiin, nadaa lav hun tegej unemlehee uzuulvel bi hoosh oyutanii unemleheer manai avtobus uilchlehee bolison mongoo tol gej helnee kk

    ReplyDelete
    Replies
    1. Нэг биш удаа тэгж зорчигчид үнэмлэхээ шалгуулж байсымдаа. Өөрөө тэгжийгаагүй юу?

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...