Сүүлийн хэд хоног залхуугийн синдром эхэлсэн тул бичлэг хийсэнгүй. Өчигдөр талбай орохдоо утсаараа хэдэн зураг дарчихсан, тэрийгээ оруулъя байз.
Талбай орсон гэхээр нөгөө найзтайгаа л уулзана штэ, мань хүүхэн ахиад л Япон явах санаатай хөөцөлдөөд байгаа гэсэн. Бас арлын оронд очоод сураг тасардаг найзуудын тоо нэгээр нэмэгдэх нь хэхэ. Яагаад ч юм миний найзууд тэр орон руу их гүйдэлтэй байдаг.
За тэгээд талбай руу орж явтал хэдэн түц шиг юм талбайн хөлд босчихсон байхыг хараад л шууд хэн нэг эрх мэдэлтэн, дарга цэрэг нь худалдааны мухлагаа авчраад зоочиж гэж бодсон. Гэтэл үгүй байсан байна лээ. Үзэсгэлэн гарсан юм байна лээ штэ. Дулааны хэмнэлттэй, утаагүй, цэвэр агаартай сууцны үзэсгэлэн хэхэ.
 |
| Яс нь ийм байхым гэнэ |
 |
| Зуух, халаалтын төхөөрмж үзэж байна лээ |
 |
| Йим байшингууд л байна лээ |
 |
| Солонгос төмөр дээвэр гэлүү дээ |
 |
| Үнэ ханш нь ийм |
 |
| Ганц бие хүнд таарсан сууц |
 |
Аа харин хүмүүсийн хамгийн сонирхож байсан сууц нь энэ
Канад технологиор барьсан, дотроо ноль, душ, баннтай гэр |
 |
| Тооно нь ийм |
 |
| Гэрийн баруун тал нь ийм, гайгүй өндөр юм байна лээ |
 |
| Гэрийн хойморт хоёр ор л тавьсан байсан |
 |
Гэрийн зүүн тал, гал тогоо
Зуухгүй харин цахилгаанаар халдаг 2 паартай юм билээ |
 |
| Аа талбайд хоёр гадаад тоглож байхаар нь дарцын |
 |
Буцахдаа Гандангаар дайраад алхаад ирсэн
Гурвуулаа сайхан амьдарнаа гэдэг зураг хэхэ |
 |
| Гандангийн гол хаалга |
 |
Худалдаа хийсэн, Үсний тоснууд
Тэр Lorys гэдгээс могойн тостойг нь авсан
Барзилд үйлдвэрлэсэн гэсэн шүү |
 |
| Гоо сайхны бараа |
Comments
Post a Comment