Skip to main content

Сурах бичиг

40 жил цэцэн мэргэний шинжлэх ухаанд зүтгэсэн буурал эрдэмтний саяхан хэвлүүлсэн бүтээлийг босон суун сөхөж харж байна. Номын агуулга, цар хүрээ, хөндсөн сэдвийн хувьд ярих юмгүй ланжгар бүтээл. Хэдийгээр анхан шатны мэдлэг олгох зорилгоор "Сурах бичиг" хэмээн тодотгосон хэдий ч бүхэн бүтэн 40 жил тогоонд нь буцалсан хүнийх гэхээр ямар байх нь ойлгомжтой.

За энэ дээ.62 хэвлэлийн хуудас ном

Үнэ ханшийг хараад хямд ном байх юм, ийм том ном ийм хямд байгаа юм уу гэж багагүй гайхан дахин дахин лавлаж асууж байж авч байсым. Уг нь үнэ дагаж чанар гэдэг л дээ. Гэвч энэ номын хувьд гэвэл үнэ дагаж чанар буурсан гэж хэлж огтоос үл болно.

Их, дээд сургууль элсэн орсон хэн боловч өөрийн эзэмшиж буй мэргэжлийн дагуу философийн үндэс үзэж судалдаг. Тэр үед л оюутнуудын эрэл сурал болдог гол номуудын нэг нь энэхүү "Философийн сурах бичиг" 

Намайг оюутан байхад ч янз бүрийн зохиогчтой сурах бичгүүд эрэлттэй, олж унших гэж нилээн юм болдог, олоод уншихаараа ойлгох гэж бүр их юм болдог байлаа. Манай ангийхан удирдах голдуу ажлын ах эгч нар. Бие биенийхээ СТА тэмдийг энгэртээ зүүн, нүүрэндээ ихэмсэг ярвайлттай зургаа авхуулах дуртай ах нар маань бөөн практик, харин онолын мэдлэгтээ төдийлөн дуртай биш. Онолын хичээл дээр ихэнхи нь эвшээлгэн, хааяа хичээлээ анхаараач гэхээр "Ахад нь наадах чинь хэрэг болохгүй" гэчихсэн сууж байдаг ланжгарууд хэхэ.

Миний хувьд багшийг хичээлээ зааж байхад номын сангаас авчирсан хэдэн номоо уншаад догь царайлаад суунаа. Гаднаас харахад л тийм "догь" амьтан шүү дээ. Яг үнэндээ хэдэн сургаалийг нь ойлгож, ухаж авах гэж бөөн юм болдог байсан байх. Энд тэндээс хэрэгтэй юм тэмдэглэж авдаг нэг дэвтэртэй, гэвч тэр дэвтрийн маань эхний 10 хүрэхгүй хуудаст л  юм тэмдэглээтэй байдаг байсан. Учир нь өөрийн сайтар ойлгосон гэж бодсон юмаа тэмдэглэж авдаг, өөрөөр хэлбэл ойлгосноо энгийн ярианы хэлэнд "орчуулан" буулгаж авдаг байсан. Нөгөө ах нар маань тэрнээс хуулнаа бас хэхэ.

Бодоод байхад үнэндээ тэр олон философийн онолуудыг яг таг мэддэг, гялалзтал ярьчихдаг хүн ховор байхаа. Алгебрь, дээд математикийн томьёог хэцүү, баргийн хүн ойлгодоггүй гэдэг ч философи, соёл судлал энэ тэрийг хүмүүс "гайгүй" амархан ойлгочих зүйл гэж бодоод байдагтай би лав төдийлөн санал нийлдэггүй.

Мастерийн хөтөлбөрт сурч байхад инженерийн математикийн хичээлийн бодлогыг бодож чаддаг оюутнууд үнэндээ цөөн байсан шүү. Ангиар дүүрэн инженерүүд байсан ч гэсэн бие даалтанд өгсөн 10 бодлогыг өөрөө бүгдийг боддог нь лав ганц хоёрын зэрэг л байсан байх.

Тэрэн лугаа философийн онолын мэдлэг дээр очихоор хамгийн лаг, лаг оюутнууд ч барьц алддаг байсан. Сурах бичгийн асуудал бас хүндрэлтэй. Гуревичийн Соёл Судлал 2 ботийг би уншсан, юм ойлгож тогтоосон гэхэд үнэхээр хэцүү. Яаж орчуулахаараа ийм байдаг юм, эсвэл би ойлгодоггүй юм уу гэж гайхаж, ангийнхаасаа асуухад ойлгож байна гэх хүн гараагүй. Саяхан хүртэл багшдаа туслаад Гегелийн бүхэл бүтэн номыг шивэлцэж бэлтгэсэн хэдий ч үнэндээ тархинд юу ч үлдээгүй.

Хэргийн учир нь хэтэрхий онол хөөж орчуулсанд байгаа байх гэж боддог юм. Аль алийг нь орос хэлнээс соц нийгмийн үзэл сурталд тааруулж орчуулсан. Үнэндээ монголд яг жинхэнэ философийн онолыг ямар нэг цензургүйгээр сайтар боловсруулан эх хэлэндээ хөврүүлэн "нутагшуулсан" бүтээл ховорхон байх..

Багшийнхаа лекцээс хэд дахин уншиж байж Герменевтик хандлагын талаар гайгүй тод төсөөлөлтэй боллоо гэж бодож байсан ч дээрхи номонд бичсэнийг уншаад миний урдах төсөөлөл "бүдгэрээд" явчихсан хэхэ. 

Миний уншиж байсан сурах бичиг, номуудад дэлхий нийтийн философийн онолыг тэр тэгж үзсэн, энэ ингэж үгүйсгэсэн, ийм чиг хандлагатай байсан гэхчлэн дамжуулж "орчуулсан" байхаас яг Монгол ухаанаар, Монгол эрдэмтний тархиар, Монгол хүнд зориулаад задалж тайлбарласан, санал дэвшүүлсэн, уншигчдад ойлгуулахаар чармайсан, бүр цаашаа гүнзгийрүүлсэн бүтээл цөөн байсан шиг санагддаг юм. Миний л бодол байх. Яг миний мэргэжил талд бол ном сурах бичиг ховор ч миний мэддэг, бүтээлээс нь хайж байсан хэрэгтэй юмаа олоод авдаг сайн эрдэмтэн багш нар, бүтээл мэр сэр байдаг. 

Сонирхол татаад байгаа зүйл нь гадны эрдэмтэд философийн талаар юу ярьдаг, ямархуу мэдлэгтэй байдгийг нэг харж, харьцаж үзэх юмсан гэж мөрөөдөөд байгаа хэхэ. Ядаж бүх онолоо мэддэг, маргалдаж чадахуйц ойлголттой болсон хойноо тийм хүмүүстэй таарах байлгүй дээ.

Далимд нь ярьчихад монгол уран зохиол судалж PhD хамгаалсан орчуулагч алдартай эрдэмтэн байдаг даа. Тэрний ярилцлагыг ТВ-р харж байхдаа энэ хүн ч монголын уран зохиол, соёлыг ойлгох болоогүй байна даа гэж бодогдсон шүү. Гэвч гадныхны манайхаас ялгарах нэг онцлог нь тэд нэг барьж авсан сэдвээ сайтар бөөгнүүлж, нухаж, аажмаар хүрээгээ тэлж тарааж судалдаг, тэгээд түүнийгээ маш итгэлтэй өөрийн болгодог харин манайхан шууд л маш том дэлгэмэл сэдэв барьж аваад энд тэндээс нь сорчилж судалдаг тэгсээр байгаад бөөн мэдлэг ч яг алийг нь нэвт мэдээд байгаа нь ойлгомжгүй, өөртөө итгэл султай үлддэг юм байна л гэж ойлгосон шүү. Гадаадад суралцдаг оюутнууд өөр өөрийнхөө бодлыг хэлэх байлгүй дээ.

Comments

  1. Яаж ийгээд шалгалтыг нь давж болно, диплом авч болно, харин тэгсэнээрээ боловсролтой хүн болж байгаа хэрэг биш л гэж боддогоо. Харин цаашаа унхаж төнхөж, барьсан сэдвээрээ өвчилж байгаа хүн бол өөр. Тэр бодлогоо бодож чаддаг ганц хоёр нь инженер бусад нь зүгээр инженерийн ангийг төгсөгчид юм даа.
    Манайх гадныхаас асар их ялгаатай. Ялгаа нь мөнгө төгрөг, чадвартаа биш, юманд сэтгэлээсээ ханддаггүйд байдаг юм уу гэж хардаг. Жишээ нь манайд оюутнууд шалгалтанд дээр хуулдаг, хуулж байгаагаа буруу юм хийж байна гэж боддоггүй нуудаг ч үгүй. Харин америк, европын сургуульд хуулж байгаад баригдвал шууд хөөгдөнө. Гэмт хэрэгтэнтэй ижил түвшинд үзэгдэнэ шүү дээ. Багш нар мөн адил оюутны үнэлгээг бас л үнэн санаанаасаа хийдэггүй, үзэмжээрээ чадваргүйг нь дэмжиж, чадалтайг нь дарах боломжтой, тиймэрхүү асуудал мэр сэр гардаг. Эднийх эргээд хүн бие дааж судалгаа хийх, асуудал дэвшүүлэх чадвар гол гэж үздэг бол манайд арай өөр гэх мэт. Нөгөө талаар сургалтын агуулга, яг судалгаа хийдэг хүн монгол хэл дээр бичсэн сурах бичиг зайлшгүй шаардлагатай. Орчуулгын чанар янз бүр байна, зарим зүйл орчуулахад утгаа алдах тал байна, ингээд ирэхээр юмыг яг барин тавин сурч байгаа биш хүнээс дам юм сонсож байгаа юм шиг болчихдог тал бий. Жишээ нь биологийн сурах бичиг байлаа гэхэд гадаадад яг судалгаан дээр ажиллаж байгаа хүмүүсээ татан оролцуулж болно ш дээ. Ядаж л редактор хэмжээнд... Оюутны эрх ашгийг биш өнөөдрийг аргацаасан бодлогонд бас учир их байнаа. Яг үнэндээ бол манай их дээд сургууль шинжлэх ухааны байгууллагын удирдах ажил хийж байгаа хүмүүс гадаадад ажиллаж сурч байгаа хүмүүст тун таагүй ханддаг. Уг нь бол тэд чинь шинэ соргог мэдээллийг дамжуулах асар их нөөц гэдгийг ухаардаггүй.

    ReplyDelete
  2. Энэ талаар яривал дуусахгүй юм болох байх. Ер нь систем нь угаасаа буруу яваад байна уу гэж бодоод байдаг юм. Яагаад гэхээр суурь мэдлэг маш муу байдаг. Арван жилд сайн мэддэг болсон баймаар мэдлэгийг их сургуулийн оюутнуудад зааж эхэлдэг. Багш нар хичнээн сайн зааагаад оюутнууд нь сонирхол, хүсэл тэмүүлэл, зорилго байхгүй бол яваандаа халтуурддаг болдог юм уу даа. Манай ангийнхан ер нь онц авдаг байсан, би бол сайн л авна. Ялгаа нь гэвэл тэд мөнгөөр дүнгээ тавиулчихдаг байсан юм. Тэгээд багш нар сүүлдээ дүн дарна, бор зүрхээрээ ч гэхүү хичээлээ уншиж уншиж очиход шалгахгүй аан яахав гэсхийгээд явж байгаад л сайн тавиад гаргачихдаг байсан. Хичээлээ уншихгүй оюутнуудаас ямар ч билээ нэрийн дор мөнгө аваад тэгээд дүнг нь ахиулдаг нэг тийм журам шиг юм миний сурч байх үед байсан, тэрэнд мөн ч их уур хүрч ангийхандаа муухай ааш гаргадаг байж билээ. Надад үнэндээ зүгээр цацлаад байх тийм мөнгө байдаггүй, байсан ч шалгалтаа өгнөө л гэдэг байсан. Одоо ч харж байхад манай эрдэмтэдийн судалгаа үнэндээ яг дэлхий нийтийг хамаарсан онолын асуудлаар доктор хамгаалдаг нь өдрийн од, хамгаалж байгаа сэдэв нь голдуу монгол уламжлал, монголтой л холбоотой. Онолын түвшинд хүртлээ яс сурсан хүн цөөн байдаг ч юм уу. Салбарынхаа хэмжээнд ярилаа л даа. Гадаадад суралцаж байгаа хүмүүст таагүй гэж бас үнэн байхаа, миний мэддэг гадаадад сургуульд сурч байгаа оюутан монгол дахь салбарынхантайгаа их л зөрчилтэй байдаг. Их олон шалтгаанаас болдог юм шиг байна лээ. Онолын мэдлэгийг Монголд байгаа хүмүүс нь ойлгохгүй байх нь байна, ойлгосон ч өөрөө сайн мэдэхгүйдээ болоод дараад өнгөрөх хандлага ч байна. Онолд нэвтэрсэн, гадаадад сургууль төгссөн эрдэмтэд нь амьдралынхаа практикийг мэдэхгүй, хүнтэй харьцахаас авхуулаад соёлын шок, бэрхшээлтэй алхам тутамд тулгардаг гэх мэт хандлага ажиглагдаад байдаг юм. Бүр бичлэг болох нь хэхэ.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...