Сэтгэлд гэгээн гуниг төрөөд байна. Хэнд хэлэхээ мэдэхгүй, яаж хөөхөө мэдэхгүй тийм гуниг.
Сайхан хүмүүс гэж үнэхээр байдаг, сайн хүмүүс ч гэж байдаг, найз гэж байдаг. Юм юм л байдаг орчлон хорвоо гэж. Гэвч тэр бүхний зах зухаас л хүртэх, хожуу хүртэж яваа ч юм шиг. Дэндүү сайхан бүхнээс хүртэлгүй амьдарсаар ирсэн ч юм шиг тийм гунигтай мэдрэмж төрөөд байхын. Надад хүртээлгүй, харуулаад бусдад хувааж өгсөн юм шиг. Тэрийг нь би чимээгүй, ямар ч гомдолгүй, гунихгүй, гутрахгүй хүлцэнгүй харсаар ирсэн ч юм шиг. Тийм нэг сонин мэдрэмж...
Амьдрал гэж юусан билээ?
Amidral gedeg chini Uhsen Nigeriin lalriin Boovnii Usnii Boos shdeee::::::
ReplyDeleteХэнд хэлэхээ мэдэхгүй
ReplyDeleteХэлсэн ч тэд үнэмшихгүй
Уй гунигийн минь тухай
Уйтгар зохиож болохгүй... этэр гээд эртээ урдын цагт эмээ болоогүй байхдаа бичжээсэн мэн санагдав
Мишаа минь ээ!
ReplyDeleteАндуусанаа одоо үргэлжлүүлээд бич л дээ. Надаас эхлээд хамтдаа гуних хүн зөндөө байна цаана чинь!
ReplyDelete