Сүүлийн хоёр өдөр блогийнхоо загварыг хичнээн ч удаа соливдоо. Уйдсан хүний л ажил байх хэхэ. Санаанд таараад ч байх шиг таарахгүй ч байх шиг.
Өдөржин нет тасраар новщирдог байна. Бичиж байгаа зүйлсээ ганц хоёр мөр, ганц хоёр хуудсаар урагшлуулаад л байгаа шүү хөөё хэнээ хэхэ. Намайг бичиж дуусгаарай, заавал хийгээрэй гэж урам өгч байгаа андаад баярлаад байгаамаа. Хааяа, хааяахан хамаа намаагүй, бие биенээ явуулж, инээлгэж, бие биенийхээ царай дээр "дүрс үсэргэчихдэгийг" эс тооцвол тун давгүй ажил төрөл ярьж байгаа шүү бяднуус ккк.
Күй ээ ер нь тэгээд инээж хөгжилдөхгүй бол уйтгартай биз дээ гээд өмөөрчий л дэ.
Маниар нь зөндөө сонинтой, "өглөө эрт босдог болсон, үсээ самнасан хойноо өрмөө би долоодог болсон" гэдэг шиг л өглөө сэрчихдэг болсон шт. Орой ч эрт унтажийгаа. Өөдрөг ч байгаа, сайхан ч байгаа, хааяа хааяа өөрийгөө хайж, хайсан цагтаа гунигаа олж бушуухан буцааж далд хийгээд л байгаа. Тэгээд л эрт унтсан хүн чинь яахудэ зүүдлэнэ, зүүд нойрондоо бол юу бол юу хийнэ. Сэрээд инээнэ, юу зүүдэлснээ санах гэж оролдоно, санаж чадахгүй болохоор хавийн хүн амьтнаас сургалж хүртэл үзнэ. Мэдээж тэд юу л гэж миний зүүдийг манахав дээ хэхэ. Санаснаар болдог бол ч зүүдээ мануулах л санаатайдаг хэхэ.
Энд бичдэггүй зөндөө юм байгаа цаад хүүхэнд чинь. Хумсаа нуусан муур шиг яасан ийснээ хүнд хэлдэггүй хүн чинь тэгээ л хав дараад өнгөрчих юм байна штэ.
Гэртээ байгаа хүн чинь өдрийг тэгээ л хэвтэж нэг үзэж, мөлхөж нэг үзэж, сууж нэг үзэж бүр заримдаа дуу дуулж нэг үзэж барж байгаа хэхэ.
Алаглуулаад оёсон алхан чиг хээтэй алчуурыг минь
Арынхаа манхандаа гээчихээд ирэвүү дээ
Аминчлаад хэлсэн арав тавхан үгийг минь
Авгай хүүхнүүдэд тараачихаад л ирэвүү дээ... гэсэн дууг үг байхгүй, ая байхгүй, хоолой байхгүй дуулахаар хажууд байсан дүү гайхна хэхэхэ.
Цитрусын бичлэгийг уншчихаад тэнэг хүн шиг тавилгаа удаан гөлрөөд, өөр болжийна уу, танигдахгүй болжийна уу, юу бодогдохын гээд сууж хүртэл үзсэн гээд бод доо хэхэ.
Интернет тасарчихаар тэгээ л идээд, ном уншаад, нар дагаж хэвтээд хүн амьтантай sms бичилцсэн шиг, утсаараа чат хийсэн шиг жаргаж байнаа, жаргаж байна энэ нэг хүүхэн. Найзууд хэзээ гарч ирээд "чихдэж" гаргах бол доо хөөрхий.
Comments
Post a Comment