Бичлэг бичилгүй хэд хоносонд хүлцэл өчье гээд албархуу хоолойгоор мэндэлж байгааг минь хүлээн авна уу, хэхэ.
Нэг их онгироо хүн болоод асуусанд нь байтугай асуугаагүйд нь блогийнхоо хаягийг шидчихсэн чинь хааяа орж ирэх болгонд шинэ айлчин орсон, гарсан, дамжин өнгөрсөн тухай тэмдэглэгдэж үлдсэн байхым.
Санаа зовчихлоо байна хэхэ. Миний хэдэн хойно урдаа орсон бичлэг хэнд л хэрэг болов гэж дээ, гэхдээ саваагүй хүмүүс байнаа байна, орж ирээд уншаад явж байхад чинь би шинээр юм ч бичихгүй байхад муухай биз дээ?
Дээр нь тэмдэглэл маягаар хөтлөх гэж анх блог нээснээ одоо бараг мартах нь хөөё.
Сүүлийн өдрүүдэд болж байгаагаа бичихгүй бол өдрийн тэмдэглэл маань утга алдчих гээд байна штэ, гэхдээ бас өөрөөсөө өөр хүнд хэлмээргүй, ганц өөртөө хадгалаад үлдвэл зохих зүйл ч байна. Одоо яаху, тарвага зурамны нүхэнд очиж шивнэдэгийму хаашайн вааахахахахахаххах.
Сонин сайхан гэвэл зүүдлэнэ гэж алж өгч байнаа. Өдөр болсноо шөнө үргэлжлүүлээд, гэхдээ бүр илүү фантаз нэмээд балайг нь авч байгаам. Даанч мартчихаад байхын. Уг нь би их зөнтэй зүүдэлдэг, зүүдэндээ ирээдүйг үзэж хардаг гэх нь хаашаа юм ямар ч байсан заримдаа мэдчихдэг байсан байхгүй юу. Бүр хүмүүсийн яриаг нэгд нэггүй сонсож гэрийхнээ гайхуулдаг байсан, одоо тэр байдаггүй ээ.
Бөөн бөөн адал явдал, харьцсан, уулзсан, танилцсан хүмүүсээ ямар бол ямар болгож зүүдлээд, хөөрхийс өөрсдөө мэдвэл айж ичмээр юм ч зүүдлээд байгаа ваахахахахахахахах.
Өглөө босоод харин гүрийж байгаад хэдэн дасгалаа хийгээд байгаа шүү. Заримдаа залхуу залгаад хэвтээд өгдөг ч яаж ийгээд дуусгаад л байгаа. Урд нь хоёр гуруу хоноод усанд живдэг байсан бол одоо зайлшгүй өглөө бүр урсаж, живэх болоод өглөө эрт босвол тэгээд л үд дунд хүртэл усанд орох гэсээр өдрийн талыг авчихаад байна.
Хүмүүс хорвоо дэлхий сөнөнө гээд цовхчоод байгаа чинь мань мэтийн далим хайсан хүмүүст сайхан боломж юм биш үү? Хэдэн ном дэвтртээ салхи оруулж, сөхөж харж тархи толгойгоо цэнэглэмээр байгаа ч хоёрхон сарын дараа байхгүй болох хорвоод юугаа хийж биеэ зовооно вэ гээд өөрийгөө уруу татаад цааш түлхчихээд байгаа ваахахахахахахах.
За үг олдож үхэр холдлоо. Нэг бичлэг оруулчихсан юм чинь учир байна, дараа дараалаад хоёр гуруугаар нь хэд оруулаад дараагийн лазанизм руугаа алхаад марш болох байхаа:)
Comments
Post a Comment