Skip to main content

Сидней Шелдон ба бусад

Уншив... Төгсөв... Санаа алдав... Цаг хугацаа юм бүхнийг байранд нь тавьж өгдөг өө гэж... Өөрийн гэсэн бүхнээ өөрөө л олж... Босгож... Бас төгсгөх хэрэгтэй юм байна... Ойлгов...

Ингэнэ гэж ярьсан юм уу гэдэг шиг Сидней Шелдон ийм зохиол бичнэ гэж гэсэн юм уу? Детектив зохиол гэдэг ч энэ удаагийн номыг нь арай өөр үгээр тодорхойлмооор ч юм шиг. 

Ямар зохиол гэдгийг нь хэлэхээс татгалзав. Өөрсдөө олоод уншчихооооо. Сидней Шелдоны зохиолуудыг уншаад байдаг, уншаад байдаг барагддаггүй. Ямар ч олон зохиол бичсэн юм, яасан ч олон зохиол нь орчуулагдсан юм гэхгүй юу хэхэ.

Зарим хүн яг сэтгэлд хүрсэн зүйлээ тодорхойлж хэлмээргүй, дотроо нуугаад бодоод яваад баймаар санагддаг шүү дээ. Яг тийм байдалтай байна.

Хүнд хэлчихвэл тэр сонссон хүн нь үгүйсгээд, хамгийн энгийн гэдгийг үнэмшилтэй тайлбарлаад, нэг ёсондоо хамаг онцгой содон бүхнийг "байхгүй" болгочихно гэдгээс айдаг юм болов уу.

Өөрийн биш л бол хүний юм бүхэн хүний л юм байдаг юм шиг байна. Юу ч байсан тэр шүү. Зүтгэж олсон, босгосон бүхэн эцсийн эцэст тэр хүнд үлддэг. Яаж ч өөрчилсөн, ямар ч зүйл бусдаас "хулгайлсан" "завшсан" "санамсаргүй олзолсон" явсаар байгаад эцэсийн эцэст өөрийн гэсэн юмтайгаа л үлдэж хоцордог юм шиг ээ.

Амьдралд ч тэр, өөрийн явж, туулж ирсэн амьдрал л үлдэнэ. Хүний амьдрал руу ороод, нэг хэсэг нь байлаа гээд тэр нь тухайн хүнийх болохгүй. Тэгэхээр өөрийн гэсэн орон зай, үнэт зүйл, чаддаг зүйл, байдаг зүйлтэй болох хэрэгтэй гэдэг энэ удаагийн уншсан номын далд санаа байв уу даа.

Уншсан номоосоо улбаалаад хаа хамаагүй зүйлтэй "жишиж", гүн гүнзгий ургуулан бодож, утга санаа гарган ухаж байгаа маань гажиг ч юм шиг хэхэ. Гэвч хувь заяа гэж хүнд хэлэхийг хүссэн зүйлээ ямар нэг аргаар заавал "хэлдэг" "ойлгуулдаг" үгүйдээ санамсаргүй нүдэнд нь "харуулдаг" гэдэг шиг л сүүлийн үед бодоод байсан зарим зүйлийнхээ хариуг олчих шиг л боллоо. Замын баримжаагаа авчих шиг л санагдлаа.

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...