Skip to main content

Жирийн л бичлэг

Хэдэн онд вэ, тоолоорой
Хэний газар вэ, таагаарай
Зовлонтын аймгийн
Зүдгүүртийн хошууны
Үгүйрлийн отгийн
Нөхөөст, Сархиаган
Нүцгэрэл, Гунихрал
Гашуудлин, Өлсгөлөн
Гандмалин гэдэг
Багширсан долоон тосгоны
Барьцаат долоон тариачин 
Аян замд тохиолдож
Амар мэндээ мэдэлцмэгц
Энэ Орос оронд
Эрх жаргалтай нь хэн бэ? гэж
Хэт бодлоо солилцон
Хэрэг зоригоо хэлэлцэн... гэдэг найраглалыг уншсан уу та нар? Уншаагүй бол миний яриаг ойлгохгүй гэж мэд гэж мэгээд хэхэ.

Ямар байхыг жаргал гээд, ямар байхыг зовлон гээд, ямар байхыг болсон гэж сэтгэл ханадымбэ? 
Одоо байгаа минь надад хангалттай ч юм шиг ямар ч байсан сүйд болтлоо арга ядаагүй л байна. 

Гэтэл миний өмнөөс зовдог улс нэгээр тогтохгүй байнаа цаана чинь хэхэ. Өдий насанд тэднийхээр бол би тас хар хувцас өмсөж, тас хар шил зүүгээд, тас хар шилтэй, сум нэвтэрдэггүй тас хар жийпнээс тас хар үсээ намируулаад л, тас хар гутлын төмөр өсгийг товшоод л, тас хар цүнк савчуулаад, тас хар бээлийтэй гартаа янжуур зуугаад, тас хүйтэн ярвайлттай бууж ирэх ёстойм байхаа.

Гэтэл би нь ямар байна? Живийн жирийн, нүүр амандаа будаг гэх юмгүй, живийн жирийн пүүзтэй, живийн жирийн жинстэй, живийн жирийн хөдөө царайтай, живийн жирийн жирийн жирийн л нэг дундаж настай л нэг хүн живийн жирийнээр гудманд инээмсэглээд алхдаг, хааяа живийн жирийнээр хотын элдэв саад бэрхшээлд бухимдаж живийн жирийнээр уурладаг л байгаам.

Жирийн байхаар жирийн байнаа гээд байгаамуу одоо. Яанаа нөгөө MR чинь байргүй, машингүй дээр нь ядахнаа хөгширлөө, өтөллөө, галбираа алдчихлаа гээд миний өмнөөс нойр нь хүрдэггүй улс хэдэн арваараа байна цаана чинь. Тэднүүсийг тэгээ л зовоод унтаж чадахгүй байхад нөгөө живийн жирийн MR нь хөнжилдөө дугжраад, бас болоогүй хэн нэгнийг зүүдэлж таамшаалаад хэвтдэг байх нь л.

Живийн жирийн амьдарч байгаагаа танилууддаа хэлэхээр нүүрэнд нь майр харамссан төрх жирийн бусаар тодорч нтр. Баярлаад байна уу баясаад байна уу барайгаад байна уу мэдэх юм алга.

Төгс гэж ямар хүнийг хэлдийм, ямар амьдралыг хэлдийм? Некрасов надад хариулж өгөөгүй л байгаа юмда.

Comments

  1. odoo togs hun geheer chini yag nad shig huniig l heldiim bilee shdee. goe seksi sooo sexy goe geel

    ReplyDelete
  2. Машааа хайраа, тэгвэл яг чиний гишгэсэн мөрийг гишгээд, босвол босоод, суувал суугаад, яавал бас яагаад явбал болохым байна тэ? ккк

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...