Алдарт нуруу өөрийгөө сануулснаар энэ долоо хоног эхлэв шүү. Хагассайнд гарахдаа нимгэн хувцастай гараад даарч орж ирснээс болсон гэж дүгнэсэн. Хавар хийлгэж байсан булчин сулруулах тариа хийлгэхээс айгаад байнаа гэхгүй юу ккк. Сулрах ёстой газрын булчинтай хамт сулрах ёсгүй газрын булчин сулраад ажиллагаагүй болчихдог юм байна лээ.
Одоо тэгээд байдлыг харзнаад халуун жин тавиад, уухай туухай баатар, ууцан дундуураа тасархай баатар гэдэг шиг л бөгсөө чирээд явж байна.
Өвөл хүний хөл татрахаар нутагтаа очиж хэдэн шаварчны өмнүүр хойгуур гүйж нуугдан барин шавар тавиулнаа хэхэ. Шавар гэснээс хамт амарч байсан ахад "энэ хэдэн шаварчин залуус намайг хувцсаа тайлах гэхээр л ирж харж зогсоод явкумаа" гээд гомдоллосон чинь өөдөөс "харин тийм танай нутгийнхан тэгдийм байна лээ, эмэгтэй сувилагчид намайг хувцсаа тайлахаар ирээд хоёул гурвуулаа хараад л байдаг штэ, би тоохгүй яадаг юм гээд хамаг хувцсаа тайлаад зогсдог" гэсэн ваааахахахахахахха.
Тэгэхээр эрэгтэй шаварчид нь охид руу, эмэгтэй сувилагчид нь харцууд рүү нүд унагаадаг юм байлгүй.
Над шиг нуруу нь өвддөг хүмүүс бол эндээс нурууны өвчний талаар уншчихаж болжийнэ. Нэмэлт мэдээлэл болгоход энэ бичлэгээсээ эхлээд Location идэвхжүүлээд бичиж байхаар шийдсэнээ мэдэгдэхэд таатай байна нтр хэхэ.
Бичлэгийг нууцлалтай болгох тохиргоо байдаг билүү үгүй билүү? Байдаг бол зөвхөн зөвшөөрөгдсөн хүнд л уншуулах гоё МАШ НУУЦ зэрэглэлтэй бичлэг бичиж баймаар байнаа хихихи. Аймаар нууц бичлэг байгаа гэхгүй юу.
Нээрээ аймаар нууц, аймаар нууц гэхээр миний багын найз хөөрхөн охин нүдэнд харагдаад байдын. Аймаар нууц гэж дүүгээ хөөж уйлуулж байгаад л ангийхаа бандитай үерхдэг тухайгаа бид нарт ярьж өгч байсан юм. Тэгэхэд тэр 4-р анги байсан гэхээр аймаар нууц байсан байгаа биз хихихихи.
Яг бичлэг нь нууж байж болдоггүй юм шиг байна лээ.
ReplyDeleteБайвал сайхан сараачихгүй юу.
Харин тийм. Аймаар нууц бичих гэж байхад болкума тэ?
DeleteХэрэв хамтрагч байгаа тохиолдолд нууц гэж байхгүй шд. Харин хүний дотоод ертөнцөд болж байгаа бүхэн нь нууц байж болох юм. Тэрнээс хийсэн үйлдэл, хэлсэн үгний хувьд нууц байхгүй л болов уу. Хана хүртэл чихтэй гэлцдэг дээ.
ReplyDeleteХамтрагч байлаа ч нууц байж болох юм биш үү? Хамтрагчдаа хэлээгүй, хаа хамаагүй хүнд болсон процессыг нь дотоод нууцтайгаа цуг хэлчихвэл аймаар нууц болох болов уу яах бол?
Delete