Оршил мэдээж бичлэгээсээ тэс ондоо. Миний имиж гэхгүй юу хэхэ. Яг одоогийн байдлаар намайг зурна гэвэл утас руугаа удаан хараад юу билээ, юу билээ, яалаа, хэн билээ, яах гэлээ.... ааан тийм сая хэн эгч рүү зурвас шидсэн юм байна штэ, хариу байдаггүй тэгээд би утас руугаа хараад суугаа юм байна штэ гээд дүйнгэтээд суугаа хүн л зурагдах байх даа.
Өчигдөр хоёр найз руугаа зурвас шидсийн. Орой гэнэт л залуу насаа дурсаад сэтгэл хөдлөөд гэхгүй юу хэхэ. Гурвуулаа дээр нь миний хуучин найз залуу нэмэгдээд дөрвүүлээ тэнэгтэж өгдөг байлаа, хотын ихэнхи шөний клубыг дуусгасан байхаа тэр цагт. Нэг нь "Сүргийн манлай" нөгөөх нь "Хуурай дүү" Аль аль нь хоёр, гурван хүүхэдтэй айлын буурьтай өрхийн тэргүүн болсоон одоо.
Гудманд "ноцолдож" үс гэзэгнээсээ зулгаалгуулж юм юм л болдог байсан. Би дунд нь ганц эмэгтэй гэхэд худалч хүнд нөгөө хэдээсээ илүү их үймээн тарьдаг байсан байх шүү. Лавтай нэг шөнө бид дөрвийн тоглосон амьд "шоу"-г замын хоёр талаар таксинууд эгнээд, жолооч нар нь гарч ирж байгаад л үзэж байлаа штэ хэхэ.
Одоо тэрийгээ ярихаар инээхгүй байж чадахгүй ээ бид хэд. "Сүргийн манлай" байнга л толгой сэгсрээд тэр үед хаанаас тийм их мөнгө гарч ирдэг байсан юм бол доо, миний халааснаас мөнгө аяндаа урсаж гарч ирээд, нөхөж ургаад, дахиад л урсаад явдаг байсан одоо яаж тийм байсныг ойлгохгүймаа л гэнэ шүү хэхэ.
Хэн хэн маань хамаг байдаг мөнгөөрөө шоуддаг, тэгээд ч мөнгө нь дуусдаггүй л байлаа. Өчигдөр тэгээд өнөө хоёртоо "Өрөөсөн дугуйнуудаа" гэж эхлүүлээд л месесеж бичсэн нэгнээс нь буюу миний хуурай дүүгээс "МR муу тэнэг, дандаа хүн зоддог байсан. Туслаад байхад намайг зодоод байдаг нь яаж байсым бол" гэсэн хариу ирсэн хаха. Хариуд нь "архи уучаад алцагнаад, газар тэнгэрээ ялгахгүй байгаа хүнийг сайн зодож бай гэж бурхан багш, далай лам MR айлдсан бөлгөө" л гэлээ хэхэ. Мань хуурай дүүгийн аав залуудаа хөнгөн жингийн боксчин байж л дээ. Тэгээд надад гайхуулаад, "боксчин хүн хүнийг ингэж эрүүнд нь цохивол өрсөлдөгч нь нам унадаг" гээд зааж үзүүлэхээр нь шууд газар дээр нь өөрт нь туршиж үзсэн нүд нь эргэлдээд явчихсан хэхэ. Тэрнээс хойш жаахан зөрөх юм уу юм л бол надад эрүүгээ "тавьж өгдөг" болсым ккк.
Сүргийн манлай харин "чи чинь яагаад чимээгүй болчихоов, найз нь гадаадаар явж явж одоо л монголдоо байна, бэлтгэл хийгээд тарж байна" гэсэн. Бид хэдийгээ оройлж, уриалж, уруу татаж, бүх талаараа тэргүүлж явдаг болохоор "Сүргийн манлай" гэж байгаам.
Харин дөрөвдэх буюу экстэй бид хэд одоо бол холбоо байхгүй штэ. Холбоо барилгүй хэдэн ч жил болж байна. Манай хоёр ялангуяа сүргийн манлай хааяа, хааяа хэдүүлээ буцаж нэг сайхан уулзаад ярих юмсан, гурвуулаа билет аваад тэрэн дээр нисэж очиж сайхан уулзаж, хуучнаа дурсаж амрах юмсан гэдэг.
Эцэст нь гурвуулаа хэн хэнийхээ зав зайг харж байгаад амралтын өдрүүдээр нэг цуглаж ууж идэж, хэрэлдэж, зодолдохоор болсон бөлгөө хэхэ.
Comments
Post a Comment