Уншаад сэтгэл зүрхэнд нэг хэсэгтээ л шингэдэг, дотор хөндүүр болгоод ч байх шиг болдог ном, зохиол байдаг даа. Тийм нэг зохиолуудын нэг нь Сербийн зохиолч Милорад Павичийн "Загсны хайрсан бүрх ба Дурлалын түүх".
![]() |
| Маш гоё зохиол шүү |
Нэг блогчны блог дээрээс л анх уншиж байсан юм байна. Уншаад хэд хоног нэг л хөндүүр явж байсан. Юу хэлэх гэснийг нь, үйл явдал, зохиолын гол баатрын амьдрал ямархуу утга санаагаар өрнөж байгааг нь ойлгоогүй гэхэд болохоор хир нь шүү дээ. Ямарчиг л байсан энэ бол хайрын түүх.
Үнэндээ ойлгоход амаргүй хэллэгээр бичигдсэн, тэгсэн хирнээ цаанаа л нэг хүний сэтгэл татах увидастай сонин зохиол. Уншиж үзсэн хүн байвал сэтгэгдлээр санал бодлоо хуваалцахыг хичээнгүйлэн хүсье.
Уншаагүй хүмүүс бол дор байгаа холбоосоор ороод уншаарай. Тэгээд мэдээж уншаад төрсөн бодлоо хуваалцвал машид баярлана.
Эндээс татаад авч болох юм байна шүү. Epub. Mobi Форматаар ном татаж авах бас нэг сайт олоод маш их баярлаад сууж байна хэхэ.

Comments
Post a Comment