Арван сарын бороо нь орох нь уу яах нь уу? Гадаа гоё байгаа байх даа тиймээ? Алхаж л баймаар өдөр байна.. алхаад л баймаар... алхаад л баймаар.
Намар чинь уг нь миний хамгийн дуртай улирал штэ. Гадуур гарч хэдэн зураг дармаар л байна. Зургаа тэгээд л хадгалаад орхичихдог. Жилийн дараа эсвэл хэдэн жилийн дараа гаргаад харахад хуучин дурсамж сэргээд яг л тэр өдөртөө буцаад очсон мэт сайхан шүү.
Намрын салхи сэвэлзээд байна, хуучин дэвтрээ сөх юү. Тэнд миний биш миний хайртай найрагчдын шүлэг байдгийм.
Баяр баясгалан юм уу гэхээр
Нулимс байх юм
Нулимс юм уу гэхээр
Алтан хэцэн дээр жингэнэсэн
Инээд байх юм...
Намайг зурах бийр олдохгүй ээ...
Өвсний шүүдэрт хоносон
Сар юм уу гэхээр
Өглөөн манан сүвлэсэн
Цацраг байх юм...
Тэр гэрэлд нь цэцэг хэнзэлсэн байх юм...
Намайг зурах бийр олдохгүй ээ...
Цас сэнгэнэсэн хөдөө юм уу гэхээр
Царцсан шил шиг дүнсгэр юм
Аминыхаа халуунаар үлээж гаргасан цоорхой
Амьдрал надад хүсэл хясал юм
Амжиж тэр завсар нь жаргах юм
Намайг зурах бийр олдохгүй ээ!
Чамайг хүлээсэн он жилүүд
Сарны наагуур урсаж
Чамайг санасан сэтгэл
Сансарын салхинд элэгдэнэ
Чи миний он цаг болж
Цэл залуухан дүрээрээ
Зүүдэн дунд минь үлдэнэ
Зүрхэн гүнээс олдоно
Өрөөл бусдад хундагалсан энэ гашуун дарс
Өөр хэний ч биш миний дурлалын амттай
Олон жил хав дарсан гуниг
Олдохгүй ховор сайн дарсны шинжтэй
Ууж үзэх хүсэл төрөм
Улаахан дарс шиг исгэлэн
Гашуухан дурлалтай байлаа
Гайгүйхэн хаширч үлдлээ
Чамайг хүлээсэн он цаг
Нарны наагуур хөшиглөж
Чамайг үдэх сэтгэл
Намрын салхинд туугдана
Яргуй нүдэллэх шиг хайраа дэлгэн чиний зүг ирсэн ч
Яруухан бороотой уйт үдшээр ганцаараа л харихаас даа
Яахаа мэдэхгүй унаад салхины аясаар хийсчихдэг навчис шиг л
Яанаг зангийн чинь задгай мансууралд зүрхээ би зөндөө шархлууллаа
Зөөлөн салхи моддын навчсыг хийсгэж одоход
Зөрүүдхэн зангаа би буцах шувуудын ганганаад дайлаа
Зүйргүй уран үгсийг цэцэгс шиг өлмийд чинь зулаад ч нэмэргүй ээ
Зөвхөн чиний төлөө уулсынхаа буданд гунигаа орхиод буцлаа

Дурласан бөлгөө?
ReplyDeletenamar bolhoor uitgartai
ReplyDeleteyu mederdgee bichij chadadgui ilerhiileed gargachij ch bolohgui tiim sonin medremj torood bdiin yag odoo ch tiim l bn
ReplyDeletedotor hoosroood za medkuieeeeeeeeeeeee
ReplyDeleteТэмээчин бүсгүй: Магадгүй бөлгөө
ReplyDeleteМиша: Чи надаас халдвар авсан юм биш биз?????????