Skip to main content

Хүүхэд байхдаааааа

Дурсамжаа үргэлжлүүлээд бичих үү? Хажуудаа аяга сүүтэй цай авчирч тавиад, залхуурсандаа шуудхан молкотой талх амандаа хийчихээд хуучнаа дурсаад суумаар бишээ сууж байгаа өдөр гэснээс хүүхэд байхдаа би молконд төдийлөн дуртай байгаагүй ээ. 

Нүд мүдээ ухаж өгөх гээд байдаг хүүхдүүдийн дэргэд молко юу юм амь юм уу заяа юм уу гэсгээд. Хүүхэд байхдаа юунд дуртай байсымбэ? Аарууланд дургүй байсаа, гурилтай хоол иддэггүй байсаа, буузанд дургүй байсаа одоо энэ бүхнээ иддэг болчихсон.

Өдөр өөртөө хоол хийж иддэг байлааллллда. Хоол нь амархан, төмстэй хуурга. Одоо тэгж хийхээ больчихсон штэ. Хайруулын тавгандаа ид шид нь байсан юм уу тэр үеийн төмс, махандаа ид шид байсан юм уу салахын аргагүй амттай байдаг байлаа лллл... 

Гудамжны нөгөө морь хөтөлж намайг дээр нь суулгаж явдаг найзындаа орохоор өдөр бүр аарц буцалгаж харагддаг байсан. Би аарцанд дургүй ээ одоо ч буцалсан аарцанд дургүй хэвээр. Аа бас тарваганы мах чанаад эгч биднүүсийг дуудаж идүүлж, далуу тоглож байсан юм байна. Айл болгонд нэг шаазангаар хийсэн малын толгой байдаг байсан штэ. Би хараад "энэ ямаа" гэсэн найз "тэр хонь" гээд эгч "аа тэр хуц уу" гэж байж хуцны толгой гэдгийг мэдэж авсаа.

Бас нэг удаа ногоотой шөл хийгээд намайг дуудаад гэрт нь дүүтэй нь, тэр найзтайгаа цуг сууж хоол хүлээж байсан ангийхан ирнээ л гээд байсан хоёр банди ороод ирсэн хихихихихи. Уул нь тэдний анги гэдэг нь манай дээд анги штэ. Тэгээ л яахудэ гурван бандийн дунд биеэ барьсийгээд хоолыг нь идэж, бүгд Том Жерри үзэж инээлдэж нтр. 

Тэр хоёрын нэг нь хөөрхий арваа төгсөөд удалгүй маань болчихсон, нөгөөх нь гоё залуу байсымаа тухайн үедээ. Танилцы гэсэн ч манай найз танилцуулахгүй гэхгүй юу. Ах дүү шиг өссөн байж бас ангийхнаасаа харамлана нтр гээд одоо сулиарчихвал ёоёооёоёоёо хихихи.

Тэгээд тэдний ангийхан биднээс нэг жилийн өмнө арванзургаа хүрээд, тэр үед тэнэж яваад нэг охин дээр орж дэмий ярьжээ суутал ах нь цагдаа байсан гээд гэрт нь дээд ангийхны цээж зураг бүгдээрээ байж байсын. Пасспорт бичих гэж байгаад илүү гарсан ухааны юм санаж байна. Тээл тэр гудамны найзын зургийг надад өгөөд..л.. тэрийг нь би гэртээ аваачиж альбомдоо хийгээд. Гудманд нөгөө найзтайгаа тааралдаад чиний зураг надад байгаа гэсэн чинь чи манайхаас хулгай хийсэн үү гэж нтр хаха. Гэртээ оруулж нөгөө зургийг нь үзүүлээд хаанаас авснаа хэлсэн гай болцон штэ

Сарын дараа байна уу тэдний ээж манай ээжтэй утсаар ярьдын. Яассссс гэхээр нөгөөхийн шүд өвдөж нтр, шүд нь өвдөөд эмнэлэг явах гэтэл эрүүл мэндийн даатгалд наах цээж зураг байхгүй байж нтр... тэгээд ээж нь манайх руу утасдаж ээжид танай охинд манай хүүгийн цээж зураг байгаа гэж нтр... ваахахахахахах балай байгаа биз. Тэгэхэд л мангар бантаж байсымда, гай болж зүгээр явжийгаад зургийг нь авчирсан бишшшшш....

Одоо тааралдалгүй хэдэн ч жил болжийгаам, хөөрхөн авгайтай, дээр нь хоёр хөөрхөн охинтой штэ тэднийх. Хааяа тааралдахаараа хүүхдийн тухай бөөн яриа болоод найзыгаа хүүхэд ингэлээ тэглээ гээд загнаад ллл. 

Comments

Popular posts from this blog

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...