Skip to main content

Арзагнасан тухай

Халуун сэтгэл киног үзчих гээд оролдоод бардаггүй. Нет гэж нөгөө хөлд оруулагч түрсэн эмгэн шиг л удаан хэхэ. Үсчдэг бичлэг эхэлж байна шүү гэдгийг эртхэн сануулъя. Унших дургүй нь шалавхан гарна биз хэхэхэхэ.

За тэгэхээр өнөөдөр Цитрусын бичлэгийг уншаад санаа сэтгэл сайхан болчихоод байна бла бла бла. Юун ч хөөрхөн дэлгүүр санал болгодог юм, юун ч хөөрхөн бичлэг бичдэг юм, юун ч хөөрхөн бүсгүй юм өөрөө, байзаарай би Цитрустэй тааралдсан бил үү? Гадуур явахаар богино үстэй чөлөөт стилтэй дэгжин бүсгүй харвал Цитрус биш байгаа гээд нүдээ байдгаар нь том болгоод далд ортол нь хардаг шт. Хамгийн сүүлд наадмаар стадион орох гэж яваад тийм нэг сайхан хүүхэн бүдүүрч яваа нөхрөө сугдаад хажуугаар өнгрөхийг хараад бас биш байгаа даа гэж нүдээ ширгэтэл харж марж нтр хаха.

Улаан малгайт гэж бас нэг сайхан бичдэг хөөрхөн бүсгүйн блог байж билээ, билээ ч юу байхав байгаа байх л даа, надыг л оруулахаа больсноос биш. Дээр нь Гуталчин, тээд Тэмээчин, тээд Монгол бүсгүй гээд миний мэддэг blogspot-ийн бүсгүйчүүд баргалж дууслаа. ГХ мэтийн хүнд аниа нар бол тусгай тэнгэрийн амьтад. 

За намайг бол гудманд явж байсан ч хэн ч тоож оноож харахгүй, нэг их гуниг зарласан ууртай нүдтэй гэхдээ тэр нь бол хүн онож олж харахад хэцүү онигорымуу хаашайн нэг нурмайсан юм л явдышт. Блог гэснээс ФБ-д шинэ нэрээр хаяг нээгээд алцагнаж алдаж байна хаха. Миний мэддэг баахан блогчин гэдэг нөхдүүдийг нэмээд нэмээд хаясан гэтэл хүмүүс чи хэн юм, хаанаас гараад ирдэг юм, банжигт ямар блогтой юм гээд сүйдлэхнээ хэхэ. Огт танихгүй байж загнах гэж надыг нь айлгаж байштэ хэхэ. Уг нь надад өөрийн гэсэн хаяг байгаалда гэхдэ шаал уйтгар. Хэдэн баагий тэнд ч тийм сургалт, энд ч ийм хурал болсон, тэнд ч тийм өөрчлөлт, энд ч ийм хүртээмж дутуу гэсэн юм л бичдэг. Харин Монгол хүн бараг байхгүй э. Нэмдэг ч үгүй. Пост болгоны дор завхай юм бичдэг хэдэн гарыг хасч хаяад, өөрөө ч майр томоотой болоод амар сайхандаа жаргасоон хэхэ. Монгол залуучууд юу бичдэгийг сонирхох гэж энэ хаягийг нээлээ, овоо юм мэдэж авлаа хэхэ. Санаанд орсон болгоноо харин ч нэг дураараа тавьж амьтан хүний нүд чихийг сортойлголоо хаха.

Хэд хэдэн хүн орж ирээд намайг хэн бэ гэж шалгааж шалгааж гарлаа хэхэ. Гэхдээ дан залуус, мэдээж охид юу л гэж надтай чатлах вэ дээ. Бүгд нэг адилхан, орж ирээд нэр, нас, шүд, гэр бүлийн байдал, ажил алба, мэргэжил, албан тушаал.... бүртгэнэ цаашлаад блог хаяг... за нэмээд зургаа гээд хахахаххахаха. Мэдээж юу гэж хүссэн хүн болгонд үзүүлж танилцах вэ дэ, харин нэг залууд үзүүлсэн чинь дараа нь тэрийг зүүдлээд баларсан хахахахаха. Манайд очцон том дээл өмсцөн сууж байхым, яджийхад би тэр үед нөгөө Зам романыг уншсан байж, шөнө нь тэр чаталсан нөхрийг Дугар болгож зүүдлээд баллав шивдэ хэхэ. Нэг аймаар инээдтэй юм тэрэнд хэлжийгаам, энд бичиж ёстой болку хаха. Маанаг зүүд зүүдлээд тэрийгээ санаж хэд хоног баахан инээлээ.

Comments

  1. Дүгнэж хэлэхэд энэ бүсгүйчүүдэд нѳхѳр...

    ккккккккккккккккккккккккккк

    ReplyDelete
    Replies
    1. Мааш чухал хэрэгтэй гэж үү? хэхэ.

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...