Skip to main content

Нэгэн зүйлс

Нөгөөх чинь гэнэт чимээгүй болдог нь учиртай шүү, ард түмээн. Тэгэхээр сонин хачин гэвэл ийм ийм юм байнаа.

Нэгэн зүйл: Цуврал уншаад ухаан алга сүүлийн хэд хоног. Уг нь өдөрт нэг ном унших норм өөртөө тогтоосон ч улангасч дайраад өшдөр хоёр ч ботийг "цааш харуулсан" хэхэ. Ямар гэж үү? Twilight цуврал. Тэнэг Белла. Би байсан бол шууд л Жакобыг сонгоод тэгээд амар сайхандаа жаргий шт, ядаж дулаан байх 1000 лан гэсэн онолыг бодсон ч тэр бөөрөө дулаацуулышт хэхэ. Номоо хараахан дуусаагүй өнөөдөр Breaking Down уншаад тэгээд амар сайханд нь жаргаанаа. Дуусагүй байж иймэрхүү бодол л төрж байштэ.

Нэгэн зүйл:  Урд жил зуны кэмп-д ажиллахад тэр байгууллагаас хоёр залуу бид нарыг удирдаж явсын. Нийтдээ 13 сайн дурын ажилтан, 2 зохицуулагч гээд 15 хүн явахгүй юу. Тэндээ 8 хоног байхдаа арай л эжий ахай биш юм гэхэд сайн найзууд болох нь тодорхой биз дээ? Эрэгтэй зохицуулагчийг нь Paul гэдэг, надад голдуу тусалж хятадаас англи руу чадах ядахаараа орчуулга хийдэг байсан л даа. Мөрөөдөл нь Волтрон Боёо, бишээ нөгөө нисдэг чинь юу билээ? тэр болох. За байз нэг гараа өргөөд "сүп" гээд нисээд явчихдаг супер баатар байдаг шт. Аа тийм Батман, тэр залуу өөрийгөө Батман болох мөрөөдөлтэй гэж надаа хэлж байсан хэхэ. 
Эмэгтэйг нь Кат гэнэ. Нэг тийм солонгос киноны баатрыг санагдуулсан үл ялиг мурий амтай, яг л солонгосын алдартай жүжигчин шиг хүүхэн. Би тэрний гоё цэвэрхэн зассан хумс, хурууг харах дуртай байсын. Англи хэл сайтай, бас их идэвхтэй. Одоо санаж байхад хөөрхий Полыг хааяа хааяа зандарчихдаг, илүү эрх мэдэлтэй гэхээр байлуу даа. Эмэгтэйчүүд нь нэг өрөөнд бөөнөөрөө, эрэгтэйчүүд нь дээд давхарт манайхаар бол урлаг зааландаа байрлаж байсан. Маш завгүй, хэдэн сахилгагүй хүүхдүүдийн ая эвийг олж хичээл заах гэсээр хэд хоног арай чүү дуусч байлаа хэхэ. Би гэж нэг нойрны тулам сандал дээр дээшээ харж амаа ангайлгаж хурихираад өдөрийг дэн дун л өнгөрөөдөг амьтан явлаа. Шумуулнаас хамгаалах цацлага биедээ цацахаар нойроо дийлэхээ больчихоод байдаг байсан байна лээ сүүлд санахад.
За хадуурлаа, тэгээд өнгөрсөн өвөл нөгөөдүүлтэйгээ холбоо барьж мэнд усаа мэдэлцэхэд бүгд л ажлаасаа гарсан, өөр ажил хийж байгаа гэцгээж байсан юм. Ямар нэг асуудал гарч дээ, цалин мөнгөний ч юм уу гэж бодож байтал өнөөдөр манай нэг волунтер тэрүүгээр явж байгаад мэнд усаа мэдэлцэхээр орж л дээ. Тэгээд нүд нь орой дээрээ гарчихсан амьтан биднүүст хэлэхгүй юу. Нөгөөдүүл чинь ажлаасаа гарчихаж, хамгийн гол нь Пол, Кат хоёр чинь болздог байсан байна штэ, одоо бараг хуримлах гэж байна шүү, хэн нэгэн мэдэж байсан уу олон түмээн гэнэ хэхэ.
Бяднуусын хэн нь ч ганц ч удаа анзаараагүй байгааг бодоход тэд нар маш сайн нууцалсан байгаа биз? Одоо хуриманд нь уригдах болов уу үгүй болов уу гэсэн бас нэг таавар нэмэгдцэн сууж байна хэхэ.

Нэгэн зүйл: Зүйлсээд байх юм санаанд орж ирдэггүй ээ. Санаанд орохоороо бичье. Гэв гэнэт муухай ааш хөдөлчихлөө хэхэ.


Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...